Нийтийн тээврийн гурван зогсоол шинээр нэмжээ

img

Нийслэлийн замын сангийн хөрөнгөөр жил бүр нийтийн тээврийн үйлчилгээний нөхцлийг сайжруулах зорилгоор 10-15 автобусны зогсоол, зогсоолын халаасны ажлыг хийж гүйцэтгэдэг байна.

 

Дээрх ажлын хүрээнд энэ онд Нийслэлийн тээврийн газар, Замын цагдаагийн газар, Нийслэлийн автозамын газрын хамтарсан ажлын хэсгийн шийдвэрээр нийтийн тээврийн гурван автобусны зогсоол шинээр байгуулжээ. Тодруулбал, Баянзүрх дүүрэг Намъяанжугийн гудамж дахь “Шөнийн зах” зогсоол, С.Данзангийн гудамж дахь “Сос хүүхдийн хотхон” зогсоол, Сонгинохайрхан дүүрэгт Өнөр хорооллын гудамжинд “нэгдүгээр байр” зогсоолууд тус тус нэмэгджээ. Улмаар эдгээр зогсоолыг дайран өнгөрдөг 11 чиглэлийн нийтийн тээврээр иргэд үйлчлүүлэх боломж болж буй юм байна.

 

Шинэ зогсоолуудыг энэ сарын 13-наас ашиглаж эхлэх аж.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Irgen:
120-iin shiljuulsen Niseh tal ruugaa yavdag buudald yamarch temdeg temdeglegee sandal avtobus zogsoh zogsool alga bna.
2016-10-11