Ордныг засах 2.2 тэрбум төгрөг тийм ч их мөнгө биш гэнэ үү

img

Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсан цагаасаа л улс орны эдийн засаг хүнд байна, улсын авдар хоосон байна гэж ярьж эхэлсэн. Тиймээс ч тэвчиж болох бүх зардлыг хасч, танаж байгаа.

 

Харин хамгийн харамсалтай нь эдийн засгийн хямралыг даван туулахын тулд өөрөөсөө эхэлнэ хэмээн уриалаад байсан төрийн түшээд өөрсдийнхөө ямба тухаа хангахаа мартаагүй юм. Тухайлбал, ирэх оны төсвийн төсөл дээр Төрийн ордны засвар, тохижилтод зориулж 2.2 тэрбум төгрөгийг тусгажээ.

 

Төрийн ордны их танхим буюу Ардын их хурлын танхимд энэхүү санхүүжилтийг зарцуулах гэнэ. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат “Төрийн ордон засах 2.2 тэрбум төгрөг тийм ч их мөнгө биш. Харин ч Төрийн ордны засварыг хийхэд 10 гаруй тэрбум төгрөг шаардлагатай байснаас ирэх оны төсөв дээр хоёр тэрбумыг л суулгасан” гэх хариултыг өгөөд байгаа юм.

 

Тэгвэл хэдхэн гишүүдийн ямбыг эдлүүлэхэд энэ хэмжээний мөнгө зарцуулж байгаа хэрнээ  хэдэн мянгаар хүн хүүхэд хохироож, мөнгө хэмнэх үйлдлээ тэд мартаагүй юм. Тухайлбал, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн үйлчлэлийг 2021 он болгон хойшлуулсанаар төрийн түшээд 2017 ондоо 5.6 тэрбум төгрөг хэмнэнэ гэж байгаа. Өөрөөр хэлбэл, тэдний хэлж байгаагаар Төрийн ордон засч хүрэхгүй мөнгө буюу  5-6-хан тэрбум төгрөгийг хэмнэхийн тулд 1200 орчим хүүхэд харах үйлчилгээ эрхэлж байсан 6700 иргэдийг хохироож байгаа юм.

 

Уг нь эдийн засаг хүнд байгаа энэ жилүүдэд барилга байшингийн их засвар, болон шинээр барилга барих зэрэг хөрөнгө оруулалтын зардлыг ойрн дөрвөн жилдээ тэвчих ёстой байлтай. Засгийн газар хэмнээд байгаа гэх боловч хачир дээрээ хэмнэлтийг хэн дээр, хаана хийгээд байгаа нь хачирхал төрүүлээд эхэллээ.

 

Эх сурвалж: mminfo.mn 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

хэхэ:
Засгийн газрын ордон нурж байна энэ тэр гэж битгий худал цуур
2016-10-11
Irgen:
Turiin ordnoo zassan ni deer shu de. Buhel buten uls ornii gants nuur shu de. Buhii l gadaadiin tom zochid ordnoor ni l dugnene.
2016-10-10
Зочин:
Өмнө нь төр барьж байсан АН намын бурууштээ ер нь идэж байхаар засаж байсан дээр байсан юм
2016-10-10
Хэн мэдхэв?:
Өмнөх төр засаг боломжтой байх үедээ засцан бол одоогийн хямарцан засгийн газрын нуруун дээр ийм хүнд ачаа ирээч үү гүйч үү
2016-10-10
Зочин:
хэдийгээр 2,2 тэрбум бага мөнгө биш ч тааз нь нурах шахсан газар гадаадын улс орнуудын зочид төлөөлөгчдийг хүлээж аваад ажил ярина гэдэг болох асуудал гэж үү бодох л хэрэгтэй
2016-10-10
үнэнийг харуулаач:
Энэ сэтгүүлч нараа та нар үнэнийг бичье гэвэл бүх яам агентлагаар ороод хуучин байсан өрөө тасалгаа тэнд тавьсан ширээ сандал буйданг харуулаач. хүн хараад нүд халтирмаар ганган хийцийн тавилгаар дүүрсэн байна.
2016-10-10
Зочин:
Тѳрѳх тасгийн тааз нурах энэ тэр бол УТчдийн хувьд юу ч биш, гэтэл ордны тааз нурах ч юм билүү гэдэг бѳѳгийн тѳлѳг маш чухал учраас 2,2 млрд тѳг зарцуулж байгаа юм, ард түмнээр ингэж даажигнадаг тѳр бидэнд хэрэгтэй юу? Бид хэнийг сонгочихвоо?
2016-10-10
Зочин:
МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. АН-ыхан БҮТЭЭНЭ. Ард түмэн ХОЖНО. Үр дүн нь ИЛ. АН хийхийг нь хийнэ. Сурсан чанар нь ЭНЭ. МАН нураахыг нь нураана.Угаас чадал нь ТЭР. Өглөө бүр санаж бай.
2016-10-10