О.Нарантуяа: Цэнгээний газрын цагийн хуваарийг өөрчлөхгүй байх

img

Гэрэл зургийг MPA.mn

 

Баар, цэнгээний газруудыг 00.00 цагт хаах тухай болон нохой, муур устгах ажлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны "Хүнс худалдаа үйлчилгээний хэлтэс"-ийн дарга О.Нарантуяагаас дараах тодруулгыг авлаа.

 

-Ямар үндэслэлээр цэнгээний газрыг 00.00 цагт хаахаар болов?

 

-Томоохон баар, рестораны ойролцоо оршин суудаг иргэдээс санал ирсэн. Ялангуяа нэг давхарт оршин суудаг иргэд амгалан, тайван байдал алдагдуулж байна. Тиймээс шөнийн 04.00 цаг хүртэл баар, цэнгээний газрыг ажиллуулахгүй байх хүсэлтийг НЗДТГ-т удаа дараа ирүүлсэн. Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас ажлыг хэсэг гарган судалгаа явуулж байна. Иргэдийн саналыг сонсож байна.

 

-Иргэд ямар саналтай байна вэ?

 

-Бид судалгаагаа залуу, дунд, ахмад гэсэн гурван чиглэлээр явуулсан. Судалгаанаас харахад ерөнхийдөө тавь, тавин хувьтай байна. Гэхдээ иргэдийн ихэнхи нь 04.00 цаг хүртэл үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэсэн санал ирүүлжээ. Гэтэл нөгөө талд аж аху нэгжүүд 04.00 цаг хүртэл үйлчилгээ явуулах хүсэлтэй байгаа. Хоёр талтай асуудал юм.  Бид  удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж байж эцсийн шийдвэрийг гаргана. 

 

-Одоогоор цэнгээний газрууд хуучин цагийн хуваариар ажиллаж байгаа юу?

 

-Тийм ээ. 2015 оны долдугаар сарын 9-нд гаргасан захирамжын дагуу баар, цэнгээний газрууд шөнийн 04.00 цаг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байна. Одоогоор шинэ захирамж гараагүй.

 

-Захирамж хэзэээ гарах вэ?

 

-Шийдвэр энэ байдлаараа буюу 04.00 цаг хүртэл хэвээр үргэлжлэх байх.

 

-Өмнө нь цэнгээний газрууд 00.00 цаг хүртэл ажилладаг байсныг 04.00 цаг болгож өөрчилсөн. Энэ хугацаанд гэмт хэргийн тоо буурсан эсэх талаар судалгаа бий юу?

 

-Өнгөрсөн хугацаанд гэмт хэргийн гаралт урьд жилүүдтэй харьцуулахад буурсан хандлага ажиглагдсан.  Мөн аялал жуулчлалын улирлаар аж ахуй нэгжүүдийн ашиг орлого нэмэгдсэн судалгаа бий.

 

-00.00 цагт хааснаар далд гэмт хэрэг бий болно гэж мэргэжилтнүүд үзэж байна?

 

-Ахуйн архидалт, архийг шаглах асуудлууд гардаг ихээр гардаг.  Тухайлбал ТҮЦ болон таксинд архи зардаг. Улмаар гэмт хэрэг эрс нэмэгддэг гэсэн цагдаагийн байгууллагын судалгаа байдаг. Сүүлийн хоёр жилд харьцангүй энэ төрлийн гэмт хэрэг багассан хандлагатай байна.

 

-Нийслэлийн хэмжээнд баар, цэнгээний хичнээн аж ахуй нэгж байна вэ?

 

-Баар, цэнгээний газар, караоке зэргийг  оруулаад Нийслэлийн хэмжээнд 1500 гаруй аж ахуй нэгж энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Одоо больёоо. Нохойны сэдвээр энэ засаг байгуулагдсанаас хойш зөндөө л ярилаа. СПИРАЛЬ тавина ч гэх шиг,Гэрийн нохой,Золбин нохой хоёрт өөр өөр арга барилаар хандана ч гэх шиг, бараг ард түмнийхээ аж амьдралыг биш нохойны үүлдэр угсааг сайжруулахаар сонгуульд ялсан мэт сэтгэгдэл төрөх боллоо. Хотын дарга нь малын эмч л байгаа биз,нохойнд хайртай Батзориг УИХ-ын гишүүн болоо л биз. Одоо сонгуульд амласан амлалтаасаа ард түмэнд хэрэгтэй шийдвэрийг хурдан гаргаж хэрэгжүүлмээр байна. Ах дүү найз нөхөд амраг садангийн томилгоогоо хурдан дуусгаж Ажилдаа орьёоо. Болох уу.
2016-09-27
Suudlaa ogbol jaasan youm be ho:
Suudlaa ogood shiidver gargaj ajilaa huudeg ni ajillah ni zob baihaadaa. Ooh ch bish bulchirhai ch bish ajil hiij chadah hun bish baina
2016-09-27
zochin:
zuv shiidver gargaj bgaad bayar hurgey. yur n yumiig haaj horih tusam l muu ur dagavar dagadag shuu de. Narantuyad amjilt husey.
2016-09-26
aleksandr:
EEEE DAGIIMAAA CHI L INGEED HULGAICH NARTAI NIILEED HOR NAIRUULJ SUUHLEER ODOO CH ULS MAANI HETSUUDVEE DAANCH DEE YU DUTSIIN BEE MUNGUUU ERH MEDL UU ESBEL ALBAN TUSHAAL UUU
2016-09-26
jan go min:
KKK HAI YA SAIIIN SAIN 4 TSAG BISHEE BISHEE UURIIN ZURGAAN YSAG HURTEL ARHIA GUDARTSGAAA TEGEED BALIAR BUUDALDAA OCHOD HEDEN TSAG NOGOORTSGOO HAVTGAIRSAN HALAMJAA HURTEED JARGATSGAA ENE ORNII EZEN NI TANAR SH DEE EZEN SHIG BAI.KKK MANAI HUMUUS BAISHIN BARIVAA ZAM BARIVAA BID ILJIG SHIG SHIG AJILLAAD ULSIIG CHIN HUGJUULBAA KKKK ZA YAHAV DEE HEDEN HUUHEN L BAVNA BIZ KKKK AI TIHIRVUU KKKK
2016-09-26
Kub:
Baarnuudyn lobby khuchtei l yum bn . Bair suurin deeree neg l zogsoj chadakhgui yum ene zasag ...
2016-09-26
Nam bus jiriin irgen:
Hediigeer hunii uuj idej zugaa tsengel hooh ni, bar tsengeenii gazar ajilluulj mongo oloh erh ni neelttei ch gesen. Uuriin 4-n tsag hurtel ajilluulna gedeg bol mash buruu shiidver. Alivaa hun uuriin 3, 4-n tsag gehed untsan baih yostoi. Margaash ni hodolmoriin chadvartai baihiin tuld shuu dee. 4 geed haatal ni suusan hun gertee 5-n tsag gej harina. Medeej geriinhee hol oiroos hamaaraad. Iim hunees ajlin ondor buteel huleeh hereg bna uu? Ehiin ni etseej tugali ni turaahguin uudnees 24 bish 04 bish 02 tsag hurtel gevel bolomjiin yum bish uu? Tsagaan zahtnuudaa.
2016-09-26
Сонгогч:
МАН -ынхан зоримог тууштай байгаач. Эргэж буцсан арчаагүй байдал бүү гаргаач. Сонгогчид эрх мэдлийг чинь өгсөн. Зангарагтай байл даа.
2016-09-26
МАНгарын МИССҮҮД:
МАНгарын МИССҮҮД иймэрхүү
2016-09-26
hahajahhajaaj:
MAN tur barisan chin . ene dagiimaa geech . avgai hurtel nvhneesee atrildan hudluj bn aaa . nymdorjtoi . hujaajii tagnuul hiij yvsan ni notlodson . avgai shvvde . nymdorjtoi . 1 hvnjild . buuljisteigee . hutgaldsan gej bgaa . buzar
2016-09-26
зшгха:
шоудах юмаа олж ядаач орой 20 цаг гэхэд.л хаах хэрэгтэй шөнжингөө шоудлаа гээд юу нэмэгдэх юм баахан архиддахаас өөр яах юм эртхэн гэр орондоо харих хэрэгтэй бүүүүүүр хуульчлаад орой 20 цагаас хойш хаах хэрэгтэй
2016-09-26
zochin:
dagiimaa yu boltsiin be
2016-09-26
Зочин:
ene awgai chini nyamdorjiin awgay biluu,
2016-09-26