Улаанбаатарт бороо орохгүй

img

Малчид, Тариаланчид, Хадланчдын анхааралд:

 25-нд ихэнх нутгаар, 26-28-нд төв болон зүүн аймгуудын нутгаар хур тунадас, нойтон цас орж хүйтрэхийг онцгойлон анхааруулж байна.

 

 2016 оны 09 дүгээр сарын 24-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

 

 Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын ихэнх болон төвийн аймгуудын баруун, зүүн аймгуудын зарим газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хагаст хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус, говийн нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 12-17 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ:  Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. 13-15 градус дулаан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ