“Эрдэнэт”-ийн алдааг засч байгаа

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар аж ахуй нэгжийн ОАТ-ын хөнгөлөлтийн хуулийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Гэхдээ гишүүд хэлэлцэх асуудлаар хальж, “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцааны асуудлыг асуултандаа хавчуулж, мэдээллийг нээлттэй өгөхийг Засгийн газраас шаардаж байлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ ““Эрдэнэт”-д асуудал байгаа бол шалга. Манай,танай нам гээд ярих зүйлгүй. Өөрөө цэвэр гарч байвал бусад нь хамаагүй гэж яриад байдгаа болих хэрэгтэй. Засгийн газраас гарсан ажлын хэсэг дүгнэлтээ хаалттай  хуралдаанаар чуулган дээр мэдээлж болдоггүй юм уу. Би ч бас адилхан мэдээлэл авмаар байна. Эрдэнэтийн 49 хувь Монголын асуудал болсон гэж бодож байна” гэсэн бол гишүүн н.Батнасан, Д.Сарангэрэл  нар “Эрдэнэт”-ийн асуудлаар ямар шийдвэр гаргаж байгааг тодруулсан юм. Үүнд:

 

ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат:

 

-Эрдэнэттэй холбоотой Засгийн газрын ажлын хэсэг хуралдаад, өнгөрсөн Засгийн гаргасан буруу шийдвэрийг засахаар болсон. Эрдэнэтийн 51 хувь хувийн хэвшилд шилжсэнийг засах шийдвэр гаргасан. Энэ асуудлаар хандах нь нээлттэй байгаа. Үүнд цэг тавих хэрэгтэй. 2016 оны зургадугаар сарын 16-ны өдрийн Засгийн газрын протокол нууц байсныг ил болгосон гэсэн бол

 

Хуульзүйн сайд С.Бямбацогт:        

 

-Тухайн үед Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Засгийн газрын хуралдааныг даргалж,  Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат  материалыг танилцуулж,  Сангийн сайд Б.Болор тушаал гаргаж, ГХ-ны сайд Л.Пүрэвсүрэн “Засгийн газар 49 хувийг худалдаж авахаас татгалзаж байна. Харин “Монголиан копр” корпориаци худалдан авахыг зөвшөөрч байна” гэсэн ОХУ-д илгээсэн юм билээ.  Засгийн газар тухайн үеийн энэ шийдвэрийг алдааг засч, 51 хувийг “Эрдэнэт” үйлдвэрт шилжүүлсэн. 49 хувийн хувьцаа эзэмшигч давуу эрхтэй байсан алдааг засч залруулж байна. Мөнгө шилжүүлсэн тухайд  арилжааны банкийг шалгах эрх Засгийн газарт байхгүй. Монголбанкны  шийдэх асуудал” хэмээн хариулав.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-10-08
Век:
Нямдоржоос бусад гишүүд их хурлын эрдэнэтийн талаар асууж, лавлаж үздэггүй юмуу. Энэ нь зөвхөн эрдэнэтийн асуудал биш, ниийгмийн тогтолцооны шинэ эхлэл ирж буй юм шиг харагдаад байна.
2016-10-07
Век:
Нямдоржоос бусад гишүүд их хурлын эрдэнэтийн талаар асууж, лавлаж үздэггүй юмуу. Энэ нь зөвхөн эрдэнэтийн асуудал биш, ниийгмийн тогтолцооны шинэ эхлэл ирж буй юм шиг харагдаад байна.
2016-10-07
эрка:
49-г худалдах саналыг нээлттэйгээр, аж ахуйн тавих хэрэгтэй байсан.МСS,МАК, МОНОС бас надад мөн чамд.Хэн үнэ хэлсэн нь аваг л дээ...Даанч боломж олгосонгүй, луйвардчихлаа.
2016-10-07
эрка:
Протокол НУУЦ байсааан, . .НУУЦ бүхэн хуйвалдаан, луйвар байдаг.
2016-10-07
Зочин:
Алдаа юм уу Албан тушаалын луйварын үйлдэл юм уу
2016-10-07
Зочин:
Сайд болоод таг болчихсон хун дээ
2016-10-07
Hurai:
49-ni hudaldaj avsan mongiig ni ulsiin orlogo bolgoj huraaj avah heregtei.ene mongo ulsaas hulgai hiisen mongo gedeg ni oilgomjtoi shuudee.opshooriin mongo ihenh ni baigaadaa.tsagdaa tagnuul,ATG-hamtarsanajliin heseg gargaad odoo ezdiig ni bariachee
2016-10-07