Монголоос сайн чимээ ирнэ гэсэн хүлээлттэй байх шиг

img

 

Монголбанкны Мөнгөний Бодлогын зөвлөл шинэ гишүүдтэй болсон. Мөнгөний Бодлогын зөвлөл нь 14 гишүүнтэй бөгөөд эдгээрийн тав нь хараат бус буюу Монголбанканд хамааралгүй, бизнес эрхлэгч, судлаач хүмүүсээс бүрдэж байна.  

 

 

Хараат бус гишүүний нэг нь Б.Баттүшиг юм. Энэхүү томилгоог янз бүрийн байдлаар улстөржүүлэх хандлагатай байгаа бөгөөд энэ зөвлөлийн гишүүнээр яагаад сонгогдох болсон тухай тайлбарыг Б.Баттүшигтэй холбогдон авлаа. 

 

 

Б.Баттүшиг нь одоо "Алтай Холдинг" группын ТУЗ-ийн даргаар ажиллаж байна.  Тус групп энэ жил Монголын өргөн хэрэглээний бүтээгдэхүүний худалдааны сүлжээнд цоо шинэ стандарт бүхий  "И-Март" сүлжээ дэлгүүрийг зах зээлд танилцуулж богино хугацаанд олон үйлчлүүлэгчтэй болоод буй. Тиймээс ч бид тус сүлжээ дэлгүүрийн эзэмшлийн талаар мөн тодрууллаа. 

 

 

- И-Март дэлгүүрийг монгол уу, солонгос уу, энэ дэлгүүрээс худалдан авалт хийх нь эх оронч биш хандлага болно гэх мэдээлэл тарах болж. "И-Март"-ын эзэмшлийн тухай тайлбар хийх үү?

 

 

-  “И-март”-ын 90 хувь нь Монголын хөрөнгө оруулалттай учраас манай үндэсний компани гэдэгт ямар ч маргаан байхгүй. Үлдсэн 10 хувьд хөрөнгө оруулахыг бид өөрсдөө Солонгосын талд санал болгож, менежментдээ гэрээгээр зөвлөгөө авч байгаа. Тиймээс “И-март” бол цэвэр Монголынх, энэ дэлгүүрийг үйлчлүүлэгчдэд нь гадных мэтээр ойлгуулах гэсэн оролдлого өөрөө бодит үнэний оргүй зүйл.

 

 

Энэ дэлгүүрт монголчууд хөрөнгө оруулж, монголчууд ажиллаж, монголчууд үйлчлүүлж, ашиг нь ч Монголдоо үлдэж байгаа. Эх оронч байх тухай өрөөсгөл гаж тайлбар, тэрс үзлүүдийг би хувьдаа хамгийн эрүүл бус гэж бодож байна.

 

 

- Өөрийг тань Монголбанкны Мөнгөний Бодлогын Зөвлөлийн хараат бус гишүүнээр сонгогдсоныг буруугаар тайлбарлах мэдээлэл их цацагдлаа. Мөнгөний Бодлогын Зөвлөлийн хараат бус гишүүнээр томилогдсон учир шалтгаанаа тайлбарлахгүй юу?

 

 

- Би Монголбанкны хараат бус зөвлөлийн гишүүнээр ажиллаж эхлээд удаагүй байна. 

 

 

Хэвлэлээр гарсан, магадгүй цөөнгүй хүний дургүйцлийг төрүүлж байж болох энэ мэдээлэлд хариулт өгөхгүй бол миний зүгээс биеэ тоосон явдал болох байх. Юуны өмнө би хувийн бизнесээ хийсэн хэвээр байгаа гэдгээ хэлье.  Миний өдөр тутмын ажил бол та бүхний мэдэж байгаачлан “Алтай Холдинг” буюу “И-март”-ын удирдлагын багаа хариуцсан хэвээр.

 

 

 Миний бие Чикагогийн их сургуулийг эдийн засагч мэргэжлээр төгсөж, АНУ дахь олон улсын банк санхүүгийн байгууллагуудад ажиллаж байлаа. Дараа нь Харвардын бизнесийн сургуульд хоёр жилийн бүрэн мастер хамгаалсан. Өнгөрсөн хугацаанд олон улсын томоохон банк, санхүүгийн байгууллагуудтай тогтоосон сайн харилцаа, түүнчлэн өөрийн сурч дүүргэсэн их сургуулиудын эрдэмтэн багш нарын сүлжээнд идэвхтэй оролцох тал дээр нэлээд туршлага хуримтлуулснаа энэ дашрамд онцлох хэрэгтэй болж байна. 

 

 

"Би Монголбанкны Мөнгөний Бодлогын Зөвлөлийн хараат бус гишүүний ажлаа өндөр хариуцлага үүрэн гүйцэтгэж байна"

 

 

 

Тиймээс ч намайг хараат бус зөвлөлдөө мөнгөний бодлогын гишүүнээр ажиллах санал тавьсан болов уу. Намайг гишүүнээрээ харьяалж байгаа энэхүү зөвлөл бол өдөр тутмын үйл ажиллагаатай байгууллага биш юм. Өөрөөр хэлбэл, Монголбанкны хараат бус зөвлөлийн гишүүний хувьд би Монголбанкнаас цалин авдаггүй. Өмнөх хараат бус гишүүд бас бизнес эрхлэгчид болон академийн хүмүүс байсан. Тэгэхээр энэ маань Монголбанкнаас надад тавьсан саналыг хүлээн авах миний шалтгаан болсон юм. Их энгийнээр тайлбарлах юм бол би энэ ажлаа өөрийн сайн дураар, гэхдээ өндөр хариуцлага үүрэн гүйцэтгэж байна. 

 

 

- Монголбанкны Мөнгөний Бодлогын зөвлөлийн хараат бус гишүүний хувьд Монголын өнөөгийн эдийн засгийн нөхцөл байдлыг хэрхэн дээшлүүлэх боломжтой гэж харж байгаа вэ?

 

 

- Монголын эдийн засгийн талаар гадаадын хэвлэлд нийтлэгдэж байгаа мэдээллүүд бодит байдлаас илүүтэй хамгийн их хохирол учруулах хандлагатай болчихлоо. Нэгэнт ийм сөрөг төсөөлөл тогтсон байхад Монголын талаас эхний ээлжинд хөрөнгө оруулагчдын сэтгэгдлийг өөрчлөх оролдлого хийхээс өөр замгүй. 

 

 

Одоо бид өөрсдөө л сайн ажиллахгүй бол гаднынхан алив бид нар хямралаас чинь гаргаад өгье, олон улсын хэвлэлийнхэнд та нарыг сайхан худлаа магтаад орхиё гэхгүй л дээ. Тиймээс бүх зүйл биднээс өөрсдөөс маань л шалтгаална. Зөв бодлого гаргаад, сайн ажиллаж, тууштай зүтгээд эхэлбэл гадаад ертөнц тэр тусгалыг шүүрээд л авна. Миний анзаарснаар, тэдэнд Монголоос нэг тийм сайн чимээ ирнэ гэсэн хүлээлттэй байх шиг.

 

Эх сурвалж: ikon.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

hioe t1 eeee kkk:
KKK HONI JILD HED HURGALDGIIG MEDCHEED ULSIIN MUNGUNII BODLOGO D OROLTSOOROI DO YU GEHLEER CHINII GADAAADAD OKSON MEDLEG MONGOLIIN EDIIN ZASGIIG BOSGOHOD TUI CH NEMERGUI SHUU IH ONTSLOG BUTETSTEI EDIIN ZASAG SH DEE
2016-09-26
mongol hyn:
dude, please give us the money your father stole from Mongolia - including interest, too. we will never forget what has been done.
2016-09-26
mongol hyn:
dude, please give us the money your father stole from Mongolia - including interest, too. we will never forget what has been done.
2016-09-26
иргэн:
Удам дамжсан дээрэмчид гарч ирж байна, Үүнийг дахиад хувьсгалаар л засах байх даа.
2016-09-26
Зочин:
За ярьсан хэлсэн шигээ байдаг бол монгол улс минь хөгжинө шдээ үгүй болохоор л...
2016-09-26
ИРГЭН:
Тэгнэ дээ эд нар нэг их сайхан юм ярьцгаана. Ман-ын энэ баян хун тайж нарыг нэг их өө сэвгүй ариухан амьтад гэвэл үнэхээр эндүүрэл шүү дээ. Эх нь шийр алаг бол хүү нь бөөр алаг гэдэг бил үү. МАН хэсэг баян тарган мафи маягийн бүлэглэл бий болсон гэж байгаа юм. Үе нь улаан коммунистуудыг засгийн эрхэнд удаан байлгавал их муу юм олон тохиолдоно.
2016-09-26
irgen:
ingej gadniihnii baraa borluulaj baihaar , mongoldoo neg uildver barichihaj chadahgui bna uu
2016-09-26
зочин:
за мэдэхгүй эдний ярианд итгэхэд хэцүү шүү дээ, Их л сайхан сайхан зүйл ярьдаг сүүлд нь НО-той болоод л явчихдаг шүү дээ, Эх нь шиир алаг бол хүү нь бөөр алаг гэгчээр эцгээсээ нэг их ялгараад байвал гэж,
2016-09-26
БОЛЖ БАЙНА ШД.:
САЙХАН ХҮҮ БАЙНА ШД. БОЛЖ БАЙНА ШД. ИЙМ ЗАЛУУСААР УДИРДУУЛАХГҮЙ ЯАХАВ.
2016-09-26
Зочин:
Saihan shaah ymaa solongosiin heregtseegui hog oruulj irj zaraad terniigee undesniih gene aaviinhaa nuluuguur mongol bankind shurgalsan turshlaggui muu gulug shaan biz
2016-09-26
Зочин:
uildverlesen on sariig elektronoor bichij bai
2016-09-26
Зов:
Зов шуу..Наад Тэнэг Улс Торчидод сайн хэлээрэй. Порулист онгорсон засгаа Муу хэлдэг хун Болж Гадныханд муу хэлээд Л.. Хятадийн бизнес Маг Ирэхэд Их х Дарга М. Энхболд АН муу Биде нар Сайн Гээд Хуцаад ОНИГОО Гэхэд багадахаар ичмээр юм ярьсан
2016-09-26
Зочин:
Blood.MN tegeed orond oroogui bashde
2016-09-26