Б.Ундармаа гишүүний банк “хямарч” ажилчдынхаа хуримтлалыг өгч чадахгүйд хүрсэн үү

img

 

Монгол Улс эдийн засгийн хүнд байдалд орж, зарим байгууллага, аж ахуйн нэгжүүд  хаалга барихдаа тулаад байгаа. Тэгвэл үндэсний хөрөнгө оруулалттай Монголын анхны арилжааны банк гэгдэх“Капитал” банк ч хямралын шуурганд өртөж байгаа бололтой. Тодруулбал, “Капитал” банк ажилчдаасаа сар бүр цалингийн хурамтлал нэрээр албан тушаалын зэргээс нь хамаарч 10 хүртэл хувийн суутгал авдаг ч түүнийгээ өдгөө буцаан олгохгүй байгаа төдийгүй ажилчиддаа цалингийн зээлийг дээд хэмжээгээр нь өгч чадахгүй хүнд байдалтай байгаа талаар эх сурвалж мэдээллээ.

 

Энэхүү мэдээллийг банкны эх сурвалжаас тодруулахаар “Капитал” банкны төв салбарыг зорилоо. Чингэлтэй дүүргийн нэгдүгээр хороонд байрлах тус салбарт хөл хөдөлгөөн багатай байсан ч нэлээд дуу чимээтэй хэрүүл маргаан болж байв.  Учрыг тодруулбал тус банкаар үйлчлүүлж буй иргэн Швед улсаас шилжүүлгээр ирсэн доллараа авах гэсэн ч банкны ажилчид нь “Валют байхгүй” гэх шалтгаанаар гүйлгээ хийхгүй хэмээн чирэгдэл учруулсанд үйлчлүүлэгч нь ийнхүү бухимдаж, хэрүүл маргаан үүсгэсэн аж.

 

Ингээд тус иргэнээс ямар учраас мөнгөө авч чадахгүй байгааг лавлахад “Манай хүүхэд Швед улсад ажил хийдэг юм. Тэгээд тэтгэвэрт гарсан ээждээ энэ банкаар дамжуулан 800 доллар шилжүүлсэн боловч хүүгийнээ явуулсан мөнгийг авч чадахгүй болчихоод бухимдаад явж байна. Хэд хоногийн өмнө Баянзүрх дүүрэг дэх салбараас нь авах гээд очтол “Төв салбараас авахгүй бол манайд доллар байхгүй” гэсэн. Тэгэхээр нь эндээс авахаар ирсэн ч мөн л долларгүй гээд өгдөггүй. Аргаа барахдаа хадгаламж нээлгээд энд нь үлдээлээ. Хадгаламж нь бас 3 сарын хугацаатай юм байна. Уг нь нэг сараар нээлгэе гэсэн ч нээдэггүй заавал 3 сарын хугацаатай байдаг гэнээ. Тэгээд болоогүй 3 сарын дараа авахаар ирэхэд “Танай банканд доллар байна биз дээ” гээд асуухад “Мэдэхгүй байхгүй ч байж магадгүй. Хэрэв байхгүй бол өөр банк руу шилжүүлээд та тэндээс л авах байх даа” гэх юм. Үнэндээ энэ банкинд юу болоод иргэдийн шилжүүлсэн долларыг гаргаж өгч чадахгүй байгаа нь үнэхээр хачирхалтай санагдаж байна” хэмээн нэлээд бухимдаж байв.

 

Мөн тус банкаар үйлчлүүлж байсан бас нэгэн иргэн мөн л ийм асуудлаар банкны ажилтантай ам зөрөлдөж байгаа нь ажиглагдав. Энэ бүгдээс “Капитал банк”-ны ажилчдын мэдээлж байсан шиг тус банк санхүүгийн хүнд байдалд орсон юм уу гэх бодол төрж байсныг энд нуух юун.

 

Ямартай ч бид мэдээллийн дагуу “Капитал” банкны менежер Б.Мөнхбаяртай уулзаж, банкны үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа эсэх, ямар учраас иргэдэд долларын гүйлгээ хийхгүй байгаа, ажилчдын цалингаас суутгуулсан мөнгийг буцаан олгохгүй байгаа учир шалтгааныг тодруулахад“Манай банк үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна. Долларын гүйлгээг яагаад хийхгүй байгааг сайн мэдэхгүй байна. Банкны ажилчдын албан тушаалын шатлалаас нь хамаарч хуримтлалын мөнгө авдаг нь үнэн. Үүнийг банкны дотоод журмаараа зохицуулдаг. Үүнээс өөр мэдээлэл өгөх боломжгүй” гэх арьсаа хамгаалсан хариултыг өгөв.

 

Үнэндээ банкны салбарынхан энэ мэт аргацаасан мэдээлэл өгсөөр байгаад олон мянган хэрэглэгчдээ хохироож, модоо барьсан түүх манай улсад нэг бус удаа гарч байсан. Түүнчлэн зарим банкыг хаалгаа барихад төр ард түмний мөнгөөр бүх хариуцлагыг үүрч, харилцагч нарыг нь хохиролгүй болгож байсан удаатай. Тэгвэл “Капитал банк”-ны дээрх асуудалд “Монголбанк”  болоод холбогдох байгууллага нь хяналт тавьж болзошгүй эрсдлээс сэргийлэхэд буруутахгүй болов уу.

 

500 мянган байнгын харилцагчтай “Капитал банк”-ны 49.991 хувийг УИХ-ын гишүүн Б.Ундармаа эзэмшдэг. Тиймээс ч банкаар дамжуулдаг төрийн үйлчилгээг авч дөнгөдөг гэх мэдээлэл ч байдаг. Хамгийн сүүлд л гэхэд “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн 1072 ширхэг хувьцааны 30 хувь буюу 300 мянган төгрөгийг тус банк олгож байсан. Гэхдээ үүнийг олгох асуудалд мөн л банк, ажилчдын хооронд багагүй маргаан өрнөсөн байна. Тодруулбал хувьцааны мөнгө тараахад улс нэг иргэнд данс нээж өгөхөд банкуудад үйлчилгээний хөлс хэмээн нэг хүний есөн мянган төгрөг өгөхөө мэдэгдсэн. Тиймээс ч банкууд иргэдийн хувьцааны дансыг нээх сонирхолтой байсан билээ.Капитал банк тэдний адил ажилчиддаа нэг хүн дагуулж ирээд данс нээж өгвөл 4 мянган төгрөгийг нь өгнө гэж урамшуулал зарласан аж. Гэвч энэхүү урамшууллын мөнгөө өгөөгүй болохыг ч тус банкны ажилчид мэдээлж байгаа юм.

 

“Ниргэсэн хойно нь хашгирав” гэгчээр дампуурч, үүдээ барьсных нь дараа цагдаа, шүүх дээр тулжэцэст нь ард түмэн хохирч үлддэг гашуун түүхийг давтахгүй байгаасай гэх үүднээс энэхүү мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Ер нь Капитал банк нь ажилчид болоод харилцагчдынхаа эрх, ашгийг хохироосон талаарх мэдээлэл нэг биш удаа чих дэлсэж байсан бол энэ удаа санхүүгийн хүндрэлээс шалтгаалан нөхцөл байдал улам хүндэрсэн бололтой.  

 

Эх сурвалж: www.24tsag.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Khh:
Baliar avgai daa yostoi
2016-09-23
Зочин:
за харилцагчид минь мөнгөө авч чадахгүй нь бололтой яанаа 2саяаас дээш мөнгө авах гэсэн чирэгдэл учруулаж байна гээд бөөн ууртай хүн хаалга саваад гарч байна ундармаа авгай МАН д маш их хэмжээний мөнгө зарцуулсан байхаа
2016-09-22
цэцэг:
УНДАРМАА ЯААВ Ч ХЭВИЙН БИШ ТӨРД ЯАЖ ЯВААД ОРЧИХСОН ЮМ ТОЛГОЙ НЬ ДОНХОЛЗООД ЭРҮҮЛ БИШ Л ХАРАГДААД БАЙГАА НӨГӨӨ ДААЖ БАЙНА ГЭЖ ХУУРДАГ ШАШИНЫ ХҮНИЙХ НЬ ХОР ОРЧООГҮЙ БАЙГААДАА .
2016-09-22
zochin:
Tetgevriin mongiig ch ogch chadahgui oor banknii dans baival og tiish ni shiljuuleed shiljuulgiin mongo avdag tolboriin chadvargui bank baisnaas haasan ni deer
2016-09-22
s.erdene:
erdeneegiin bank uym.bish uu. S.ERDENE NIIGMIIN DAATGALIIN MUNGUU TEND HIIGEED BAISAN.
2016-09-22
hehe:
Dollariig nam buulgaal ok
2016-09-22
Зочин:
Эцэст нь ард тумэн хохироод улддэг банкны хувь нийлуулэгчид эзэд аль дээр юмаа авсан байдаг зээл хэлбэрэр авсан байдаг урьд нь олон банк ингэж дампуурсан одоо болтол хэруул зарга тасраагуй байгаа монгол банк яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй
2016-09-22
НЭРГҮЙ:
АЛЬ Ч БАНКНЫ ДОЛЛАРЫН ГҮЙЛГЭЭ ХАДГАЛАМЖ НО-ТОЙ БОЛСОН БАЙНАЛЭЭ.
2016-09-22
Мөөгий:
Иймэрхүү аргаар хэдэн арилжааны банкууд руугаа дайрч давшлаад хэрэг байдаг л юм байх даа, зүгээр үйл ажиллагаа явуулж байгаа хэдэн банкуудаа энэ мэт явуургүй мэдээллээр бөмбөгдсөөр байгаад дампууруулаад гадны банкуудыг оруулж ирэх яваандаа улс орон даяараа гадны банкны өр зээлэнд баригдаж дуусах вий дээ. Энэний оронд хүнд хэрэгтэй тустай мэдээлэл бичээч ээ
2016-09-22
долир:
өө гөлийсөн шаараа мөнгө гэдэг шуналаас дөнгөтэй амьтан ард түмний төлөө юугаа хийж чадах билээ дээ.
2016-09-22
Зочин:
ГӨӨНГӨӨРӨӨ СОНГУУЛЬДСӨӨН
2016-09-22
zochin:
dampyyrsan... kapital bank.. hyrdan mongooo abaaraaaa.......
2016-09-22
Бүгд хямарч дампуурч байна:
Бүх компани дампуурлын ирмэгт байна.
2016-09-22
zochin:
songuulid hamag bdagaa baraa yu da
2016-09-22