Төрийн албаны цахим шалгалтын талаар мэдээлнэ
2016-09-30

Хууль сахиулахын их сургууль

 

10.00 цагт: “Хууль сахиулах үйл ажиллагаа: Онол, практикийн тулгамдсан асуудал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал үргэлжилнэ.

 

ХААИС дээр

 

10.30 цагт: БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хай Мин  тус сургуульд зочилж, “Монгол, Хятад улсын хамтын ажиллагаа”-ны талаар  илтгэл тавьж, шилдэг оюутны тэтгэлэг гардуулах, Хятадын соёлын төвийг нээх үйл ажиллагаанд оролцоно.

 

Ардчиллын ордон

 

11.00 цагт: МоАХ-ны түүхэн ховор гэрэл зургийн "Эргэн дурсахуй" үзэсгэлэн нээлтээ хийнэ. Арга хэмжээнд МоАХ-ын ахмад зүтгэлтнүүд оролцоно. Утас: 95758284

 

Шангрила зочид буудал

 

11.00 цагт: Азийн Хөгжлийн банкнаас гажил бүр гаргадаг Монголын болоод Азийн 45 улсад хийсэн эдийн засгийн судалгааны тайлангийн дүнг  танилууулна. Утас: 99778587

 

Хэвлэлийн Хүрээлэнд

 

11.00 цагт: “Хил хязгааргүй сэтгүүлчид” хүний эрхийн олон улсын байгууллагатай хамтран “Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэн эзэмшиж байна вэ” мониторингийн хөтөлбөр хэрэгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.

 

12.00 цагт: Төрийн албаны цахим шалгалтын талаар Төрийн албаны зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

 

“Корпорэйт зочид буудал

 

13.30 цагт: Европын Холбооны санхүүжилтээр хэрэгжиж эхэлж буй “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх хөдөлмөр эрхлэлтийн бодлогод дэмжлэг үзүүлэх” төслийн нээлтийн үйл ажиллагаа болно.  Утас: 94021601

 

Д.Сүхбаатарын талбай

 

19.00 цагт: “Улаанбаатарын намар” нэгдсэн арга хэмжээ болно. Энэхүү өдөрлөгийн үеэр “Никитон”, “Камертон” хамтлагийн тоглолт болох бөгөөд рок, попын бусад хамтлаг дуучид ая дуугаа өргөхөөр болсон байна. Уг арга хэмжээг үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчидээ дэмжих зорилготойгоор зохион байгуулж байгаа юм. Утас: 91042200

Shuud.mn
Сонин хачин