“Хязгааргүй” тоглолт болно
2016-09-27

 

 

Улсын Филармонийн Морин хуурын чуулгын ятгачид “Хязгааргүй” бүрэн хэмжээний тоглолтыг зохион байгуулах гэж байна.

 

Тоглолтоор ятга хөгжмийн яруу дуугаралтыг мэдрүүлэхийг зорьж байгаа аж. Тоглолтоор  “Мандухай сэцэн хатан” киноны хөгжмийг  шинэчилсэн найруулгаар тоглох юм байна. Мөн орчин цагийн шинэ бүтээлүүдийг ч тоглох аж.

 

Тоглолтод Э.Оюунтуяа, О.Мөнхтогтох, Ж.Уранцэцэг, П.Дэлгэрцэцэг, А.Жамбалсүрэн нарын ятгачин оролцох юм байна.

 

Тоглолт энэ сарын 29-нд 19.00 цагт УДБЭТ-т болно.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин