Тагнуулынхан О.Магнайг дууджээ
Иргэний хөдөлгөөний төлөөлөл О.Магнай өнгөрөгч оны сүүлээр манай сайтын шууд чатад оролцож байхдаа нэгэн уншигчын асуултад “Би тун удахгүй хувьсгал хийнэ” гэсэн хариултыг өгч байсан юм. Тэрхүү мэдээлэл тагнуулынхны анхаарлыг татсан бололтой. Учир нь О.Магнайг өнөөдөр Тагнуулын ерөнхий газрын дэд дарга хурандаа Батсайхан дуудаж уулзан төрийн эрхийг хууль бусаар авах нь гэмт хэрэг гэдгийг сануулж гарын үсэг зуруулсан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ