Нохой, муур устгалын талаар үүрэг өгнө

img

09.00 цагт: "Монголын яаралтай тусламжийн мэргэжилтний чуулган-2016" арга хэмжээ ЭМЯ-ны Б зааланд болно.


10:00 цаг: Сонгинохайрхан дүүргийн ИТХ болон ЗДТГ-аас Төрийн ордны их танхимд "Өнөөдрийн шийдэл, ирээдүйн хөгжил" уриатай эдийн засгийн форумыг зохион байгуулна.


10.00 цагт: Холимог тулааны Монголын МЖЛ1 Японы Дийп холбооны тамирчид бямба гаригт тулалдах гэж байна. Жин үзэх хэвлэлийн бага хурал өнөөдөр ТВ5 Телевизийн байранд болно.


11.00 цагт: MN-Мэдээллийн төвд  Монгол Улсын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол, цөөхүүл бүжигчдийн улсын IY уралдааны талаар ҮДБЭЧ, Урлагийн ажилтны холбоо, Дархан-Уул аймгийн ИТХ, ЗДТГ-аас хамтран мэдээлэл хийнэ.


12:00 цагт: Дахин төлөвлөлтөд газраа чөлөөлж өгчихөөд хохирсон иргэдтэй Нийслэлийн гэр хорооллын дэд бүтцийн газрын дарга М.Ганбаатар газар дээр нь уулзалт хийнэ. Хаяг: Шинэ Баянхошууны эцэс 


14:00 цагт: Галзуу өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан “Нохой муур устгалыг эрчимжүүлэх” талаар Хотын Ерөнхий менежер холбогдох албаныхан, хороодын Засаг дарга нарт үүрэг, чиглэл өгөх хурал Хангарьд ордоны 14 давхарт болно. Холбогдох утас: 96586689


14:00 цагт: СХД-ийн Ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдийн дунд "ӨСВӨРИЙН АВРАГЧ -2016" тэмцээн болно. Лавлах утас: 99130544, 93074997


18:00 цагт: Уран бүтээлч Н.Цэвэлмаагийн "PORTRAIT OF HEART" бие даасан үзэсгэлэн Q арт галерейд нээгдэнэ. 
 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
ЗҮГЭЭР Л БУУДЧИИЧ, ӨНДӨР ҮНЭЭР АБОРТ ХИЙНЭ ГЭЖ ТЭНЭГТЭХ ЮМ, ХЭН НЬ МАЛ ЭМНЭЛЭГТЭЙ ЮМ БОЛ ДОО
2016-09-23