Намууд хаачив?

img

 

Өдийд уг нь улс төр “утгаа алдтал” бужигнаж баймаар сан. Учир нь Монгол Улс олон намын тогтолцоонд шилжээд том, жижиг бүхий л сонгуульд олон нам өрсөлдөөд 20 гаруй жилийн нүүрийг үзсэн. Гэтэл 2016 оны Орон нутгийн сонгууль болоход сар хүрэхгүй хугацаа үлдсэн ч өрсөлдөөн гэх юм огт үзэглдсэнгүй. Нам жим.

 

 

Энэ сонгуульд АН, МАН, МАХН гэсхийгээд л өрсөлдөх талаар Сонгуулийн төв байгууллагаас мэдээлж байна. Бусад нь хаачив. Намыг нь мэдэхгүй ч эзнийг нь нийтээрээ мэддэг болсон “Буян” Жагаагийн Бүгд найрамдах нам, “Эрэл”-ийн Б.Эрдэнэбатын Эх орон нам, О.Бум-Ялагчийн Ногоон нам, Л.Гүндалайгийн Ард түмнээ хайрлая нам, бас ИЗНН, МУНН, МСДН гээд идэвхтэй улс төр хийгээд гарч ирдэг намууд таг чиг.

 

 

Үүнээс гадна 2012 оны сонгуулийн дараа “Уг нь би өөртөө санал өгсөн л юм даа. Гэтэл ганц ч санал аваагүй гээд байх юм” гэж ярьж зурагтаар ярьж зогссон Төмөрсүх гэж даргатай Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам гэж бий. Энэ намын дарга ядаж телевизээр гарч байгаа нь харагдахгүй байгаа юм. Хэдхэн сарын өмнө болж өнгөрсөн 2016 оны УИХ-ын сонгуульд  АН, МАН, МАХН, Консерватив нам, Бүгд Найрамдах нам, Монголын Ардчилсан хөдөлгөөний нам, МАХН, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Ард түмнээ хайрлая нам, МУНН, МСДН, Иргэний хөдөлгөөний нам гэсэн 11 нам,  Тусгаар тогтнол эв нэгдлийн нам, Монголын Ногоон намын “Тусгаар тогтнол, эв нэгдэл” эвсэл, Эх орончдын нэгдсэн нам, Хамуг Монголын Хөдөлмөрийн намын “Эх орончдын нэгдсэн эвсэл”, Хөгжлийн хөтөлбөр нам, Монголын Либерал намын “ХААН сонголт” эвслээс нийт 498 нэр дэвшигч өрсөлдөж байв. Уг нь сонгуульд ИЗНН, ХҮН өрсөлдөхөөр намдаа зарим улстөрч, лидерүүдийг элсүүлээд байсан ч том намуудын хоронд унаснаар сонгуулийн батламжаа авч чадалгүй үлдсэн. Үүнээс гадна УИХ-ын сонгуульд 89 хүн бие дааж нэр дэвшиж байв. Олон нам, эвсэл, бие даагч нэр дэвшиж байсан болохоор сонгуулийн үеийн сөрөг хүчний дуу хоолой болон сонгогчдод хүчтэй сонсогдож байсан.

 

 

Санаж байгаа бол сонгуулийн жил эхэлсэн даруйд парламентад суудалгүй намууд өөр хоорондоо уулзаж, нэгдэх хөдөлгөөн идэвхтэй өрнөсөн. Тухайн үед Тусгаар тогтнол эв нэгдэл эвслийн дарга Г.Уянга “Сонгуулийн үр дүн эерэг гарна гэдэг итгэлтэй байна” хэмээн мэдэгдэж байсан бол УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай Ардчилсан намын гишүүнчлэлээсээ татгалзаж, Ард түмнээ хайрлая нам байгуулж байв. Тэрээр УИХ-ын сонгуульд оролцох болсон шалтгаанаа “Өнөөдөр манай улсад бидний ярьж хэлснээр хувьсгалын тохироо бүрдчихээд байна. Ард түмнийхээ хүсэл зоригийг биелүүлэхийн төлөө манай нам үйл ажиллагаагаа явуулна” гэж байв.  

 

 

Үнэн чанартаа тэд сөрөг хүчин байгаагүй л дээ. АН, МАН хоёр хүртэл аль нэг нь эрх барихаараа нөгөөхөө сөргүүлэх чадалгүй болтол нам дардаг. Өнөөдөр тэр технологи хэрэгжээд л явж байна. АН-ыг хар. Орон нутгийн сонгууль ирэх сарын 19-нд болно. Өнгөрсөн долоо хоногт Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан мэдээллээр МАН, АН, МАХН, ИЗНН, Монголын ногоон нам, Бүгд найрамдах нам, Эх орон нам, Монголын үндэсний ардчилсан нам, ХҮН гэсэн есөн нам, АН-МАХН-ын “Төв нутаг” эвсэл энэ сонгуульд оролцохоор бүртгүүлжээ. Үүнээс гадна бие дааж 723 хүн нэр дэвшиж байгаа аж. Өөрөөр хэлбэл, энэ удаад олон жижиг нам оролцохгүй нь бололтой. Магадгүй УИХ-ын сонгуулиар үнэмлэхүй олонх болсон МАН-ынхантай тохирсон, эсвэл аль эрт тахимаа өгчихсөн байхыг үгүйсгэхгүй.

 

 

Уг нь нэгэн цагт ХҮН хэмээх нам итгэл төрүүлэн гарч ирсэн шиг хаа нэгтээгээс улс төрийн шинэ нэгдэл төрвөл ард түмэн, олон нийтийг татах магадлал өндөр байгааг судлаачид хийгээд ажиглагчид хэлж байна. Учир нь өнөөдөр эрх барьж буй МАН дарангуйллын маягаар засаглаж, ард түмний ялангуяа “нийт масс”-ын халаасыг тэмтэрч эхэлснээр нэр хүнд нь шалдаа буугаад байгаа. АН бол ойлгомжтой. Энэ нам нь сөрөг хүчний байр сууриас МАН-тай үзэх байтал чимээ сураг ч алга. Нам дотроо даргын суудлын төлөө зодолдож байгаа. Бас өдөр бүр энэ намын лидерүүдээс хэн нэг нь хуулийн байгууллагын хаалгыг татлаа гэсэн мэдээ хэвлэлээр гарах болсон. Хэдхэн сарын өмнө төрийн эрхэнд сүр хүчийг үзүүлэн заларч суусан АН өнөөдөр ингэтлээ доройтох байсан гэж үү гэх асуултыг ч олон хүнээр тавиулж байна.

 

 

Байдал ийм л байна. Энэ чигээрээ сонгуульд орох нь тодорхой. Тэгэхээр 2020 оныг хүртэл сөрөг хүчин байтугай сөрөөд дуугарчих нам ч үгүй, улстөрч  ч үгүй явж ч магадгүй нь.

 

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Улсын их хуралд нэр дэвшиж байсан тэр олон жижиг намууд МАНтай тохирч АН ы санал хуваах зорилгоор нэр дэвшиж байсан орон нутагт МАН ялна гэсэн итгэлтэй орж байгаа байх. гэхдээ ард түмэн тэнэг биш бол орон нутагт АН гаргасан нь дээр
2016-09-26
Зочин:
Орон нутагын сонгуульд Их хуралд олнох болсон нам ялдаг юм Үүнийг ард түмэн мэдэж байгаа Дуртайч дургүйч ард иргэд арга буюу ялсан намын орон нутагын сонгуульд гаргана Хэрбээ ялсан нам сум дүүргийг сонгуульд ялахгүй бол тэр сум дүүрэгт очох мөнгө очохгүй ажил 4 жил зогсонго болож иргэд дунд нь хохирно Ийм л юм болгоод байгаа юм Улаан луйварчин хулгайчыг үүнийг сонго гээд тулгачахгүйл бол ийм дүн гарна
2016-09-26
Г.Батнасан.:
Улс төрийн намын даргын эрхэм зорилго бол Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, арга барвал УИХ-ын гишүүн болох түүнээс сум, дүүргийн хуралд суудал авах гэж нам байгуулж дарга нь болдоггүй юм. Энэ удаа орон нутгийн сонгуулийн үнэ цэн нь үүнийг л ард түмэнд ойлгуулж байгаагаараа онцлог юм даа. Сум, дүүргийн ИХ-ын төлөөлөгч болно гэдэг нь хүссэн, хүсээгүй УИХ,Аймаг нийслэлийн сонгуульд ялсан намынхны утсан хүүхэлдэй, эсвэл нүдэнд орсон хог болно гэдэг ойлгомжтой. Тэгэхээр Монголоо гэх сэтгэлтэй бол нам дагаж навсагнаж явахын хэрэг байна уу даа үгүй юу? ард түмэн минь.
2016-09-26
Зочин:
Nilgiin nudeer nohoig urjuuleh gadaadad shine ajliim bair
2016-09-26
хаха:
МАН ялаал ард түмэн хожоол хахахаха түмэн үедээ зүүдлэгдэхгүй зүүд байна аааахахах
2016-09-26
zochin:
АН ялаа л , Ард түмэн хожоо л ...айн???ККККККККККККККККК,сайхан зүүд байна, сэрчихгүй бол.КККККККК.
2016-09-26
хаха:
МАН ялаал ард түмэн хожоол хахахаха түмэн үедээ зүүдлэгдэхгүй зүүд байна аааахахах
Зочин:
Man ylsn ni zuv bolsoon munch olon oiriinn hunuuse tanigdahgui boltol uurchlugduj bgaag harj bna jhn alban tushaal dr ochood l bish bolchih ym kk
2016-09-26
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
2016-09-26