Маргааш дэлхийн ”Эм зүйчдийн өдөр”

“Олон улсын Эм зүйн холбоо” 1912 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр үүсэн байгуулагджээ. Тиймээс энэ өдрийг дэлхийн эм зүйчдийн өдөр болгон жил бүр тэмдэглэдэг болжээ.
Манай улс энэ жилээс эхлэн ЭМЯ, төр хувийн хэвшлийн түншлэлийг сайжруулах хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтайгаа хамтран "Эм зүйч Бид таны Төлөө" уриатайгаар тэмдэглэхээр болжээ. Мөн эрүүл мэндийн байгууллагуудын эм зүйн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлж байгааг олон нийтэд сурталчлах, Эм зүйчийн үүрэг хариуцлагыг дээшлүүлэх,эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх талаар олон нийтэд мэдээлэл өгөх юм байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ