Ерөнхийлөгч АНУ-ын Филадельфи хотод зочлов

img

 

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 71 дүгээр чуулганд оролцсон Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр буюу 23-ны баасан гаригт Филадельфи хотод зочлон АНУ-ын Пенсилвани муж, Филадельфи хотын удирдлагуудтай уулзлаа. Ерөнхийлөгчийг Филадельфи хотын захиргааны байранд хүрэлцэн ирэхэд Пенсилвани мужийн Амбан захирагч Том Вулф, Филадельфи хотын дарга Жеймс Кенни болон албаны бусад хүмүүс албан ёсоор угтан авлаа.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийг Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн, Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл, албаны хүмүүс болон хэвлэл мэдээллийн төлөөлөл дагалдан ирэв.

 

Хүлээн авах ёслолын үеэр Филадельфи хотын дарга Жеймс Кенни хэлсэн үгэндээ “Бүс нутагтаа төдийгүй тив дэлхийд ардчиллын тод үлгэр жишээ болон хөгжиж буй Монгол Улсын төрийн тэргүүн манай хотод хүрэлцэн ирснийг бид талархан хүлээн авч байна. АНУ-ын тусгаар тогтнол, эрх чөлөөний эх нутаг гэгддэг Филадельфи хотноо Монголын ардчилсан хувьсгалын төлөөлөгчдийн нэг нь зочлон ирээд байгаа нь онцлох чухал үйл явдал болж байна. АНУ, Монгол Улс нийтлэг үнэт зүйлтэй, бидний хоорондын харилцаа тасралтгүй хөгжсөөр ирсэн. Одоо энэ харилцааг соёл урлаг, иргэд хоорондын салбарт өргөжин хөгжүүлэх шинэ хуудсыг Монгол Улсын Ерөнхийлөгч нээхээр ирээд байгаад бид баяртай байна.” хэмээв.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгч “Энэхүү түүхэн хотод хүрэлцэн ирээд байгаадаа бид үнэхээр сэтгэл хөдөлж байна. Энэ гайхамшигтай хотын удирдлага биднийг халуун дотноор угтан авсанд талархаж байна. Мөн бид өнөөдөр Филадельфи хотын Симфони найрал хөгжмийн чуулгад зочлон, удирдлагатай нь уулзахаар төлөвлөөд байгаа” хэмээв.

 

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Филадельфи хотноо ажиллаж амьдардаг монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа. Тэдгээрийн дотор зөвхөн монголчууд төдийгүй буриад, халимаг, тува зэрэг олон үндэстэн ястны төлөөлөл байв.

 

 

 

АНУ-ын Пенсилвани мужийн Хамтын нөхөрлөлийн хамгийн том хот болох Филадельфийг анх Уиллиам Пенн 1682 онд байгуулсан. АНУ-ыг үндэслэн байгуулагчид /Founding Fathers/ тус хотод цугларч, 1776 оны Тусгаар тогтнолын тунхаглалд гарын үсэг зурж, 1787 онд Үндсэн хуулиа баталсан түүхтэй. Филадельфи нь иргэний дайны үед АНУ-ын гол хот байсан төдийгүй Вашингтон хотыг баригдаж дуустал нийслэл хот байсан.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.PRESIDENT.MN

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene tenegt hiih ajil bdaggui yamuu dandaa l zugaalj yavah yam
2016-09-26
zochin:
Юу вэ Симфони найрал хөгжмийн чуулгад зочилж, удирдлагатай нь уулзаж яах гэж байгаан болоо.
2016-09-26
цэцэг:
Ичих булчирхай нь ажилахаа болих нь яг зөнөсөн хүн шиг харагдах юм би ерөнхийлөгчөөс 7жил юу хийж сууваа гэж асуумаар санагдаад байхын бас ардчилсан нийгэм гэж монголын өнөөгийн нийгэмийг хэлээд байна уу?эсвэл арай өөр нийгэм байна уу?ардчилал гэж яг юуг хэлээд байна ?миний хувьд монголын өнөөгийн нийгэмийг ардчилал гэнэ гэвэл яасан ч ийм нийгэмтэй эвлэрэхгүй
2016-09-25
saihnaa:
4-n erenhiilugchuus hamgiin hamgiin ih hessen ni hen be hamgiin ih ajil hiisen ni hen be
2016-09-25
saihnaa:
buuhaasaa umnu amjij turiin zardlaar jaal gazar uzej avah ni l dee
2016-09-25
novsh:
Hymraad hetsuuken bhad asem gj baahan lai bolson odoo uuruu araas ni teneed mungu ureed bhiimaa yadahdaa vagond suugaad usan ongotsoor dalai gatlaad uurgevch uureed tene l deee
2016-09-25