Сонгууль угтсан сценари

img

 

Орон нутгийн сонгууль угтсан сценариуд хөвөрч эхэллээ. Аль ч нам эвсэл эрх баригч болсон ижилхэн сценари боловсруулдаг юм байна. УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуулийн өмнөхөн тухайн үеийн эрх баригч хүчин АН-ынхан дөрвөн жил хэлэлцээд ч хэрэгжүүлэлгүй хав дарсан иргэдийн 1072 хувьцааны заримыг амилуулж, худалдан авалт хийсэн. Мөнгөний хомсдолд орсон иргэд хувьцаанаасаа худалдаж мөнгө босголгүй яах билээ. Энэ нь цаашдаа “Сайн хувьцаа” хэмээн үргэлжилнэ гээд л уран яруу сурталчилсан ч олон нийт уяраагүй. Гэр хорооллыг дахин төлөвлөлтөөр Ганнам хороолол болгохоо өмнөх сонгуулиар амлаж байх эрх баригчид энэ удаад “Сайн хашаа” хөтөлбөр хэрэгжүүлэн зээл олгоно гэж амласан ч бүдэрсэн. Харин өнөөдрийн эрх баригчид өмнөх сөрөг хүчний байр суурин дээрх тактикаа орон нутгийн сонгууль хүртэл үргэлжлүүллээ.

 

УИХ-ын сонгуулиас хойш эдийн засгийн хямралын гүн гүнзгийг газрын гавтай зүйрлэх шахам “Бидний тооцоолж байснаас ч муу үзүүлэлтэй байна. Ойрын хэдэн жилдээ хямралаас гарч чадахгүй байх” хэмээн парламентад үнэмлэхүй олонхийн суудал авсан эрх баригч хүчин МАН-ынхан дуу алдацгааж байсан.

 

Эдийн засгийг сэргээж, иргэдийн амьжиргааг дээшлүүлнэ гэж итгэл найдвар өвөрлөн МАН-д сонгогчид саналаа өгч, төр, засгийн эрхийг бариулсан. Парламентын сонгуулийн үеэр ч МАН-ынхан “Бид зүтгэнэ, хамтдаа хөгжинө” гээд уриалаад байснаас бус эдийн засгийн бодит үзүүлэлт ямар байгаагаас шалтгаалж эдийн засгийг сэргээх эсэхийг шийднэ гэж амлаагүй байлтай. Тэгээд ч өнөөдрийн эрх баригчид гудамжинд лааз өшиглөж байсан улс төрийн намынхан бус. Төр, засгийн эрхийг өнгөрсөн он жилүүдэд ээлжлэн барилцаж, сөрөг хүчний суудлаас ч Засагт сайдуудаа томилж, улсын төсвийг барилцаж байсан. Тиймээс “эдийн засаг бидний төсөөлж тооцоолж байснаас муу байна” гэх тэдний жүжиглэлтэд олон нийт тийм ч таатай хандаагүй. Учир нь УИХ-ын болон орон нутгийн сонгуульд үнэмлэхүй олонхийн суудал авя ялалт байгуулсан МАН-ынхан эрх баригч хүчин болсон даруйдаа л дараагийн буюу орон нутгийн сонгуульдаа бэлтгэсэн бол АН-ынхан сонгуульд ялагдсан шалтгаанаа энэ тэр даргын, фракцын буруу гээд л дотроо тэмцэлдсээр өнөөг хүрсэн. Тэднийг хагаралдаж байх хооронд эрх баригч МАН-ынхан өнгөрсөн дөрвөн жил АН-ын төрд тарьсан хор уршиг хэдэн жилдээ ч арилахгүй үргэлжлэхийг парламентын индрээс тунхаглаж байлаа.

 

Нөгөөтэйгүүр өөрсдөд нь саналаа өгсөн сонгогчдын сэтгэлзүйд дайралт хийж, Хамтын тэтгэврийн хууль, Гэр бүлийн хүчирхийллийн хуулийг Засгийн газарт буцаан татаж, хүүхдийн мөнгийг зун, намрын гурван сар буюу 90 хоног олгохгүй чардайлгасан.

 

Нийгэмд төрөөс халамж шаардсан дундаж давхарга жин дардаг. Өөрөөр хэлбэл, олсон орлогоороо амьдралаа залгуулж байгаа дундаж давхрагынхан хийгээд тэтгэвэр, тэтгэмжийнхэн сонгогчдын дийлэнхи хувийг эзэлж, сонголт тэдний гарт байдаг гэж болно. Үүнийг хүүхдийн мөнгийг авах зорилтот бүлэг болох 60 хувиас харж болно. Цаашлаад дараагийн ээлжинд, эдийн засаг сайжрахаар олгохоор төлөвлөсөн 40 хувиас ч хүүхдийн мөнгөө бэлнээр авч байх эрмэлзэлтэй хэсэг байгаа.

 

Энэ бүхнийг ямар ч эрх баригчид нийгэмд бус өөрт ашигтай хувилбараар тооцоолчихдог. Ер нь эрх ашгийг эрх баригчид өөрсдөдөө л үйлчлүүлдэг. Тиймээс л сум, дүүргийн Иргэдийн хурлын сонгуулийн сурталчилгаа хаяанд ирсэн энэ өдрүүдэд хүүхдийн мөнгийг зорилтот бүлэг болох 60 хувьд бэлнээр олгохоор Засгийн газраараа шийдвэрлүүлэв.

 

Цаашлаад хууль үйлчилж эхлээгүй байхад татаад авсан Хамтын тэтгэврийн хуулийг Насны хишиг болгон нэрийг нь өөрчилж, зүсийг нь хувирган оруулж ирээд байна. Энэ хууль батлагдвал 70 буюу түүнээс дээш насны  ахмадууд жилдээ 100-300 мянган төгрөг хүртэх гэнэ. 

 

Харин олон нийтийн дунд эрх баригчид мөнгө хаанаас болгосон юм бол гэх хардлага дагаж байна. Ямартай ч Засгийн газар саяхан дотоодын зах зээлд бонд гаргасан. Эндээс эхний мөнгө орж ирсэн байх. Энэ мэтчлэн эрх баригч хүчин орон нутгийн сонгуулийн сурталчилгааны өмнөхөн нийгэмд “хайр зарлаж, хишгээ түгээж” эхэллээ.   

 

Ямартай ч иргэдэд хамгийн ойр үйлчлэх анхан шатны нэгж болох сум, дүүргийнхээ Иргэдийн хуралд аль хүчнийг сонгох нь сонгогчдын мэргэн сонголт мэдэх биз ээ.

 

Н.Энхлэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ter nastai humuus ter mungiig avad yu hiihevdee nasnii heshig geed gadaad dotood yavj chadahgui tegeed l unguruh bhdaa saihan togloh yumdaa
2016-09-23
Tuya:
Nasni hishig mungu ni 70-80 nastaid 100,000 tug, 80-90 nastaid 200,000 tug,90 deesh nastaid 300,000tugrugiig jild 2 udaa olgoh yum gene. Manai ulsin dundaj naslalt 65 gedeg. Teheer uuniig avah Hun hed baih Bol. MAN ahmaduudig doromjilj hanahgui yum daa.
2016-09-22
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
2016-09-22
Зочин:
Бузар авилгачид санал худалдаж авч байна ш дээ
2016-09-22
ЗОЧИН:
ОДОО ХАШИРСААН. МАН-Д ӨГЧ МАНГАРТАХГҮЙ ЭЭ. МАН-ЫГ СОНГОСНЫХОО ЯЛААР ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД АЖИЛГҮЙ БОЛЛОО, ОЮУТАӨН, ХҮҮХДҮҮД МӨНГӨГГҮЙ БОЛЛОО, АХМАДУУД ЗҮГЭЭР Л ӨГЧ ЧАДАХГҮЙ ГЭЭД ХЭЛЧИХ ЮМ ДЭЭР ХИЧНЭЭН ДОРОМЖЛУУЛСАН БИЛЭЭ ДЭЭ. ОДОО ХАШИРСААН.
2016-09-22
1245789654:
МАН Орон нутгийн сонгуулийн дараа Татвар нэмнэ, Халамж хасна гэж БҮЛЭг дээрээ шийдсэн шүү дээ.
2016-09-22
zochin:
oron nutgiin songuuli ongoronguut tatvar zereg ynzan buriin huuliud ch garnadaa MANsay boon huuli gargah gesnee oron nutgiin songuuli ongoroohoor shiidejdee.
2016-09-22