Баянхонгор аймагт газар хөдөлжээ

Онцгой байдлын ерөнхий газраас гаргасан мэдээгээр уржигдар (2016.09.29) өдрийн 12:47 цагийн үед Баянхонгор аймгийн Баянговь сумын төвөөс зүүн хойд зүгт 16 км-т 4.2 магнитутын хүчтэй газар хөдөлжээ. Мөн өдөр 16:02 цагт Архангай аймгийн Эрдэнэ-Уул багийн Бөөрөг цагаан чулуу гэдэг газар 3,6 магнитутын газар хөдөлжээ.
Тус аймгийн Эрдэнэмандал суманд өнгөрсөн есдүгээр сарын 25-нд газар хөдөлж байсан аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ