Г.Алтанчулуун: Би чимхээгүй

img

 

Есдүгээр сарын 27-нд Т.Мягмарсүрэн гэх эмэгтэй төрөхөөр өвдөж, Нийслэлийн яаралтай түргэн тусламжийн төвд дуудлага өгсөн. Дуудлагаар ирсэн эмч түүнийг чимхсэн гэх асуудал олон нийтэд хүрээд байна. Энэ талаар тус өдөр дуудлагаар үйлчилсэн НЯТТ-ийн дуудлагын эмч Г.Алтанчулуунаас тодрууллаа.

 

 

-Болсон явдлыг ярина уу?

 

-Есдүгээр сарын 27-нд 10.59 минутад зургаа дахь төрөлт өвдлөө гэх дуудлагаар очиж үйлчилсэн. Намайг хаягын дагуу очиход үйлчлүүлэгч маань шалан дээр өвдөглөж суугаад өвдгөн дээрээ гараа тавьсан байдалтай байсан. Анхны үзлэгийг хийн өвдөлт, базлалтын хугацааг ажиглаад эмнэлэгт хүрч амжих юм байна гэдэг дүгнэлт хийгээд насилкдаж тээвэрлэсэн. Эмнэлэгт хүрэх замд үйлчлүүлэгч өөрөө орон дээр сууж явахыг хүссэн. Би өөдөөс нь харж суугаад биеийн байдлыг нь хянаад зүүн гараас нь түшиж явсан. Харин баруун талд нь охин нь гэх эмэгтэй сууж баруун гараас нь түшиж явсан. Улмаар үйлчлүүлэгчээ “Өргөө” амаржих газарт хүргэж өгсөн. Хүлээн авах эмчид хүлээлгэн өгч тодорхойлох хуудсаа бичиж үлдээсэн байгаа.

 

-Төрүүлэхгүй гээд хоёр хөлийг нь хавчсан гээд байгаа?

 

-Хөлийг нь хавчсан нь үнэн. Гэхдээ битгий төр гэдэг үүднээс ингэсэн юм биш. Үйлчлүүлэгч маань насиск дээр суугаад явах нь маш их хөдөлгөөнтэй байдаг. Машин хурдтай явж байсан учраас үйлчлүүлэгчээ унаж бэртхээс сэргийлэх үүднээс түшиж, тулж явсан байгаа.

 

-Таныг үзлэг хийхэд эмэгтэйн бие хөхөрсөн байсан уу?

 

-Би өмдийг нь гүйцэд шувталж хараагүй. Тийм учраас биед нь ямар нэгэн хөхрөлт байсан эсэхийг анзаараагүй. Мэдэхгүй байна.

 

-Таныг чимхсэн гээд байгаа?

 

-Би базаж чимхээгүй. Замдаа 4-5 удаа өвдөлт өгсөн. Энэ үед нь гүнзгий амьсгаа авах, тайван байх хэрэгтэй зэрэг сэтгэл заслын эмчилгээ хийж тайвшруулж авч явсан.

 

-Хамт явсан хүүхэд нь тэгж хэлсэн.

 

-Харин тэгсэн байна. Ямар учраас тэгж яриад байгааг би мэдэхгүй байна. Тэр охин тэгж хэллээ гээд энэ асуудал хэлснээр нь шийдэгдэхгүй. Үнэн мөнийг нь шүүхийн байгууллага тогтооно.

 

-Та чимхээгүй гэхээр гүтгэж байна гэсэн үг үү?

 

-Яагаад ингээд байгааг би мэдэхгүй байна. Ямартай ч зохих шатны байгууллагууд шалгаж байгаа. Удирдлага болон чанарын албанд би болсон процесыг бүгдийг ярьсан байгаа.

 

-Та гомдолтой байна уу?

 

-Би ч гэсэн гомдолтой байна. Би ажлаа хийгээд л явж байсан. Эхийг хүрэх ёстой газар нь хүргэж өгсөн. Эх хүүхэд эсэн мэнд амаржсан. Энэ л надад хангалттай санагдаж байна. Өөр хэлэх юм алга.

 

-Гомдолтой байгаа бол та ч гэсэн шүүхэд хандах эрхтэй?

 

-Зохих байгууллагад хэлсэн. Шалгагдаад явж байгаа учраас би шүүхэд хандаагүй.

 

-“Өргөө” амаржих газрын эмч эмэгтэйн гуя улайж, хөхөрсөн байсныг хэлж байна.

 

-Юунаас болж улайсныг мэдэхгүй байна. Аарцагны үзлэг хийхдээ өмдийг гүйцэд шувтлаагүй. Дотуур үзлэг би хийгээгүй. Доошоо юм гарч байна гэсэн. Түүнийг л үзсэн.

 

-Ер нь булчин суллах байдлаар чимхэх үйлдэл хийдэг үү?

 

-Онол талаасаа тийм зүйл байхгүй.

 

-Та хэдэн жил ажиллаж байна вэ?

 

-Би хоёр жил ажиллаж байна.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
iim bxad xen eryyl mendiin salbart ajillaxiim be xvniig zygeer ajlii ni xiilgeecn ee ingej mongo salgana gej bodoj bga bol mai dund xuruu
2016-10-04
яүёхши:
энэ шиг худлаа юм байхгүй дээ очиж очиж чимхээд байх даа яах уу дээ мөнгө салгах гэж ингэж ярьж бичиж байгаа юм байх даа эргүү дагз вээ
2016-10-04
Irgen:
Hudalaa, naad eh shig yum yasan davarsan amitan be ? Bi 3 huuhedin aav. Harin esen mend turuulsend bayaralmaar yum , 40 garchaad , huuhed olj baidag . 2 yas salsanaa ih yum gej bod, ter churiisun emch huuhen yajich bodloo gesen tegj chimeheh u ? Ayagui bol naad zavaan eh --emchees mungu neheh gej baigaa, emnelegeer uilchiluulne , bas hun gutegene , yasan davarsan eej ve ? Aan , shal durgui hurchlee , yadaj .naad nyalh uree bidooch , hel am hiigeed l , mongol huni mus ch dee alga bolson yum bna l daa
2016-10-04
irgen:
Turgenii mahsin dotor torosn bol bur ih ersdeltei shuu dee, amarjih gazar esen mend hurgej ogson l baina sh dee, tegeed ter eh yah geed bga yum be, ene emch huuhniig orhioch ee. Yamar muuhai hel amtai humuus ve.
2016-10-04
Зочин:
Ер нь яах гэж тэгж чимхэх юм бэ? Эрүүл ухаанаар бодоод үз л дээ. Машин дотор насилкнаас уначих вий гэж бодоод хөлийг нь хавчиж бариа л биз, өвдөлт өгөөд байхад цагаа харж минут тогтоогоод уужуу амьсгаа ав гэж хэлж өвдөлтийг удирдаж яваа хүнд чимхэх зав байх уу? Эх өөрөө гэртээ өвдөхдөө өөрийн мэдэлгүй гуяа чимхэж базах тохиолдол бий шүү дээ. Тэрнээс энэ 2-хон жил ажиллаж буй охинд тийм егзөр санаа хэрхэвч төрөхгүй. Олон жил ажилласан ааш гэж арандаш болсон өвдөж байгаа эхчүүдийг янз бүрээр хэлдэг доромжилдог эх баригчид байдаг л даа. Тэд бол алгадаж магадгүй арай ч чимхэхгүй байх.
2016-10-03
irgen:
Би эмч биш. Тохиолдолоор эмнэлгийн байгууллагад 3 жил ажиллаж үзсэн.манайхан эдний зовлонг бас ойлгох хэрэгтэй. Амь аврахад нь тухайн үедээ баярлаад л өнгөрдөг. Алдаа гаргахад аль болох мууг нь үзэх гэж дайрах юм. Хүн л болсон хойно алдаа оноо байж л таараа.
2016-10-03
зочин:
Чимхэээд зогсож байхыг нь харсан хүн байна уу? та бүхний дунд.
2016-10-03
иргэн:
Худлаа ярьж байнаа. Яасан увайгүй юм аа. Ер нь эмч нар бие биенээ хамгаалаад бүр хүн гүтгэдэг болоо юу.Амьд хүнтэй ийм байдлаар харьцаж байгаа юм чинь гээд бодохоор .... эвгүй юм. Юу гэж тэр эмэгтэй мөн охин нь худлаа ярих вэ дээ .
2016-10-03
Зочин:
Арчаагүй эмэгтэй бэ монгол эмэгтэй хүний шинжгүй угаасаа ярьж хэлж байгаана бүдүүлэг эмэгтэй байнаа наад асуудалаа орхиочээ
2016-10-03
зояин:
эмнэлгийн үйлчилгээ нэг иймэрхүү болсоор удаж байна даа
2016-10-03
eej:
Эх үр 2ыг эсэн мэнд хүргэсэн бна.эх өөрөө 6дахь төрөлт байж эртхэн дуудлага өгөхгүй дээ эрсдэл ихтэй шүү
2016-10-03
zochin:
yasan muuhai bvsgvvi we .ajilaa hiij ami nasi ni hamgaalj bgaa hvniig gvtgej bdag....
2016-10-03
зочин:
энэ эмч одоо болио хэнийнхэн хамааган бэ
2016-10-03
Зочин:
hudlaa hudlaa yun turuund emch nariig buruutgasan medeellig shalgalgui tabidagaa boli..........
2016-10-03
Зочин:
hudlaa hudlaa yun turuund emch nariig buruutgasan medeellig shalgalgui tabidagaa boli..........
2016-10-03
Зочин:
hudlaa hudlaa yun turuund emch nariig buruutgasan medeellig shalgalgui tabidagaa boli..........
2016-10-03
zochin:
chimhsen bsan ch yadiin mashin dotor turuulsen terneesee esen yum boloh ch baisiin bil uu
2016-10-03
zochin:
hudlaa baihoo yaj ch bodson emch tegehgui sh te
2016-10-03
Bitgii hyvia hichee:
Ynenniig heleh ni zuv daraa daraagiin turuh emegteichyyded syrgamj bolno.
2016-10-03
Зочин:
Hyyhed hezee ch hydal helehgyi.er ni tyrgeniihen hezee baitlaa dulguun bailaadaa neg l ih shiryyn bydyyleg gytaltaigaa gadnii hyvtsastaigaa orson er ni hetsyy l hymyys baidag shyy dee.
2016-10-03
зочин:
Хүүхэд хэзээ ч худал хэлэхгүй өөрийгөө хамгаалж баахан эмч нартай нийлж мэдэгдэл хийхээр шударга болно гэж бодоогүй биздээ хүүхэд харсанаа хэлдэг хамгийн шударга гэнэн цайлган хүмүүс үүнийг хэзээд мартаж болохгүй
2016-10-03
zochin:
emch chimxej xudlaa yaridag baij gej bodii turux geed ubduj bga xun unen yarix ni yu l bol esen mend amarjix bair xurgeed esen mend amarjuulsan emchiin buruu yu bnaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaaa zaabal negnee xemlex estoi yu mongolchuud aaaaaaaaaaaaaaaa
2016-10-03
Bitgii hyvia hichee:
Ynenniig heleh ni zuv daraa daraagiin turuh emegteichyyded syrgamj bolno.
ttt:
Turgeniig bi mednee bi aav hun. Huugee ovdood bhad dongoj surguuli togsson yumuu maygiin ohin orj ireed yu ch medehgui bn geed gardag. toroh dohson emegtei ovdood hetsuu bailgui yahav, ene emegtwig ajlaas ni halaaf eruugiin hariutskaga tootsoh yostoi
2016-10-03
зочин:
олон эмч нар ард түмнээ барьж идэхгүй шүү шударга байл даа
2016-10-03
zochin:
ENE EMCH CHIMHSEN N UNEN YM SHIG BAINA.GEHDEE CHIMHUULSEN EMEGTEIG ER N CHIMHEJ BAIMAAR AVGAI BAINA.GOL N HUUHED N ESEN MEND BOL ENE EMCHIIG IIMERHUUGII N ILCHLEED L BOLNO BIZDEE.TOM SANUULGASHDEE.NEGIIGEE TEGEED SHOROND HIIH GEED BGAA YMUU ETCSIIN UR DUN N SANUULAH L BIZDEE
2016-10-03
Зочин:
tolgoi ni garsan gej hen helchihvee neg l ih medemhiirch hun dairch doromjilson humuus baih yum
2016-10-03
baagii:
toroh huuhdiin tolgoi garchihaad baihad havchaad baidag yum u naad emch nertei ajiltnaasaa asuu ene udaa aztai huuhed esen mend torson bna olon havar negendee gej daraa ehn negnii alag uriig yah bol do chi
2016-10-03