Бондоос авсан зээл эргэн төлөгдөх боломж хомс

img

УИХ-ын намрын ээлжит чуулганаар  2017 оны төсвийн төсөл, нийгэм, эдийн засгийн үндэслэл, мөнгөний бодлогыг эхлэн хэлэлцэнэ. Намрын чуулган нээлтээ хийсний дарааагаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваагаас  цаг үеийн асуудлаар зарим зүйлийг тодрууллаа.  

 

-Засгийн газраас УИХ-д  ирэх оны төсвийн төслийг өргөн бариад байгаа. Та хуулийн төсөлтэй танилцаж амжив уу?

 

-2017 оны төсвийн төсөлтэй нарийвчлан танилцаж амжаагүй байна.  Төсөв  хүнд байгаа. Уул уурхайтай холбогдсон томоохон төслөө хөдөлгөж байж орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлнэ гэсэн үндсэн тооцоолол дээр тулгуурласан байна лээ. Төсвийг чамбайруулах тал дээр аль аль талаасаа анхаарч ажиллах шаардлагатай гэж харж байна.

 

-Засгийн газар эдийн засгийн өсөлтийг гурван хувьд хүргэх  зорилтдоо ирэх жил хүрч чадах болов уу?  

 

-Засгийн газар тооцоод хүрнэ гэж үзэж байгаа бол тэр тооцооллыг би сайн харж амжаагүй байна. Гэхдээ гурван хувьд хүргэх амаргүй зорилт. Бид нар Тавантолгой, Оюутолгойтой холбоотой томоохон төслөө хөдөлгөж чадах юм бол эдийн засаг сэргэх боломж бий. Тэгэхээр боломж байхыг үгүйсгэхгүй л юм. Энэ талаар тодорхой юм хэлж чадахгүй байна.

 

-Ирэх оноос Монгол Улс их наядаар хэмжигдэх өр зээл төлнө. Орлого дутагдалтай байгаа учир Засгийн газар бонд босгохоор болсон. Үүнээс өөр гарц байгаагүй юу?

 

-Бонд босгохоос өөр боломж байхгүй. Гадаад, дотоодоос авсан зээлийн нийт хэмжээгээр 6,6 их наяд төгрөг хүрч байгаа. Энэ нь төсвийн нийт орлогоос давчихсан. Тиймээс бонд гаргах эсвэл урьд нь авсан зээлдээ зохицуулалт хийж аль болох боломжтой хувилбараар шийдэх арга зам хайна. Үүнийг УИХ-аар нэлээд нухацтай ярилцах байх. 2017 оны төсвийн төслийг харахад бидэнд дээшээ тэнгэр хол, доошоо газар хол болчхоод байна. Бид 6,6 их наяд төгрөгийн өр төлөөд, дээр нь төсвийн зарлагаа нөхөх арга замыг зөв хайх хэрэгтэй.  

   

-Бондын эргэн төлөлтөөр зээлээ төлөх боломж бий юу?

 

-Бондын эргэн төлөлтийн тухай асуудлаар Хөгжлийн банкинд шалгалт орсон. Шалгалтын хариу удахгүй гарна. Гэхдээ шалгалтын үр дүнд 6,6 их наяд төгрөгийн өр төлөх хэмжээний эх үүсвэр босно гэхэд итгэл төрөхгүй байна. Шалгалтын явцаас харахад бондоос авсан зээл эргэн төлөгдөх боломж туйлын хомс байна лээ.

 

-Та “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байгаа юу?

-“Стэнд бай” бол бидний өмнө байгаа сонголтуудын нэг хэсэг. Ер нь бол урт хугацаатай хөгжлийн зээл хайх шаардлагатай. Өөрөөр хэлбэл 10-30 жилийн хугацаатай, бага хүүтэй зээл авах нэг боломж бий. Тиймээс Дэлхийн банк, олон улсын байгууллагуудаас бүхий л арга замыг хайж, хамтарч ажиллах ёстой.

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Бондоос 40 хувийг нь МАН-ын компаниуп зээл авсан Төлөхгүй гэвэл чи хулгайч тонил оо
2016-10-04
bi:
Man gas namiin 20iod gishvvn ter bondoos 60 xuviig ni avsan shvv dee bvx xurungiin xuraa l daa Ard tvmen tevchixgvi dee
2016-10-03
mongol:
Ene byh luivarchidiig yneheer hariuzlaga hylyyelgej byh horongiig ni huraah, nasaar ni toriin ajil hiih erhiig ni hasah, ulsiig hohirolgui bolgoh arga hemjee yaraltai avahgui bol ene luivarchid Mongol ulsiig gadniihnii barzaa bolgoloo shdee,,,,Deeremchid olon myangan jiliin tyyhtei tyyhend delhiin hogjild huvi nemree oruulj yavsan ulsiig DENDYY IH GUTAAJ, SONOOJ BAINA… Mongoloo gesen shudarga uls torch garch irehgui bol Mongol uls sonoloo...
2016-10-03
эх орноо бодооч:
эхлээд чингис самурай бондын зарцуулалтыг шалгаж идэж шамшигдуулсан зах зээлийн үнээс өндөр үнээр худалдан авалт хийж хувь авсан албан тушаалтнудын нийтэд ил тод гаргаж хорьсон шийтгэсэн нэртэй өршөөл үзүүлж байхаар үе удмаар нь хөрөнгийг хурааж хатуу арга хэмжээ авдаг болоосой.дараа нь бондоо зээлээ ярь.
2016-10-03
Зочин:
MAH-N UURSDUU TER BONDNOOS 40 HUVIIG NI ZEELSEN L BNLEESHD.... MAL UNDESTEN!!!
2016-10-03
Зочин:
MAH-N UURSDUU TER BONDNOOS 40 HUVIIG NI ZEELSEN L BNLEESHD.... MAL UNDESTEN!!!
2016-10-03
Зочин:
Ed zeelsen munguu luu unjij ulsaar tuluuleh geel sanuulaad bna uu gaigui blgui Heree medej herzegneerei hulgaichuud aa Yamar ur dund hurehiig ni uzmeer bval UZUULNEE
2016-10-03
Зочин:
ENE DURAK UURIIN NAMYN NUKHDIIN URIIG TSAYRUULAKH GEJI KHUTSAJI BAINA , YAKHAARAA TULUGDUKH BOLOMJI BAIKHGUY BAIDAG BAINAA ?
2016-10-03
Зочин:
нилээдийг нь танай намын дэмжигчдийн компаниуд авсан гэдэг бил үү
2016-10-03