Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж эхэллээ

img

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд 2017-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрөө энэ сарын 21-нд НИТХ-д өргөн барьсан. Мөрийн хөтөлбөрийг НИТХ-ын 29-ний өдрийн нэгдсэн хуралдаанаар  хэлэлцэн батлахааар болжээ. Үүнээс өмнө  НИТХ-ын дэгийн дагуу НИТХ-ын хороодын хурлаар хэлэлцэж эхэллээ.

 

Өнөөдөр НИТХ-ын Санхүү, төсөв, эдийн засгийн хороо, Гэр хорооллын хөгжлийн хороо, Нийгмийн хөгжлийн хороод хуралдаж байна. Харин маргааш “Аз жаргалтай хот” хороо, Байгаль орчин, экологийн хороо, Хууль зүй, төрийн байгуулалтын хороо болон Өргөдлийн хороо хуралдаж, хотын даргын ирэх 4 жилийн үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэж, төсөлд тусгах саналаа боловсруулах юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Амжилт хүсье
2016-09-26
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА.ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ.Мөн чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас ЧАДАЛ нь тэр. Өглөө бүр санаж бай.
2016-09-26