Явуулын тусламжийн машин гардууллаа

Өмнөговь аймгийн Эрүүл мэндийн газар, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд явуулийн тусламж үйлчилгээний машин гардуулан өглөө. Тус автомашиныг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон БНСУ-ын засгийн газрын дэмжлэгээр хөдөө орон нутгийн замд туулах чадвар сайтаагаар тоногложээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Солонгосын олон улсын Эрүүл мэндийн сангийн санхүүжилтээр “Эрүүл мэндийн түвшинд мобайл технологийг нэвтрүүлэх нь” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэхүү төслийн хүрээнд хийгдэж буй ажлын нэг нь энэ аж.
“Мобайл” технологийг ашигласнаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хүртээмжтэй болгох төдийгүй цаг хугацаа хэмнэнэ. Төсөл бүрэн хэрэгжсэнээр төсөлд хамрагдсан эрүүл мэндийн байгууллагууд явуулын тусламж үйлчилгээнд ашиглагдах машин, багаж тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдана гэж Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагын суурин төлөөлөгч хэлж байсан.
Төслийн хүрээнд СХД-ийн Эрүүл мэндийн төв болон тус дүүргийн 7, 26 дугаар хорооны өрхийн эмнэлэгт үзлэг оношлогоонд ашиглах ЭХО, ЭКГ зэрэг аппарат, таблет, даралтын аппарат зэрэг багаж, тоног төхөөрөмж, оношлуулаар хангаж, эмч мэргэжилтнүүдийг сургалтад хамруулжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ