Оюутнууд 250 төгрөгөөр зорчино

Өнгөрсөн жилээс эхлэн их, дээд сургуулийн оюутнууд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ “U money” картыг ашиглах болсон. Тус карт нь сард 42 удаа үнэгүй үйлчлүүлэх хөнгөлөлттэй байсан.
Харин энэ жилээс тус хөнгөлөлтийг 22 удаа үйлчлүүлэх эрхтэй байхаар хязгаарлажээ. Улмаар энэхүү эрх нь дууссан тохиолдолд оюутнууд нийтийн тээврээр үйлчлүүлэхдээ 250 төгрөгөөр зорчих боломжтойгоор зохицуулсан байна.
Тус хөнгөлөлт есдүгээр сарын 27-ноос эхлэн хэрэгжиж эхэлжээ.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ