Д.Загджав биш мэргэжлийн хүн хэрэгтэй байна

img

Зам тээврийн хөгжлийн яамны шийдвэрээр Монгол-Оросын хувь нийлүүлсэн УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүдийг томилжээ. Гэвч томилогдсон гишүүд нь ажлын туршлага, мэргэжлийн чадваргүй талаар Улаанбаатар төмөр замын  Үйлдвэрчний эвлэлийн хорооноос мэдээлэл хийлээ.  Тус хэвлэлийн хуралд Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дэд дарга Б.Баяраа, тус хорооны орон тооны бус дэд дарга, эрхзүйч Б.Алтанхуяг, Улаанбаатар татах хэсгийн үйлдвэрчний хороон дарга Б.Наранхүү нар оролцов. Тэд УБТЗ-д улс төрийн томилгоо явагдсан гэдгийг онцолж байлаа.

 

 

Зам тээврийн хөгжлийн яамнаас УБТЗ-ын ерөнхий хорооны гишүүнээр Б.Цогтгэрэл, Б.Артур, Н.Буяндэлгэр гэх гурван хүнийг томилжээ. Б.Артур нь БНХАУ-д төмөр замын мэргэжил эзэмшсэн ч  төмөр замаар дагнан ажиллаж мэргэшээгүй хүн аж. Харин Н.Буяндэлгэр нь орос хэлний орчуулагч бөгөөд төмөр замын талаар мэдлэг, боловсролгүй гэдгийг хуралд оролцогчид хэлж байна. Улмаар дээрхи хүмүүс төмөр замын бодлого чиглэл, өнөөгийн байдлыг ирээдүйтэй нь уялдуулж, удирдан зохион байгуулахад учир дутагдалтай гэж үзэж буйгаа тэд дуулгалаа. Ерөнхий хорооны гишүүд ОХУ-д өнөөдөр эхэлж буй УБТЗ-ын удирдлагыг сонгох хуралд оролцохоор  явсан. Улмаар замын даргад УИХ-ын гишүүн асан Д.Загджав гэгчийг сонгох гэж байна гэж хардаж буйгаа хэлэв.

 

Энэ талаар Монголын төмөр замчдын үйлдвэрчний эвлэлийн хорооны дэд дарга Б.Баяраа “Төмөр замд улс төр орж ирснээр зөвхөн нарийн бүдүүн цариг гэж маргасаар 8 жилийг үдсэн. Энэ үед төмөр замын хөгжил бараг зогссон гэж хэлж болно. Улстөрчид мэргэжлийн байгууллагад ороод улс төр л хийхээс уг байгууллагыг хөгжүүлэх тал дээр санаа тавьдаггүй. Намынхаа даалгаврыг илүүд үздэг. Тиймээс УБТЗ-ын ерөнхий хороонд мэргэжлийн бус хүмүүсийг томилсонтой зэрэгцэн замын даргаар Д.Загджавыг томилохоор яригдаж байгааг эсэргүүцэж  байна” хэмээв.

 

Үүнтэй холбогдлуулан тус хорооносс Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад ил захидал хүргүүлэх болсноо дуулгалаа. Тус захидалд  “Д.Загджав хэмээх төмөр замын мэдлэггүй хүнээр УБТЗ-ын ирээдүйн хувь заяаг жолоодуулах улс төрийн тогтолцоог явуулах мэдээлэл гараад байна. Төмөр замчид улстөрчдөөс ангид оршиход тусламж үзүүлнэ гэдэгт гүнээ итгэж байна” хэмээжээ.

 

Эл захидлаа Орос хэлнээ хөрвүүлэн ОХУ-ын Элчин Сайдын яаманд хүргүүлнэ гэдгээ мэдэгдлээ.

 

Зам тээврийн хөгжлийн яамнаас ерөнхий гишүүдийн томилгоог хийсэн учраас ОХУ-ын тал хүлээн авчээ. Нэгэнт шийдвэр ингэж гарсан учраас ерөнхий хорооны гишүүдийн доод албан тушаалд ажиллах хүмүүс зайлшгүй мэргэжлийн ур чадвартай боловсон хүчин байх нь нэн чухал. Тиймээс МТЗ-ын ҮЭХ-оос Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад албан бичгийг энэ сард хүргүүлсэн байна.

 

Тус албан бичигт, ерөнхий хорооны гишүүдийн томилгоог Оросын талтай зөвшилцөн эргэн харах боломж  байгаа эсэх болон замын дарга, орлогч дарга нарыг томилохдоо төмөр замчдад танигдсан, мэргэжлийн хүмүүсийг томилуулах тухай хүсэлтээ илэрхийлэн, дэмжлэг хүсчээ.

 

Г.Тэгшсүрэн

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Boo:
Har zaagii chono shyy
2016-09-27
Иргэн:
ХАРИН ТИЙМ.РААШИЙГАА ТАВИХ НЬ ДЭЭР ДЭЭ.
2016-09-27
RAASH .:
RAASH ni yachihaad bgaan
2016-09-27
Зочин:
Загджав больёо зайлаа. Худ ийн газар зарж баяэсан үл бүтэх амьтан. Мэогэжил мэдлэгээр нь томильёо
2016-09-27
Зочин:
Чоно борооноор гэгчээс Загджав арайч бишээ казино байгуулахаар хууль снаачлаадл явж байдаг ул бутэхгуй хун шуу
2016-09-27
zochin:
tumur za,aa xugjuulex ni chuxal boloxoos uls turjix ni chuxal bish end jinxene mergejliin baiguullaga gedgiig erunxii said maani oilgoxgui bga yum bxdaa
2016-09-27
Зочин:
man chini mongol ulsyg suyruulekheer shiidjee
2016-09-27
jjj:
odoo 1000 hutsaad yah yum be hen ta nariig MAN-g songo gesiin .Miyegombo gej khaan bhad chi hutsah ni bitgii hel ulisan ch chamaig hun bitgii hel gulug ch gej harahgui
2016-09-27
ганаа:
Загджав бол жинэхэнэ луйварчин хулгайч, МТЗ-д ямарч сайн зүйл хийхгүй.
2016-09-27
Зочин:
Ер нь төмөр зам биш монголд мэргэжлийн байгууллагуудад мэргэжлийн хүн л тавьж чадвал тэр намын нэр хүндэд ч хэрэгтэй. Тэгэхгүй бол намд хэн сайн зүтгэсэн хэн сайн бөгс долойсон тэр хүн юугаа ч мэдэхгүй байж хэдэн зуун удирдан хувь хүний амьдарлаар тоглоод байх юм. Ядахдаа хэдэн хүнийг хэдэн жил хүн шиг удирдаж байсан хүн хэрэгтэй
2016-09-27
иргэн:
Зөв...Төмөр замчдаас өөр дуугарч чаддаг хоншоортой аавын хүүхдүүд байхгүй болж...
2016-09-27
сдаө:
энэ ерөнхий сайд өөрөө юм шийдэж чадахгүй дээ
2016-09-27
Зочин:
ХАЛТАР, ЖИГЖИДНЯМАА ХОЁР ЧИНЬ ТОЛХИЛЦООД ЭХЭЛЛЭЭ ДЭЭ. БАЯРАА ЧИ ХҮНИЙ ҮГЭЭР ҮГ ХИЙЖ ЯАНА БЭ.
2016-09-27
Зочин:
Dotroosoo hogts
2016-09-27