Уушгины хатгалгааны эсрэг вакцин хийж байна

img

Уушгины хатгалгаа үүсгэдэг 13 үүсгэгчийн эсрэг вакциныг Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт хийж байна. Өнгөрсөн зургаадугаар сард эхэлсэн уг вакцинд одоогоор 12 мянга гаруй хүүхэд хамрагджээ.  Мөн тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл 1990 оноос хойш  буурч байгаа боловч нийт эндэж байгаа тав хүртэлх насны хүүхдийн 17 хувь нь хатгалгаа өвчин эзэлж байгаа аж.

 

Мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх, бага насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах хамгийн үр ашигтай аргын нэг нь пневмококкийн эсрэг вакцин (ПКВ)-аар дарх­лаажуулах гэдгийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 63 дугаар чуулганы зөвлөм­жид тусгасан байдаг. Тиймээс уушгины хатгалгаанаас сэргийлэх, өвчлөлийг бууруулах, хатгалгааны тохиолдлыг бууруулах, бага насны хүүхдийн хүндрэлийг бууруулах ач холбогдолтой уг вакциныг өвчлөл өндөртэй дээрх хоёр дүүрэгт хийж байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ