Ц.Нямдоржоос Д.Эрдэнэбилэгийг ганц өмөөрчихье

img

 

 

Өнгөрч буй зун “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын эзэмшиж байсан 49 хувийг Монгол Улс өөрийн болгоод байгаа билээ. Ингэснээр “саалийн үнээ” гэгддэг “Эрдэнэт” үйлдвэр маань 100 хувь Монголын мэдлийнх болов. Харин энэ асуудалтай холбоотой хэрүүл маргаан, элдэв хардлага сэрдлэг тасрахгүй нь.

 

Нөгөө талдаа “Эрдэнэт”-ийн талаас болоод бусад холбогдох газрууд нь дорвитой мэдээлэл өгөхгүй байгаатай холбоотой байж мэдэх. Гэхдээ тэд дуугарвал гал дээр тос нэмсэн хэрэг болж мэднэ. Тиймээс энэ асуудал хэн дуртайгийнх нь барьж авах сэдэв, шуугиан тарих хэрэгсэл нь болчихоод байна. Саяхан УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “Эрдэнэт” үйлдвэртэй холбоотой сэдвийг барьж авч, баахан мэдээлэл өглөө.

 

Тэрбээр Монгол Улс төрийн мэдлийн 51 хувиа ч алдсан. Өнгөрсөн жил 284 тэрбумын татвар өгсөн бол энэ жил 20-ыг төлсөн. Дээрээс нь энэ бүх ажиллагааны цаана ХХБ, Улаанбаатар банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг гэдэг хүн байна гээд л нэлээд юм ярьсан. Мөн “Эрдэнэт” үйлдвэрийг улсын мэдэлд үлдээх хэрэгтэй гэж ярьсан юм. Түүний энэ үйлдлийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх “алаан” гэж дүгнэх хүмүүс цөөнгүй байна. Ерөөсөө ирэх жилийн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр горилогчид өнөөдрөөс өөрсдийгөө тодруулж байгаа юм.

 

Тодорхой болсноор бол МАН-аас УИХ-ын дарга М.Энхболд өрсөлдөнө. Харин АН-аас түүний эсрэг Э.Бат-Үүл өрсөлдөхөөр үзэж байгаа ч нам дотроо намнуулаад байгаа нь үнэний хувьтай. Тэгвэл МАН дотор М.Энхболдтой арсалдах хүн нь Ц.Нямдорж гишүүн гэнэ. Тиймээс энэ арсалдаандаа  “Эрдэнэт”-ийг хавчуулж эхэллээ хэмээн сошиалаар цуурч байна. Үнэхээр “Эрдэнэт” энэ жил 20-хон тэрбумын татвар улсад өгсөн бол шалгах л хэрэгтэй. Цаашлаад шаардлагатай зүйл байвал Монгол Улсын төр шалгаад, тогтоох зүйлээ тогтоох л байх. Түүнээс биш арай ч Монгол Улс төрийн мэдлийн 51 хувиа тавиад туучихсан нь юу л бол.

 

Нөгөө талаар Оросын мэдэлд байсан “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувь манайд ирж байгаа нь сайн хэрэг биш үү. Монголчууд “саалийн үнээ”-гээ 100 хувь мэдэлдээ авч байвал бидэнд л хэрэгтэй. Орох орлого нь 100 хувь Монголдоо үлдэнэ. Хувь хувьсгал нь хамаа юу байна. Монгол хүн л хүртэж байвал. Тэгээд татвар мөнгө нь ч гэсэн 100 хувьд улсад орно биз дээ. Муу хэлээд байх юм алга. Ер нь “Эрдэнэт”-ийн 49 хувийг хувийн хэвшил авсан нь ч сайн хэрэг. Ерөөсөө “Эрдэнэт” үйлдвэр үе үеийн эрх баригчдын өөрийнхөө төлөөллийг даргаар нь аваачиж тавьж, олсон хэдэн төгрөгийг нь хувааж “иддэг” л газар байсан биз дээ.

 

Тэнд очиж ажилласан хүмүүс нь баяжиж, намдаа мөнгө авчирч өгдөг байсан талаархи элдэв хардлага, яриа, мэдээ, мэдээллийг өдийг хүртэл хангалттай л сонссон, уншсан. Засгийн газар байгуулагдаад, сард 20, 30 сая төгрөгийн цалинтай дарга нарын халаасалдаг мөнгийг танах талаар дуугарсан. Түүний дараа “Эрдэнэт” үйлдвэрийн дарга нар ямархуу хэмжээний цалин авдаг нь илэрсэн. Сардаа л хэдэн арван саяар нь цалин, жилдээ хэдэн зуун саяар нь урамшуулал авдаг. Гадаадад зугаалахдаа хүртэл үйлдвэрээс мөнгө гаргадаг нь илрээ биз дээ.

 

Өнөөдөр бидний “саалийн үнээ” гээд байдаг “Эрдэнэт” үйлдвэр “сүү”-гээ иргэдэд биш дарга нарт л өгөөд байгаа нь гашуун үнэн. Ийм байхад яагаад хувийн хэвшилд 49 хувь нь очиж болдоггүй юм. Харин ч эрх барьж байгаа намынхны “хошуугаа” зоож байгаад сордог байдал л алга болно биз дээ. Ерөөсөө Монголд авлига, хээл хахууль дээд цэгтээ хүрч, дарга нар төрийн өмчийн компани, үйлдвэрийн “шим”-ийг өөрсдөө хамж “иддэг” л болчихсон. Хувийн компанид хэн нэгэн дарамтлагч хэдэн саяар бэлгэвч шахаж чадах уу. Үгүй. Улсынхад бол харин ч шахаж болно. Тиймээс л улсын үйлдвэр, компаниудыг хувьчилж байж л энэ бохир зүйлээс салах нь гарцаагүй.

 

 

Түүнээс биш дарга нарыг үнэнч шударга ажиллаж, эх орноо хөгжүүлэхийн төлөө зүтгэхийг хүлээвэл хэдэн үеэрээ ч амьдраад хүрэлцэхгүй нь тодорхой байна. Ийм үед “Эрдэнэт”-ийн 49 хувь Монголд, тэр дундаа хувийн хэвшилд очиж байгаа нь харин ч сайн хэрэг. Төр 51 хувь дээрээ нэмээд 49-ийг аваад, 100 хувь болгочихвол ялсан намынхан харин ч нэг дураараа дургиж, дунд чөмгөөр нь жиргэх байлгүй. Бүх мөнгийг аваад сонгуулийн өмнө тараагаад өгчихөж ч магадгүй. Ийм завхарсан улстөрчидтэй үед хувьд очсон нь харин ч баярламаар хэрэг юм аа.

 

 

Нэг ч хүнд цалин өгч, улсад ганц ч төгрөгийн татвар өгдөггүй улстөрч нэртэй нэг муу “хувалз” Монголын хамгийн том үйлдвэрийн “цус”-ыг сорж, баяжиж сууснаас л хамаагүй дээр байх.
Нөгөөтэйгүүр энэ бүх хэрүүлийн дунд Д.Эрдэнэбилэг гэдэг хүний нэр яваад байгаа. За энэ хүн “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувьчилж авсан байя гэж бодъё.

 

Тэглээ гээд бас муудаад байх юм юу байна аа. 2014 оны үед “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийг 30 жилийн хугацаатайгаар хувьчлах шийдвэрийг засгаас гаргаж, Д.Эрдэнэбилэг хувьчилж авсан гэдэг. Тухайн үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”  ердөө л арматур цувьдаг байсан гэхэд болно.

 

Ер нь зогсох дээрээ тулаад, дампуурахын ирмэгт байсан гээд хэлчихвэл худлаа ярьсан болохгүй байх. Тэгвэл одоо олон төрлийн төмөр бэлдэц хийж байна. Иржгэр, гөлгөр ган туйван, ган бэлдэц, ган булан гээд л нэрлээд байвал олон. Мөн Хөтөлийн цементийн үйлдвэрийг авсан гэдэг. Тэгвэл бас л зогсох дээрээ тулаад, хоцрогдсон техник технологитой байсан Хөтөлийн цементийн үйлдвэр одоо ямар болсон билээ. Жилдээ сая тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай болсон.

 

Ингэснээр цементийн хувьд Хятадаас хараат байсан манай улс дотоодынхоо хэрэгцээг хангаж чадахуйц болчихоод байгаа. Гэх мэтээр том үйлдвэрүүд хувьд очоод өөдөлсөн үү гэхээс уруудсан юм алга. Тэгвэл жил ирэх тусам нөөц нь буурч, өгөөж нь багасч байгаа “Эрдэнэт”-ийг ч гэсэн одоо байгаагаас нь илүү өөд татах ч юм бил үү, хэн мэдлээ. Асуудлыг нөгөө өнцгөөс нь харахад нэг иймэрхүү л байна.  Ер нь Монголоо чирч яваа хэдэн бизнесмэнээ дэмжихээ байг гэхэд дарамтлахгүй байвал сайнсан.

 

Эх сурвалж: mminfo.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Сайхан захиалга юм даа
2016-10-05
иргэн:
Асуудал 3 зүйлд л байгаа юм. Түүнээс Оросоос МУ авсан эсэх дээр хэн ч яриагүй. - ЗГ 49-ийг тэргүүн ээлжинд худалдалдаж авах эрхээсээ хуулийн дагуу татгалзсан уу, ямар шалтгаанаар? - Худалдаж авсан эх үүсвэр нь МУ-д татвараа төлсөн хууль ёсны мөнгө үү? - Дүрмээрээ 51 нь яагаад 49-аасаа ийм бага эрх мэдэлтэй болчихов оо? Энд хуйвалдааны шинж байна уу?
2016-10-05
Tsog:
Zahialgaar bichij bn Chamd husam n oldoh bolov uu
2016-10-05
Хуульч:
Сонин бичдэг гар уу, монгол хүн 49 хувийг авсанд хэн ч гомдолоогүй, харин 51 хувьтай төрийг ямар ч мэдэлгүй болгосон дүрэм гээчид учир байна, улсын төсөвт орох мөнгө нь эрс багассанд учир нь байгаа юм, тэгээд саалийн үнээ, төсөвт асар их мөнгө өгдөг эрдэнэт үнээгээ хувь хүн Эрдэнэбилэг гэгчид алдчихаад байгаа нь сайхан байна уу, ингэж дургиж болдоггүй юм, яаралтай дүрмийг нь өөрчилж, эрх мэдлийг төр авсан нь зөв байна даа
2016-10-05
Иргэн:
Дарханы металлургийн үйлдвэр зогссон байгаа. Тэнд зөвхөн төмрмйн хүдрийг Хятад руу ачуулж байгаа. Хөтөлийн цементийн үйлдвэрийн 1 сая тоннын хүчин чадалыг өмнө нь бүтээн байгуулсан юм
2016-10-04
Иргэн:
Зөв. Шударга хувьчлалыг дэмжиж байна. Монрос-д Асгат,Баргилтын 2 том лиценз байгааг яагаад ярихгүй байна вэ?
2016-10-04
Зочин:
kkkk
2016-10-04
Зочин:
tsalin hediig avsan bol medee bichigch
2016-10-04
bitgiii shaa chi:
hedhen hvn huwaagaad id geed bgaamuu muu bugs doloogchooo........
2016-10-04
Зочин:
Тэглээ гээд энэ улс, энэ ард олон ганц тэр муу луйварчин Эрдэнэбилэг гэгчийг ганцаараа цуслагаа гээд орхих ёстой гэхнэ үү муу үхээрээ яасан их орос хэлтэй муу чацга вэ? муу хальт мульт чинь
2016-10-04
Зочин:
Ингэж бичиж байгаа бол олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж нэрлээд яахын ард түмнээ мунхаруулах, хууран мэхлэхэд энэ сэтгүүлч нийтлэлчид ихээхэн үүрэг гүйцэтгээд байгааг олон түмэн аль эрт ойлгочихоод байгаа. Ийм баас бичсэн амьтан чи юм болвол тэр сэтгүүлчдийн эрх мэрх яриад ард олон чамайг хүлээж авахгүй .Сэтгүүлч нар ард олонтойгоо хамт уу? хэдэн хөрөнгөтөн луйварчидтай тэдний хэдэн халтар мөнгөтэй хамт уу? гэдгээ бодож байж бичмээр юм даа муу өмхий нохойнууд
2016-10-04
Поезд ушел:
Эрдэнэтээс дарга нар нь яаж идэж уудагийг огт мэдэхгүй хүмүүс энд олон долоон юм бичих хэрэггүй. Орос улс өөрийн талын хувьцааг зарсан л бол зарсан. Оросын холбооны улсдаа гомдлоо гаргаач та нар яах гээд зарж байгаан бээ бид нар та нараас хараат амьдраад сурчжээ ах нараа гээд уйлаач. Олон улсын хуулийн дагуу хийгдсэн гэрээ хэлэлцээрийг нэг мангатэй хүн ерөнхийлөгч болох санаагаар өөрчлөөд ч байдаг юм биш за
2016-10-04
Зочин:
Тэглээ гээд энэ улс, энэ ард олон ганц тэр муу луйварчин Эрдэнэбилэг гэгчийг ганцаараа цуслагаа гээд орхих ёстой гэхнэ үү муу үхээрээ яасан их орос хэлтэй муу чацга вэ? муу хальт мульт чинь
Зочин:
Улс төрд Мафийн бүлэглэл үүсгэн улсын өмчийг хулгайлж байгаа хулгайчдид улс төрчдийг өмөөрч хөлсөнд нь халтар таван төгрөг авдаг иймэрхүү бичгээр биеээ үнэлэгчид элдэв янзын өрөвдмөөр юм сараачиж цагаа барахаа болимоор юм. Бодвол МАНАН-н их удирдагч Элбэгдоржийн зараалаар бичээ биз. Өрөвдмөөр ой гутмаар юм. Хулгайчдыг шудрага бизнесмэн болгон өргөмжилчихэж.
2016-10-04
zzzz:
Ardchilal geed byh umaa huvchlah estoi bish shyydee,,,Chuhal uildveryyd toriin medeld,,,,ooroor helvel ard tymnii medeld baihgui bol naad uls chin sonoloo,,,,,,,,!!!!!!!!!!!!!!!!!! Hogjiltei ornuud ch ediin zasgaa avch yavah chuhal gazar bolgonoo luivarchidiin gart ogood baidag um bish,,,,surah heregtei shdee.
2016-10-04
zzzz:
Estoi soliorvoo, ,,,,Ard tymen Nyamdorjiin tald baigaa shyy,,,,M.Enhbold, Batyyl 2 eronhiilogch bolno gej gordoh ni shivshig bizdee,,,,icheech ta nar.
2016-10-04
Д.Ганхуяг 99116570:
Энэ өгүүллийг бичигч өмч хөрөнгө, хувьчлал, бизнесийн талаар А ч байхгүй хүн тул түүний бичсэнийг уншиж цагаа барах хэрэггүй мэт. Энэ бол асар том луйвар. Түүнийг тэр луйварчид биш, бид иргэд аваад олон улсын хөрөнгийн зах зээлд маш их ашигтай худалдах боломжтой байлаа. Гэтэл ард иргэдийнхээ олох ашгийг юу ч хийгээгүй нөхдүүд луйвардсан байна. Авахдаа Эрдэнэтээс төсөвт төлөх байсан татвараас 200 тэрбумыг, төмөр замын үнэ нэрээр төсвөөс мөн 100 орчим тэрбумыг, мөн хаанаас ч юм бусдыг хулгайлж, Эрдэнэтийн 49 хувийг худалдан авсан жүжиг тавьжээ. Бид шудрагаар хөдөлмөрлөж үр хүүхдээ тэжээж байхад юу чхийгээгүй, бүтээгээгүй нөхдүүд бидний баялгийг луйвардаж байхад дуугүй байх ёстой юу. ийм тогтолцоонд бид хөгжинө гэж үү??? Хулгай луйварыг Монголынх 100 хувь болсон гэсэн үгээр хаацайлах нь дэндүү аргаа ядсан, арчаагаа алдсан хүний явуургүй оролдлого. Бид хувьчлахын төлөө байна. Гэхдээ луйвар, хулгайн аргаар хувьчлахын эсрэг байна.
2016-10-04
Иргэн:
Дарханы металлургийн үйлдвэр зогссон байгаа. Тэнд зөвхөн төмрмйн хүдрийг Хятад руу ачуулж байгаа. Хөтөлийн цементийн үйлдвэрийн 1 сая тоннын хүчин чадалыг өмнө нь бүтээн байгуулсан юм
Иргэн:
Зөв. Шударга хувьчлалыг дэмжиж байна. Монрос-д Асгат,Баргилтын 2 том лиценз байгааг яагаад ярихгүй байна вэ?
Lhkagva:
Nyamdorj zuv ard timen Tanii tald
2016-10-04
Зочин:
2017 онд одоогийн бяцхан худалчшударга Еренхийлегчийн хугацаа дуусна.Одоогийн УИХ-ын дарга Эрээннудэт Энхболд Еренхийлегчийн суудалд дэвших санаатай юмдагуудаа! мммм...Алдар нэр албан тушаал, авилгатай холбогдоогуй хун одоо МАН-д байна уу, шударгаар хэлэхэд шууд Еренхийлегчид дэвшуулчих хун М.Энхболдоос еер алга уу?Газрын наймаатай нэр нь холбогдсон энэ нехреес еер олигтой хун байна уу? Негее л Е.Отгонбаяр,Бадамжунай, Тэрбишдагва, Ч.Улаантангууд л биздээ? Арайчдээ?!Яагаад Ц.Нямдорж болохгуй гэж?!бодох л асуудал..........
2016-10-04
DSVDVDVFD:
ENE NIITLEL BICHIJ BGAA HUN UNEN SETGELEESEE UMUURCH BGAA BOL YDAJ NEREE BICHIL DEE ESVEL HULSNII AJIL HJ BGAA BOLHOOR CHADAHGUI BNA UU BI TEGJ L OILGOJ BNA.
2016-10-04
Зочин:
Эрдэнэт httpswww.youtube.comwatch?v=yQkPso1sgHU үүний монгол хувилбар болсон байна
2016-10-04
zochin:
Naymdorjiin zub odoo ezdiig ni zorigtoi zarlachih hamt tsemtsene shv bitgii aigaarai
2016-10-04
zochin:
bitgii hudlaa ym bichij ard tvmnii tarhiig ugaa
2016-10-04
zochin:
hamgiin gol ni erdenet uildveriig eruugiin shinjtei arga hereglej avsan. undur alban tushaaltai humuus hutgaldaj ulsiin bolomjiig huviin bolgoj huvirgaj bna shuu dee
2016-10-04
J:
Bitgii hudlaa um bich
2016-10-04
Zochin:
Mongolchuud kharin Hyatadad esvel Orosuudad burmusun aldchaagui eersdee avsand bayarlah estoi yum bishuu,Teriin medeld gedeg chin eersdiig ny duraar idej durgih bolomjiig ny haachihaar iim yum yariad baidag yum
2016-10-04
Зочин:
Эрэдэнэт өөрийн хүнээ гаргаж 4 жил шахаа хийж баяжсаар байгаад бүр амташжээ. Монгол компанийн оронд Оросууд манай Эрэдэнэт эзэн суугаасай гээд байгаа юмуу хайшаа юм яриад байгаа зөнөг вэ энэ Нямдорж! Одоо 90 он биш бид өөрсдөө эх орныхоо эзэн болж байна бага багаар ч болтугай юмаа эргүүлж авч байна. Дөнгөө мөрөөдөөд мөөрөөд байна гэж үзэх үү
2016-10-04
Цццц:
Хувьчилсан нь зөв. Төрийн мэдэлд байхад нь Оросийн 49 -ийг ч өгөхгүй идэж ууцгаагаад саяхан Оросууд нэхэж байж аваад тэгээд л бушуухан зарсан.Энэнд гайхаад байх зүйл байхгүй ш дээ. Төр 51-иа алдсан ч гэх шиг юун балай юм яриад байгаа юм,алдсан бол загнаж байгаад буцаагаад авна биз дээ төр ухаантай юм бол цагаан дээр хараар бичсэн хуулиа бариад авна биз дээ.Худлаа сенсаацлаад байх юм,татвараа өгөхгүй бол чихдэж байгаад авах эрх нь улсад байгаа биз дээ,дэмий юманд санаа зовох юм.үнэхээр тэгж чадахгүй байгаа бол чаддаг улсад нь эрх мэдэлээ шилжуулсэн нь дээр МАН-ийнхан.Шахааны бизнес нь алга болчих гээд харин жаахан түгшээд сандраад бна уу үгүй юу.
2016-10-04
Зочин:
ENE CHIN MAFIIN MAnan bulgiin hohoi baina erdenetiig luivardsan hulgaich nar boorloj ehellee ard niiteeree honshooriig ni tas zohi ene bol nileed olon jil shorond boosoo nayaslah pizda esvel neg muu ork yugaa ch medegui zahialgaar heden haltar zaasaar huzaj baigaa ni ene
2016-10-04
Zochin:
Gantshan say togrognii durmiin santai kompani avch boldog ym bol bi ch gesen avmaar bainashuudee.tsoovruudee........
2016-10-04
Zochin:
Umhii amandaa umhii mungu chihuulchihej huurhii nuguu etdenebilegteigee hutlultsuud tam ruu tonil !mongold shiljsen n sain l Bn ghdee ter muuhai buzar hunii gart ugdug n l buruu!
2016-10-04
Зочин:
Хэдийг авсан дурак вэ
2016-10-04
bayaraa:
49 нь хувьд очих нь зөв. Гэхдээ шударгаар өгөх хэрэгтэй. Харин 49 хувийг авчихаад ТУЗ-ийн дарга болдог нь ямар учиртай вэ
2016-10-04
Zochin:
Hudaldagdsan setguulch bna!!!!!!!!!!
2016-10-04
zochin:
ene hulgaich Erdenebilegiig umuuruh yam erduu baihgui Zahialgaar l bichigchid l bichij baigaa biz ene buhnii ard HEN baigaa ni buh hund oilgomjtoi baigaa sh tee boliochee ta nar Nyamdorj gaui ruu ene hulgaichuud ih dairah ni oilgomjtoi tegehdee ta nar diilehgui
2016-10-04
Зочин:
Эрдэнэтийн асуудлыг ярьснаараа яагаад Энхболдтой арсалдах болдог билээ. Энэ хүнд цаг үед ГОК-ийн улсын төсөвт төлдөг татварыг нь хэд дахин багасгасан хүмүүсээс юу горьдох вэ дээ. ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНКИЙГ ИЙМЭРХҮҮ ЗАМААР ХУВЬЧИЛСАН ГЭЖ ШУУГИАД Л БАЙСАН САНАГДАХ ЮМ.
2016-10-04
buruu zuil bichej:
asuudal huvichlald bus, asuudal nontransperency busnisd buyu bohir arga, luivar, avilga hereglej il tod bus ariljaa tul hardalt serdelt, usl tur, pop,... buh yum buruu zamaar orsong helne. Ter sahal ni TVeer garch ireed bi 49huviig teden sayaar, tiim tiim munguur tegj tuluud geej shilen baisan bol bol OK. gol ni avilga, tatvar tulughciin munguur avaagui baix l chuxal. eniig medeh hun neg ch alga
2016-10-04
Зочин:
МОНГОЛЧУУД ТАМЫН ТОГООНООС ГАРААГҮЙ Л БАЙГААГИЙН ШИНЖ.
2016-10-04
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-10-04
Зочин:
Монголын мафи хүчтэй болж байгаагаа харуулж байгаа хэдий ч хулгай ч муур шиг ажиллаж байгаа нь сөнөхийн цондон
2016-10-04
Huga:
Buunii nohoi,nohoi ch bish golog yu bicheed baigaa lalar ve
2016-10-04
Сарантуяа:
Оросын талаас салгаж авлаа Монголын мэдэлд орлоо гээд одон өгмөөр юмаа гэтэл үгүй шүү тамын тогооныхоо үлгэрээр үгүйэ гадны орны мэдэлд байсан нл дээр л гээд орилолдоод байх юм. Үе үеийн эрдэнэтийн дарга нар тайж ноёд болсоор ард түмэнд юу ч ирдэггүй байсан нь зөв юм уу тэгээд мэдэхгй юмандаа битгий улс төржиж бахирч бай
2016-10-04
зочин:
хэн гэдэг сэтгүүлч вэ чи нэр усаа бичээч нөхөр минь мөнгөөр бичдэг ийм муусайн сүг сэтгүүлч монголоор дүүрэн байна
2016-10-04
zochin:
ene zahialgat bichleg bnoo. Mongolchuud uuniig huseegui bgaa shuu dee
2016-10-04
iim hugiin setguulchid zunduu shd:
Bitgii huts, hugiin heden bor tsaasnii tuluu bichij ntr uls eh ornoo bodohgvi huvia bodson baasaa borluulsan novsh mine
2016-10-04
век:
Энэ бичигч үнэн мөнийг олохыг хүсэхгүй байна уу,ойлгохгүй байна уу. ЭРДЭНЭТ үйлдвэр монголын талд 100 ирэх нь зөв боловч ямар замаар,хэний хөрөнгөөр монгол улсын одоо мөрдөгдөж байгаа хуулийн дагуу хэн яаж авсан нь ил тод байх ёстхй. Их өр тэглэхэд луйварчид хичнээн хөрөнгө зувчуулж алга болголоо доо.Эцэст эндээс хэдхэн албан тушаалтнууд л баяждаг.
2016-10-04
Зочин:
tatvaraa ulsad unench shudargaar tolj l bgaa bol bolj l bna. tatvaraa tolohgui bol yasiig ni tsaital shalgah heregtei
2016-10-04
zochin:
Ene bol tom luiwar bolson ni ilt baigaa. Ene erdene bileg gedeg hun bol zugeer l surguulitai nohoi baihaa. Tsaana ni jinhen nuugdaj huwaaj ideh gsn nuhduud baigaa.
2016-10-04
Зочин:
Ямар нэг хэмжээгээр түмэнд таалагдах, ажил хийсэн болж харагдах,соёлгүй хэрүүлээр залуусыг айлган басамжлах гэсэн, бууриа халхалж-санхүүгээ хадаглах гэсэн гишүүний тэнэг үйлдэл үйлдвэрт ашиг-түлхэц болохоосоо хэрүүл л дагалдуулж бна?Төр гэж байдаг бол зохион байгуулалттай, чадварлаг залуусыг нэгтгээд нэг команд болгоод, ажлыг нь зохих байгууллагуудаар шалгуулаад ард түмэндээ мэдэгдээд явахын оронд УИХ-д дэвших бүрт нэг их ухаантай-холыг хардаг харалган болсноо зарлах гэж л маягалах юм аа?? та нар залуусаа юм хийлгээч, бичсэнийхээ араас захиалгаар дэмжигчидээ бичүүлж байх гэждээ?? МАн хэзээний лийм ул шагайгчид, нэгийг нь нөгөөгөөр нь нядлуудаг байсан одоо ч байсаар???
2016-10-04
ard:
Luibarchidiig ustgaj erdenetiig abaraya ard olon min bos erdenebileg hamsaatanuudtai Ni tsaazal
2016-10-04
иргэн:
Луйварчдын бөгс долоогч хөлсний бичээч Монголын Ард түмний тархийг угаах гэсэн ч чадахгүй шүү. Энэ бүх луйварыг таслан зогсоож бүгдийг нь буцааж улс төрийн мэдэлд авах хэрэгтэй.
2016-10-04
ard:
Luibarchidiig ustgaj erdenetiig abaraya ard olon min bos erdenebileg hamsaatanuudtai Ni tsaazal
zachin:
Huviin Yamar ch kompan ashig l bodoj ajildag shvv dee tedend hvn, niigem, bucad yamarch niigemiin acuudal yu bolh yaah iih ajilchid n yaaj amidarah bol ogthon ch hamaagvi baidag shvv dee
2016-10-04
Зочин:
Эрдэнэтийг хувьчилсан нь улс төрийн хувьд ч эдийн засгийн хувьд ч хамгийн муу шийдвэр маш муу үр дагавартай оросуудтай хамтарсан олон багавтар уурхайг хувьчлаад юу болсон гээч тэнд байсан бүх хүмүүс нь ажилгүй амьдралгүй болсон жишээлбэл хэнтийн Бэрхийн уурхай байна. одоо зөвхөн төсөв халамж харсан хүмүүс л болсон дээр нь энэ жижигхэн уурхайн татаасаас болж аймгийнх нь төсөв хүртэл хүндэрдэг.
2016-10-04
Зочин:
Арай л дэндүү байна.Шудрага юм байна уу. Энэ нийгэмд
2016-10-04
zaochin:
huvid garlaa geed muulaad baigaa yum baihgvi shvv dee Zvgeer l bvh zviliig il tod bolgol geed baigaa yum shvv dee malaa
2016-10-04
зочин:
Үүнийг бичигчээ Ардчилсан нам монголын сан хөмөргийг самраад өөрсдийнхөө үр хүүхдэд хуваагаад дууссан шүүдээ.Эцэсдээ ганц үлдсэнийг нь Болор сайд тушаал гаргаад хувьд өгчихөж.Үүний цаана ерөнхийлөгч байгаа гэнэ.Улсын ерөнхийлөгч улсынхаа хөрөнгийг хулгайлаад эхэлбэл юу болох вэ 1657 онд монголын том ноёдууд чаж улсаа худалдаж урвасныг ардчилсан намынхан анхаарч хардаг юм болов уу.Яг л одоо та нар түүний араас туршлага судлаад явж байна.Харамсалтай нь та нар улсыг минь тив давуулаад өгчих вий дээ.Та нарч мөнгөө аваао гараад явчихна.Үлдсэн хэдэн монголчууд л хөөрхий болох байхдаа.Элбэгээ,Сайханбилэг нарыг цаазалбал таарна
2016-10-04
Зочин:
ӨМӨӨРӨӨД БАЙГАА ХҮН НЬ ХЭН БЭ . НЭР УС БАЙНА УУ . БАДАМЖУНАЙ ЮУ М. ЭНХБОЛД УУ
2016-10-04