Улаанбаатарт 12 хэм дулаан байна

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын зарим газар, төвийн аймгуудын хойд хэсгээр хур тунадас орно.
Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 6-11 градус, Алтайн өвөр говиор 19-24 градус, говийн аймгуудын нутгаар 16-21 градус, бусад нутгаар 9-14 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 9-11 градус дулаан байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ