Түрээсийн онгоц найман тэрбумын хохирол учрууллаа

Өнгөрсөн тавдугаар сард Ховдоос Улаанбаатарыг зорих гэж байсан МИАТ ХК-ийн агаарын хөлөгт гэмтэл гарч, ослын буулт хийсэн. Тухайн үед техникийн гэмтэл хэмээн тайлбарлан өнгөрсөн уг буулт багагүй хөрөнгөөр үнэлэгдэж буй бололтой. Зам тээврийн дэд сайд Б.Цогтгэрэлийн жиргэснээр найм орчим тэрбум төгрөгийн хохирол яригдаж буй аж.
Гэмтэл гарсан Боинг-737/800 онгоцыг Ирланд улсаас түрээсэлдэг. Онгоцны түрээсэнд сард 200-230 мянган ам.доллар төлдөг гэдгийг МИАТ ХК-иас мэдээлж байсан юм.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ