Тэргүүний багшид шагнал гардуулна

img

Оросын Шинжлэх ухаан соёлын төвд

 

09.00 цагт: Азийн орнуудаас ОХУ (ЗХУ)-д төгсөгчдийн үндэсний холбоодын “Бүх талын хамтын ажиллагаа, өнөөгийн байдал, хэтийн төлөв” сэдэвт дөрөвдүгээр чуулга уулзалт үргэжилнэ. Утас: 91113931

 

Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт

 

10.00 цагт: Монголын багш нарын болон дэлхийн багш нарын өдөрт зориулсан хүндэтгэлийн арга хэмжээ болж, оны тэргүүний багш,  тэргүүний цэцэрлэг сургуульд шагнал гардуулна. Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхий сайд, БСШУС-ын сайд, ИХ хурал гишүүд багш нарын төлөөлөл оролцоно.  Утас 99058414, 88989878

 

Дэлхийн Банкны суурин төлөөлөгчийн газарт

 

10.00 цагт: Дэлхийн Банкны хагас жилийн бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн тайланг танилцулна. Энэ удаагийн эдийн засгийн тайлан нь Зүүн Ази, Номхон Далайн бүс нутгийн өсөлтийн төлөв байдлууд, бодлогын өөрчлөлт, Хятад улсын эдийн засгийн богино ба дунд хугацааны өсөлт, хөгжиж буй эдийн засгийн сорилт, бэрхшээлүүдэд илүүтэй тустгагджээ. Дэлхийн Банкны Зүүн Ази, Номхон далайн бүс нутгийн ахлах эдийн засагч Судир Шетти Вашингтон хотоос хэвлэл мэдээлэлийнхэнд товчхон мэдээлэл хийж, Монгол дахь Дэлхийн Банкны эдийн засагчид сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулна. Утас: 70078207

 

Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд

 

11.00 цагт: Нийслэлийн 377 жилийн ойн хүрээнд зохион байгуулах "Спортлог Улаанбаатар" өдөрлөгийн тухай мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.  Утас 325044

 

Төрийн ордонд

 

11.00 цагт: Монгол улсын анхны хиймэл дагуул хөөргөх ажлын хэсгийнхнийг Шадар сайд хүлээн авч уулзана. Энэ уулзалтад төсөв мөнгөтэй холбоотой асуудлыг, мөн ажлын явцын талаар шадар сайдад танилцуулах юм.

 

МҮЭХ-ны байранд

 

11.00 цагт:  Эрчим хүч, геологи уул уурхайн ҮЭ-ийн холбооноос "Цахилгаан станцуудыг хувьчлах ёсгүй", "Дарханы Төмөрлөгийн үйлдвэрийн хувьчлалыг шалгуулна" сэдвээр хэвлэлийн бага хурал зарлалаа. Утас: 99027019

СЭТГЭГДЭЛ БИЧИХ