Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлнэ

УИХ-ын дарга М.Энхболд, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман нар өнөөдөр 12:00 цагт Төрийн ёслол хүндэтгэлийн танхимд уулзалт хийнэ. Уулзалтын үеэр “Монгол улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн баримт бичигт гарын үсэг зурах ёслолын ажиллагаа болох юм. Уг төслийг УИХ-ын Тамгын газар НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Швейцарийн Хөгжлийн Агентлагийн санхүүжилт дэмжлэгтэй 2017-2020 онд хамтран хэрэгжүүлэх ажээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ