ОУВС-тай хэлцэл хийхэд бэлэн буйгаа илэрхийллээ

img

 

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат энэ сарын 26-ны өдөр  ОУВС-гийн Суурин төлөөлөгч Нейл Сакерийг хүлээн авч уулзсан юм.

 

Уулзалтын эхэнд Нейл Сакер, ОУВС-гаас улс орнуудад орнуудад хэрэгжүүлдэг төсөл хөтөлбөрүүд, тэдгээрийн уян хатан нөхцөлийн талаар Ерөнхий сайдад дэлгэрэнгүй танилцууллаа.

 

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Монгол Улсын Засгийн газар эдийн засгийн хүндрэлийг давах, эдийн засгийг тогтворжуулах чиглэлд онцгой анхаарч, энэ талаар “Тусгай хөтөлбөр” хэрэгжүүлэх гэж буйгаа илэрхийлэв. Түүнчилэн Монгол Улс эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд ОУВС-тай хамтран ажиллах, энэ чиглэлээр удахгүй Улаанбаатарт ирэх тус сангийн ажлын хэсгийнхэнтэй хэлцэл хийж эхлэхэд бэлэн буйгаа Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдэгдлээ гэж Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Чадах юм нь энэ байж дээ Хөөрхий даа хөөрхий
2016-09-29
ОДОО ЯАЯ ГЭХЭВ:
ЮУ ХИЙХЭЭ МЭДЭХГҮЙ ОЙЛГОХГҮЙ БАЙГАА ЮМ ЧИНЬ ТЭР НЬ ДЭЭР БИЗ ДЭЭ ЯДАХДАА БАГА ХУЛГАЙ ХИЙЖ МАГАДГҮЙ
2016-09-29
Зочин:
naad tolgoygoo ajilluulaachee , ajilladag bol . bieiin amryg bodood ouws -tay kheleltsee khiikhiin orond uursduu arga , bololtsoogoo ashiglakh , shine zuil olji khurungu tatakh zereg ajlaa khiildee , ouws gedeg chini ta naryn neg ikh durguy buun ur shuu dee , sangiin said korollogoo soliji uur bolowsroltoy khun tawildaa
2016-09-29
badar:
badar barisan guilagchin.
2016-09-29