АТГ: Улс төрийн авлига нэмэгджээ

img

Авлигатай тэмцэх газар улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгааг 2008 оноос хойш 8 дахь удаагаа зохион байгуулаад байна. Одоогийн байдлаар “Улстөр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2015 онысудалгаа”-ны тайланг эцэслэн гаргажээ.  

 

Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн 2015 оны судалгааны дүн 3.65гэсэн үзүүлэлттэй гарсан нь өнгөрсөн оны түвшингээс 0.07 пунктээр өссөн үзүүлэлт юм. Өөрөөр хэлбэл, манай улс дахь улс төрийн авлигын хэмжээ өнгөрсөн оны түвшингээс бага зэрэг нэмэгдсэн болохыг энэ үзүүлэлт илэрхийлж байна. 

 

 

Монгол Улс дахь улс төрийн авлигын түвшин 2011-2014 онд жил дараалан буурчирсэн боловч 2015 онд энэхүү хандлага өөрчлөгдөж эргээд өссөн дүнтэй гарсан нь сөрөг үзүүлэлт болж байна. 

 

 

“Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-ны асуултуудад дурдсан нөхцөл байдлыг тусгайлан сонгосон шинжээчдээр үнэлүүлдэг бөгөөд өндөр түвшний авлигад хамгийн хүчтэй нөлөөлж буй хүчин зүйлс нь албан тушаалын томилгоо, улс төрийн намын болон сонгуулийн санхүүжилтийн механизм, улс төрийнхүрээн дэх бизнес бүлэглэлүүдийн ашиг сонирхлын зөрчил болоод байгааг тэд онцолжээ.

 

 

Монгол Улсын Их Хурлын 2008 оны 13 дугаар тогтоолоор “Улс төр, хууль хяналтын байгууллагын хүрээн дэх авлигын талаарх төсөөллийн судалгаа”-г жил бүр зохион байгуулж явуулах чиг үүргийг Авлигатай тэмцэх газарт даалгасан бөгөөд судалгааны үр дүн нь Монгол Улсын Мянганы хөгжлийн зорилтын хэрэгжилтийг үнэлэх нэг шалгуур болдгоороо онцлог юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hhhh:
Атг оорсдоо эрх баригсдаас улс торийн авилга аваад захиалгаар тэдний орсолдогчдод хилс хэрэг тохож ажилладаг . Жинхэнэ авилгалчдаа авилгалыг нь аваад гаргадаг, ядарсан нэгииг нь авилгал авсан гэж хилс хэрэгт тохдог хэлмэгдүүлэгчид, хэдэн тэрбумаар нь авагсад нь зүв зүгээр л авилгалаасаа өгөөл гардаг, манай хууль ч дээ
2016-09-25
Зочин:
ETG zardal under it dun teg
2016-09-24
Захиалга:
АТГ Ард тумэнээ Бодоод ажилахгуй, Захиалгаар Аллаха болиочээ..
2016-09-24
Буртгээд суу:
АТГ Дарга болох АНКЕТ 100, 100 Гаараа очоод Л... Энэ чини Авилга ГААРЧ БАЙГАА шуу.. Та Туслаад зугээр буртгээд Л.. Цаагуураа цунхтэй МОНГО Барьсан найдвартай хун Хайсан хэвээрээ. МОНГОтэй бол хамаагуй шуу
2016-09-24
zochin:
ATG gej sudalgaa hiiideg l baiguulllag bolj huwirj de hoorhii shildeguud ne ajildag bish sain ajilasnii amralt bolgoj tend suuj baigaa bololtoi,soyn gegeeruuleh oligtoi ajil hiideggvi gazar biz,ydaj l gants neg hvnee oron nutagt suurin ajiluuulmaar yum,ATG ajiltanuud bas zan haritsaanii mash dogoldoltoi erh medeldee het dulduidsan hvmvvs ajildag shig baigaam dotoroosoo ot-nd bariulchad niigmiig yaj n tsewershuulehiin yostoi looloi biz ,ATG baiguulagdsan bish awilgal dald iluu nariin helbert shiljij bvh zvil hanshtai bolow oo gej
2016-09-24
zochin:
atg iinhenaltai uliastai erchim huch tuhk zawhan salbariig shalgaasaa shaldan bandi idej duuslaa
2016-09-24
gochoo:
baga zereg ussun gej bitgii bichee ,ug n bur musun arilgah l yostoi yum, sudalgaa buruu hiijee ushiin deedeer usuud bn, uuniig hun bur medej baigaa shuudee! odoo ulsiin tuluu ajillah hun,oligtoi uildver,aj ahuin gazar barag l ugui boljdee ,buh gazart zaaval nuluunii etgeed hevtej bn,say l gehed ymar tolgoin ch bilee tuz gishuudee solison bas nuguu huvalz naaldaad orson l bnlee shuudee!!mgl.d undur medleg bolovsroltoi zaluus zunduu l bn ,getel zaaval 1 uee unguruusun huvalz bain bain naaldaj shideed baidag n yunii tuluu bilee?!
2016-09-23
Монгол:
АТГ гэж байдаг юм уу??? Энхбаяртай тэмцэх Элбэглоржийн газар гэж л хүмүүс ярилцах юм.
2016-09-23
Зочин:
Атг оорсдоо эрх баригсдаас улс торийн авилга аваад захиалгаар тэдний орсолдогчдод хилс хэрэг тохож ажилладаг юм чинь авилга нэмэгдэлгуй яахавдээ. Зарим хэлмэгдуулж бгаа хумуус нь монголд хэрэгтэй Н.Энхбаяр гэдгийг ч ойлгох чадваргуй тахиа тархитнууд атг-д ажилладаг.
2016-09-23
zzzz:
Buzariin uls toriin avilgachid
2016-09-23