Шударга үнэний төлөө амиа хорлоно гэв

Төрийн ордны баруун хаалган дээр УИХ-ын гишүүн Б.Батзоригийг эсэргүүцсэн зарим иргэд цуглаад байна.
БЗД-ийн иргэн Б.Батдэлгэр “УИХ-ын гишүүн Б.Батзориг Баянзүрх дүүргийн засаг дарга, Д.Пүрэвдаваа, Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны засаг дарга Х.Цэдэнбал нар албан тушаалаа ашиглаж Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг санаатай болон ноцтой зөрчиж олон арван иргэдийн эрх ашгийг уландаа гишгэн хохироосон. Энэ асуудлаар өнгөрсөн сарын 5-нд УИХ-ын гишүүн Б.Батзоригт уулзах санал хүсэлт тавьсан болов ч өнөөдрийг хүртэл хариу ирээгүй байна. Тэдний эл үйлдлээс болж бид газраа өмчилж чадахгүйд хүрээд байна” хэмээв.
Мөн тэрбээр "Газрын наймачин луйварчин УИХ-ын гишүүн Б.Батзориг наймаг үхэлд түлхлээ” гэсэн утга бүхий лоозон барьж шударга үнэний төлөө амиа хорлоно гэдгээ хэлж байна.
Цугласан иргэд УИХ-ын гишүүн Б.Батзоригийг гарч ирэхийг шаардсаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ