Д.Жигжиднямаа ажлаа хүлээн авлаа

img

 

УБТЗ-ын Ерөнхий хороо есдүгээр сарын 27-28-ны өдрүүдэд Москва хотноо хуралдсан. Хурлаар Ерөнхий хорооны орлогч даргаар дэд сайд Б.Цогтгэрэл, нарийн бичгийн даргаар Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн дарга Ж.Батболд, “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг /ХНН/-ийн даргаар Д.Жигжиднямаа нарыг томилохоор шийдвэрлэсэн.

 

Өнөөдөр Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл, Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Гантөмөр, Төмөр зам, далайн тээврийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Артур нар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Ерөнхий хорооны хурлаас гаргасан шийдвэрийг тус нийгэмлэгийн удирдлагуудад танилцуулж, шинэ даргад ажлыг нь хүлээлгэн өглөө.

 

Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Б.Цогтгэрэл ерөнхий хорооны хурлаас гаргасан шийдвэрийн дагуу Монгол-Оросын хамтарсан “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн замын даргаар томилогдож буй Д.Жигжиднямаад баяр хүргэж тус шийдвэрийг гардуулан өглөө.

 

Д.Жигжиднямаа ажлаа хүлээн аваад “Төмөр замын салбар дахь томоохон зорилтуудаа хэрэгжүүлэхийн тулд бүхий л сэтгэл зүрхээ дайчлан, төмөр замчин хэмээх эрхэм нэрийг үргэлж өөд нь өргөж явахыг эрмэлзэх болно” гэлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

dondov:
Mergejliin hun tomilogdcon ni caishaaltai baina .
2016-10-03
Зочин:
зозо монголын темер зам бас нэг хэруулийн алим болжээ гэж....
2016-10-03
Зочин:
Пүрэвбаатар уг нь эр хүн шиг загнаад даргын тамгаа гардуулаад өгчихсөн бол зүгээр байсан юм даа.
2016-10-03
zochin:
Bolj de Pvrewbaatar zaillaa
2016-10-03
dondov:
Mergejliin hun tomilogdcon ni caishaaltai baina .