Замын хөдөлгөөний шинэ төлөвлөгөө танилцуулна

img

Оросын Шинжлэх ухаан соёлын төвд

 

09.00 цагт: Азийн орнуудаас ОХУ(ЗХУ)-д төгсөгчдийн үндэсний холбоодын “Бүх талын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт дөрөвдүгээр чуулга уулзалт эхэлнэ. Утас: 91113931

 

МУИС-ийн Эдийн засгийн сургуульд

 

09.00 цагт: Гадаад Харилцааны Яам, Германы Хамтын Ажиллагааны байгууллагатай хамтран худалдаа эдийн засгийн чиглэлээр ажиллаж буй төрийн болон судалгааны байгууллагуудын албан хаагчдад зориулан зохион байгуулж байгаа Олон улсын худалдааны “Eрөнхий тэнцвэрийн загвар” сэдэвт (Computable general equilibrium - CGE) сургалт үргэлжилнэ. Утас: 99028994, 8811438

 

НЗДТГ-т

 

10.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд иргэдтэй уулзах ажлынхаа хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хүлээн авч уулзана.  Утас: 88781218, 325044

 

Хэвлэлийн Хүрээлэнд

 

11.00 цагт: Монгол Улсын анхны хиймэл дагуулыг Олон улсын сансрын станцаас хөөргөх үйл ажиллагааг Монгол улсын Засгийн газраас дэмжин ажиллахаар болсон тухай МУИС-ийн эрдэмтэн судлаачид мэдээлэл хийнэ.

 

Үндэсний мэдээллийн төвд

 

11.00 цагт: ЭМЯ, НЭМХ-ээс дархлаажуулалтын 10 хоног, улаанбурхан, томуу, хепатитын В вирүсийн халдвараас сэргийлэх тухай асуудлаар мэдээлэл хийнэ.

 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

 

11.00 цагт: Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачааллыг бууруулах шинэ төлөвлөлөөг танилцуулах хэвлэлийн бага хурал болно. Утас 88781218,  325044

 

Улсын Хоёрдугаар Төв Эмнэлэгт

 

14.00 цагт: "Антибиотикийн зохистой хэрэглээ"-ний талаар мэдээлэл өгнө.  Утас: 99056605

СЭТГЭГДЭЛ БИЧИХ