Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг үнэгүй хийнэ

Төмс, хүнсний ногоо худалдаалахдаа баталгаагүй хэмжих хэрэгсэл ашиглаж хэрэглэгчдийг хохироох тохиолдол бий. Тиймээс Стандарт, хэмжил зүйн газраас худалдаачдын ашиглаж буй баталгаагүй жинд үнэ төлбөргүй улсын баталгаажуулалт хйихээр болжээ.
Хэмжих хэрэгслийн баталгаажуулалтыг “Сүхбаатарын талбай”, “Барилгачдын талбай”, “Скай” худалдааны төвийн гадна талбайд хүнсний ногоо арилжаалж буй орон нутгийн тариаланчдын дунд явуулах аж.
Тус арга хэмжээ маргааш буюу аравдугаар сарын 1-нд 12:00-16:00 хооронд болно.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ