Өнөөдөр болох зарим үйл явдал

09.00 цагт Барилга хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр үе үеийн Архитектуруудтай уулзаж барилгын салбарт тулгамдаж байгаа асуудлаар уулзаж ярилцана. Уулзалт Монголын Архитекторын эвлэлийн гурван давхарт эхэлнэ
9.30-12.30 цагт: Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах Монгол-Японы хамтарсан КРЕДИТ ОЛГОХ МЕХАНИЗМЫН /ХКОМ/-ын дөрөвдүгээр хурал БОАЖЯ-ны Хаан танхимд болно.
10.00 цагт: "Дүнжингарав" төрийн үйлчилгээний төвд Мэргэжлийн хяналтын байгууллагаас "Зөвлөн туслая" өдөрлөгийн арга хэмжээ зохион байгуулна.
10.00-17.00 цагт: Монгол Улсын Их хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүй, дотоод хэргийн яам, Хууль сахиулахын их сургууль ХБНГУ-ЫН Ханнс-Зайделийн сан хамтран “Хууль сахиулах үйл ажиллагаа: Онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал 2016 оны 9 дүгээр сарын 29, 30-ны өдрүүдэд цагийн хооронд Хууль сахиулахын их сургууль дээр зохион байгуулна.
10:00 цагт НИТХ-ын ээлжит хуралдаан Хангарьд ордны 14 давхарт болно.
Хуралдаанаар нийслэлийн Засаг даргын ирэх дөрвөн жилийн мөрийн хөтөлбөрийг хэлэлцэнэ.
11:00 цагт. Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд Хот суурин ус хангамж ариутгах татуурга ашиглалт үйлчилгээний зохицуулах зөвлөлөөс хэрэглэгчээ сонсъё нээлттэй хаалганы өдөрлөгийн талаар мэдээлэл өгнө.
11:00 цагт: Омбол ХХК-аас Монгол Ньюсын байранд "Элэгний С вирүсийн эмчилгээний боломж" сэдэвт хэвлэлийн бага хурал болно.
11.30 цагт: Хүүхдийн төлөө “Амьдрах ухаан төв”-өөс байгалийн гамшигт өртсөн БНАСАУ-ын хүүхдүүдэд туслахаар “Хүүхэд бүр гэгээн тавилантай” аян өрнүүлэхтэй холбогдуулж MN-Мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12:00 цагт: “Эв санаа” үйлдвэрчний эвлэлээс БНХАУ-тай гэрээ хийгээд нэг жил болж буй асуудлаар болон цаг үеийн асуудлаар Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд мэдээлэл хийнэ
17.00 цагт: Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар,Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвдүүдэд Явуулын тусламж үйлчилгээний машин гардуулна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ