Сонгуульд хошуурах цаг биш

img

 

Намрын чуулган нээлтээ хийж, гишүүд хууль тогтоох үндсэн ажилдаа шуудран орлоо. Намрын чуулган парламентынхны хувьд ажлын ачаалал, хариуцлага илүүтэй шаарддаг. Ирэх оны төсөв, мөнгөний бодлого, нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлээ батлахаас гадна цаг үеийн эргэн тойрон дахь асуудлыг орхигдуулалгүй шийдвэрлэдэг чухал үе.

 

Энэ парламент ч уламжлалын дагуу намрын чуулганы эхэнд 2017 оны улсын төсөв, мөнгөний бодлогыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Эдийн засгийн хувьд ирэх онд ч байдал сайжрахгүй,  асуудлыг улам хүндрүүлэхгүй байх талаас нь зохицуулалт хийнэ гэж хууль тогтоогчид ярьж байна лээ. Ирэх оны улсын төсвийг мөн л их наядаар хэмжигдэх алдагдалтай байхаар боловсруулсныг зарим эдийн засагч шүүмжилж байгаа. Гэвч урьдчилсан тооцоолсноор улсын төсвөөс ирэх онд 6.6 их наяд төгрөгийн зээлийг төлөх хуваарьтай. Тэр байтугай ирэх жилүүдэд зээлийн эргэн төлөлт нэхэгдэж, эдийн засгийн сэргээх бус тогтворжуулах асуудал илүүтэй хөндөгдөнө гэж эрх баригчид тайлбарлаж байгаа.

 

Төсвийн орлогыг бүрдүүлэх, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх нь эрх баригчдаас ухаан, ур чадвар, бяр шаардсан асуудал болоод байгаа. Ямартаа л УИХ-ын дарга М.Энхболд намрын чуулганыг нээж хэлсэн үгэндээ “Эдийн засаг, санхүүгийн нөхцөл байдал хүнд байна. Эдийн засгийн өсөлт 2012 оноос улирал дараалан буурсаар 2016 онд 0.1-0.6 хувь хүрэхээр байгааг олон улсын санхүүгийн байгууллагуудаас анхааруулсан. Ажлын байр хомсдож, ажилгүйдлийн түвшин 2009 оноос хойш анх удаа хоёр оронтой тоонд шилжлээ. Иргэдийн худалдан авах чадвар эрс буурсны зэрэгцээ зарим барааны үнэ унаж, эдийн засагт үнийн өсөлт биш, дефляц бий болсныг мэргэжлийн байгууллагаас зарлалаа. Энэ нь Монгол Улсын эдийн засаг огцом агшиж байгааг илт харуулж байгаа юм. Сангийн яам, Монголбанкны зүгээс мөнгөний болон төсвийн бодлогоор эдийн засгийг идэвхжүүлэх боломж хязгаарлагдмал байгаа нь хэнд ч ойлгомжтой байна. Ийм нөхцөлд макро эдийн засгийн зохицуулалтаа оновчтой болгон, хувийн хэвшлийг бүх талаар дэмжиж, гадаадын хөрөнгө оруулалтыг татах замаар эдийн засгийн хүндрэлээс гарах нь чухал юм” хэмээн онцолсон.

 

Тиймээс алдагдлаа нөхөхийн тулд “Тавантолгой”, “Оюутолгой” зэрэг стратегийн ач холбогдол бүхий томоохон ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах, хуулинд заасан таазандаа тулсан хэдий ч дахин бонд босгох, гадаадын хөрөнгө оруулалт, төсөл хөтөлбөрүүдийг судлах зэрэг боломжийг хайхаас өөр гарцгүй болсон аж.Тэр байтугай зарим улстөрч ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахыг дэмжиж байна лээ. Учир нь энэ хөтөлбөрт хамрагдсанаар төсвийн орлого, зарцуулалт хяналттай болно гэж үзэж байгаа. Өмнөх жилүүдэд улсын төсвөөс гаднах орлого зарлагыг хяналтгүй явуулснаас өнөөдрийн эдийн засгийн хямралд хүргэсэн гэж олонхи нь шүүмжилдэг. Ямартай ч шинэ төр, засаг ирэх оны улсын төсөв, мөнгөний бодлогыг хуулийн хугацаанд хэлэлцэн батална.

 

Нийгэмд тулгамдсан байгаа олон асуудлын нэг нь сонгуулиас сонгуулийн хооронд олон нийтэд хүлээлт үүсгэсэн зүйл нь хүүхдийн мөнгө. Шинэ төр, засаг байгуулагдсанаас хойш сар бүр олгодог хүүхдийн мөнгийг тас хумисан. Төсвийн тодотголоо баталж, Засгийн газраас журамд өөрчлөлт оруулснаар зорилтот бүлэгт хамаарагдах 60 хувьд нь хүүхдийн мөнгө олгох шийдвэр гаргасан. Есдүгээр сард багтаан олгохоор шийдвэрлэсэн хүүхдийн мөнгө 10 сарын эхэн гарсан хэдий ч өнөөдрийг иргэдийн дансанд шилжээгүй байгаа. Эдийн засгийн хямралтай энэ үед хүүхдийн мөнгө ч өрхийн төсвийн  орлогод тооцогдож ирснийг иргэдийн хол тасарсан амьдралтай улстөрчид ойлгохгүй байж болох ч Засгийн газар мэдрэмжтэй  ажиллах хэрэгтэй.

 

Орон нутгийн сонгуулиар аль нам олонхийн суудал авахыг  сонгогчдын сонголт мэднэ.Гэсэн хэдий ч өрсөлдөгч улс төрийн хүчнүүд тэр дундаа АН, МАН хоёрын хувьд сонгуульд ихээхэн анхаарал тавьж байгаа. Хэрвээ МАН ялбал ирэх дөрвөн жил төр, засгийн эрх анхан шатнаасаа эхлээд бүхэлдээ шилжинэ гэсэн үг. Харин АН-ын олон суудал авбал сөрөг хүчний байр сууриа зузаатган бататгана. Харин иргэдийн сонгуульд бус эдийн засгийг сэргээхэд санаагаа чилээхийг л илүүд үзэж байгаа.

 

Чуулганы эхлээд энэ долоо хоногтоо Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Аж ахуйн нэгжүүдийн орлогын албан татварын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд хүлээн авах эсэхийг шийдээд  завсарлах сураг дуулдсан. Учир нь намрын чуулгантай зэрэгцээд орон нутгийн сонгуулийн сурталчилгаа эхэлсэн. Тиймээс орон нутгийн сонгуулийг  санал хураалт дуустал чуулганыг түр завсарлуулах бололтой.  Уг нь өнөөгийн улс орны улирлын онцлог,  нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал улстөрчдөд сонгууль хошуурах цаг биш гэдгийг өдөр бүр л сануулсаар байгаа.

 

Н.Энхлэн 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

L:
1Huurch boloh uu ta Nar uursduusuu Asuu daa ta Nar busadad huuragdsan tohioldold yaah ve uursduusuu Asuu 2. Mash Udaan bna tomilgoon Deere ih anhaarlaa tegeed mergejliin bus bolson
2016-10-04
Зочин:
ЧИ МУУ ХYН YХ ГЭЖ ХЭЛДЭГ НУС МИНЬ ЕЕРЕЕ ЧАД
2016-10-04
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-10-04
Зочин:
mongol uls gesen neg toirogguigees hoshuurch baigaam
2016-10-04
Зочин:
Одоо Эрдэнэтийг хулгайлсан луйварчдын хөлсний бичээчүүд бэлэн байдалд орсон байгаа энэ луйварыг ил болгох гэсэн хүн болгон руу дайрч доромжилж Эрднэтийг хувьд авсаныг зөвтгөж бичнэ. Нямдорж бол яасны төрийн хар хүн гэдэгээ олон жил олон юмаар баталж ирсэн хүн. Йим ноцтой асуудал гарах бүрт Нямдоржийн хэлсэн болгон үнэн байдаг тэгээд ч энэ Эрдэнэтийн асуудал дээр Нямдоржид худлаа ярих ашиг сонирхол шаардлага байхгуй. Гэгээн цагаан өдөр ард түмний Саалийн Үнээг САЛАВЧ харуулж байгаад луйвардаж байна
2016-10-04
Зочин:
Одоо Эрдэнэтийг хулгайлсан луйварчдын хөлсний бичээчүүд бэлэн байдалд орсон байгаа энэ луйварыг ил болгох гэсэн хүн болгон руу дайрч доромжилж Эрднэтийг хувьд авсаныг зөвтгөж бичнэ. Нямдорж бол яасны төрийн хар хүн гэдэгээ олон жил олон юмаар баталж ирсэн хүн. Йим ноцтой асуудал гарах бүрт Нямдоржийн хэлсэн болгон үнэн байдаг тэгээд ч энэ Эрдэнэтийн асуудал дээр Нямдоржид худлаа ярих ашиг сонирхол шаардлага байхгуй. Гэгээн цагаан өдөр ард түмний Саалийн Үнээг САЛАВЧ харуулж байгаад луйвардаж байна
2016-10-04
Зочин:
Чингис Самурай бонд, Үнэн тогтворжуулах хөтөлбөр, АНы Зам төсөл, Баттулгын ТЗын төсөл, Эрдэнэтийн 49-100 Хууль бус шилжүүлэлт. Ард түмэн мартахгүй шүү, яагаад МАН хөдөлж өгөхгүй зарим тохиолдолд АНы луйварчдын талд байна.
2016-10-04
Сайн:
М. Энхболд маш Сайн уг хэлсэн шуу. Баяр хургэе.. Популизм Монголд ГАЙ болж Байна .. Нямдорж ухэж дали ороосой
2016-10-04
Зочин:
ЧИ МУУ ХYН YХ ГЭЖ ХЭЛДЭГ НУС МИНЬ ЕЕРЕЕ ЧАД