Д.Оюунхорол сайд шонхорын асуудлаар мэдээлэл хийнэ

09.00 цагт: Соёлын биет бус өвийг хадгалан хамгаалах Зүүн хойд Азийн бүсийн хурлыг “Соёлын биет бус өвийн тухай мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэдхэвлэл мэдээллийн үүрэг оролцоо”сэдвийн хүрээнд Пума империал зочид буудалд зохион байгуулна. Утас: 70105652
10.00 цагт: ХХААХҮЯ, Азийн Бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төв, НҮБ-ын ХХААБ хамтран “Органик хүнс хөдөө аж ахуйн үндэсний анхдугаар чуулган” болон Оролцооны баталгаажуулалтын олон улсын сургалт МҮХАҮТ-д зохион байгуулна. Утас: 94002420
10.00 цагт: Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүхийн санаалчилгаар НҮБ-ын “Хотуудыг гамшигт тэсвэртэй болгох” санаачлагад Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотууд нэгдэх үйл ажиллагаа Төрийн ордонд болно. Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар Сайд У.Хүрэлсүх, Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн суурин төлөөлөгч Биата Транкман, Улаанбаатар хотын засаг дарга С.Батболд, Эрдэнэт хотын засаг дарга Д.Батлут, Дархан хотын засаг дарга С.Насанбат болон бусад албаны хүн оролцоно. Утас: 89999926
11.00 цагт: СЭМҮТ-өөс Сэтгэцийн эрүүл мэндийн дэлхийн өдөрт зориулж “Сэтгэцийн болон сэтгэл зүйн анхны тусламжийг хүн бүрт” сэдвээр хэвлэлийн бага хурал "Mонгол ньюс" мэдээллийн төвд зарлалаа.
12.00 цагт: Шонхор шувууны экспорт, Орхон голын бохирдол болон бусад цаг үеийн асуудлаар БОАЖЯ-ны “Хаан” танхимд хэвлэлийн бага хуралтай. Хэвлэлийн бага хуралд БОАЖ-ын сайд Д.Оюунхорол оролцоно.
14:00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Улаанбаатар хотын цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцана
СЭТГЭГДЭЛ БИЧИХ