Намын бүлгүүд хуралдана

img

УИХ-ын намрын чуулганыг өнөөдөр нээсний дараагаар УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд хуралдах хуваарьтай байна. Мөн Хуульзүйн байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэхээр хуралдах аж.

 

Энэ долоо хоногт  УИХ-ын чуулган, байнгын хорооны хуралдаанаар  Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл, Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 09 дүгээр дүгнэлт,  Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Киотогийн протоколын Дохагийн нэмэлт, өөрчлөлтийн тухай,  Олон улсын тогтвортой аялал жуулчлал, ядуурлыг бууруулах байгууллагыг үүсгэн байгуулах тухай хэлэлцээрийн тухай зэрэг хуулийн төслийг тус тус хэлэлцэхээр төлөвлөжээ.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ