Эрдэнэтийн асуудлаар татварын лавлагаа хүсчээ

УИХ-ын гишүүн О.Баасанхүү Эрдэнэтийн 49 хувийг худалдаж авсантай холбогдуулан Татварын ерөнхий газрын дарга Л.Зоригд лавлагаа хүссэн албан бичиг илгээжээ. Уг албан бичигт “Монгол Улсын төсвийн багагүй хувийг эзэлдэг Эрдэнэт үйлдвэрийн хувьцааны асуудал өнөөдрийг хүртэл олны анхаарлын төвд байна. Иймд хувьцааны эрх шилжсэнтэй холбогдон татварын хууль тогтоомжийн хүрээнд Монгол Улсад хуулийн дагуу төлөгдөх ёстой хувьцааны эрх шилжүүлсэн татварыг зохих этгээдүүд бүрэн төлсөн эсэх талаарх лавлагааг яаралтай ирүүлэхийг хүсье” хэмээжээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ