Кристан Стюарт салжээ
2016-10-06

“Бүрэнхий” цувралын Беллагийн дүрээр олны танил болсон холливуудын уран бүтээлч Кристан Стюарт энэ оны эхээр өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарласан билээ. Тэрбээр хагас жилийн өмнөөс Франц жүжигчин Соко гэгчтэй үерхэх болж, Лондонд хамтран амьдрах болсон юм. Тэгвэл хос саяхан салсан талаар талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хосын салсан шалтгаан тодорхойгүй байна.

 

Жүжигчин бүсгүй өчигдөр өөр бүсгүйтэй болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Тэрбээр Венсет гэгчтэй болзох болсон байна. Тэд өчигдөр Нью Йорк хотноо нээлтээ хийсэн “Certain Women” киноны нээлтэд хамтдаа оролцжээ. Венсет өмнө нь загвар өмсөгч, жүжигчин Кара Делевиньтэй болзож байсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
ХУДЛАА МЭДЭЭ БИЧИХЭЭ БОЛИОЧ:
Алисия гээч өөрийнхөө стилист бүсгүйтэй удахгүй хуримаа хийх гэж буй.
2016-10-06