Компаниуд 600 ажлын байр санал болгож байна

img

Гэрэл зургийг MPA.MN

 

Сүхбаатарын талбайд “Алжын байрны нээлттэй өдөрлөг” зохион байгуулагдаж байна. Тус арга хэмжээг “Эйч Ар” клуб, МЗХ-ны Залуучуудын хөдөлмөрийн төв биржтэй хамтран явуулж буй юм.

 

Тус өдөрлөгт “Говь” ХХК, “Жой Тройзон” ХХК, зэрэг 20 компани 600 гаруй ажлын байрыг санал болгож байна. “Говь” ХХК  200 гаруй ажлын байрыг санал болгож буй  бол "Жой Тройзон" ХХК сангийн туслах, гагнуурчин, шугам хоолойн угсрагч зэрэг  18 нээлттэй ажлын байрыг санал болгож байгаа аж.

 

Түүнчлэн өдөрлөгт МЗХ-ны Залуучуудын хөдөлмөрийн төв бирж оролцож, оюутан залууст зориулсан цагийн ажлыг санал болгож байна. Тус биржид ажил олгогч байгууллагаас судалгааны материал тараах, гэрээ бөглүүлэх болон барилгын туслах, зөөгч, бармен, худалдагч зэрэг нээлттэй цагийн ажлын байранд ажилчин авах саналыг ихэвчлэн ирүүлж байгаа юм байна.

 

Нээлттэй цагийн ажил:

  •     Борлуулалтын ажил
  •     Зөөгч
  •     Хэвлэлийн захиалга авах ажил
  •     Гал тогооны туслах эрэгтэй
  •     Гал тогооны туслах эмэгтэй
  •     Гэрээ тараах
  •     Машин угаагч
  •     Барилгын туслах
  •     Машин угаагч
  •     Зөөгч – цайны  газар
  •     Ундааны борлуулагч
  •     Боршур тараах ажил
  •     Цэвэрлэгээний ажил оппис
  •     Барилгын дараах цэвэрлэгээ
  •     Оператор эмэгтэй
  •     Мэдээллийн ажилтан
  •     Бизнес маркетингийн чиглэлээр сурдаг хүн
  •     Мэдээллийн ажилтан
  •     Судалгаа авах ажилтан
  •     Хүүхэд асрагч
  •     Зөөгч
  • Сурталчилгааны ажилтан зэрэгт ажилчин авах юм байна. Цагийн ажил маш их эрэлттэй байдаг бөгөөд ихэвчлэн барилгын туслах, зөөгч, бармен, худалдагч зэрэг ажлын саналыг ажил олгогч байгууллагууд тавьдаг байна.

 

Цагийн гэлтгүй байнгын ажлын байрны нээлттэй саналууд ч бий аж. “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж”-д өдөрт 30-40 хүн байнгын ажлын байр хайсан хүсэлтээ илэрхийлж анкет бөглөдөг байна.

 

Нээлттэй байнгын ажлын байр:

 

  •        Ресепшн
  •        Хамгаалагч
  •        Авто засварчин
  •        Нягтлан бодогч
  •        Худалдагч
  •        Касс
  •        Ерөнхий менежер
  •        Ерөнхий тогооч
  •        Тогооч
  •        Зохион байгуулагч
  •        Ахлах нягтлан бодогч
  •        Хангамжийн ажилтан
  •        Туслах тогооч зөөгч
  •        Сурталчилгааны менежер
  •        Оффис менежер
  •        Вэб дизайнер
  •        Сүлжигч
  •        Түгээгч зэрэг ажлын байрны санал нээлттэй байгаа аж.

 

“Ажлын байрны нээлттэй өдөрлөг” 15:00 цаг хүртэл үргэлжлэнэ.

 

Г.Тэгшсүрэн

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ