Нийслэлд 15 хэм дулаан байна

Малчид, Тариаланчид, Хадланчдын анхааралд:
25-нд ихэнх нутгаар, 26-нд нутгийн зүүн хэсгээр хур тунадас, нойтон цас орж, хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.
2016 оны 09 дүгээр сарын 23-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар үүлэрхэг. Төвийн аймгуудын ихэнх болон баруун аймгуудын хойд, зүүн аймгуудын баруун хэсгээр бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи говь, талын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, говь, талын нутгаар 21-26 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орно. Салхи зүүн өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 14-16 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ