Халагдсан ажилчид мэдээлэл хийнэ

img

МХЕГ-т

 

09.00 цагт: Худалдаанд байгаа болон импортоор орж ирж буй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний шошгололтын байдалд хийсэн судалгааны дүнг танилцуулж, хүнс үйлдвэрлэгчид, импортлогчид, иргэдэд зөвлөгөө өгч, хэлэлцүүлэг зохион байгуулна.  Утас: 91989890, 99080298

 

 

Баянгол дүүргийн 18 дугаар хороонд

 

09.00 цагт  Шинээр ашиглалтад орж байгаа цэцэрлэгийн нээлт болно. Энэ цэцэрлэгт тус хорооны 250 орчим хүүхэд хамрагдах боложмтой юм байна Хаяг: Баянгол дүүргийн 18 дугаар хороо 22 дугаар бага сургуулийн баруун талд.  Утас: 99112037,88005909, 94016262

 

МҮХАҮТ-нд

 

09.30 цагт: ХХААХҮЯ, Азийн Бүтээмжийн байгууллага, Монголын бүтээмжийн төв, НҮБ-ын ХХААБ хамтран зохион байгуулж байгаа “Органик хүнс хөдөө аж ахуйн үндэсний анхдугаар чуулган”-ы нээлтийн үйл ажиллагаа болно. Утас: 94002420

 

Гадаад Харилцааны Яаманд

 

10.00 цагт: “Монгол Улсын төвийг сахих бодлого ба Монгол-Европын харилцаа” хурал болно. Хурлыг Стратегийн судалгааны хүрээлэн, ХБНГУ-ын Конрад Аденауэр сан хамтран зохион байгуулна. Хуралд Монгол Улсаас гадна ХБНГУ, Туркменистан зэрэг орнуудын төлөөлөгчид оролцоно.

 

Мутарын түшээ хүндэтгэлийн танхимд

 

10.30 цагт: Монголын Уулчдын Үндэсний Холбооны "Хамтын ажиллагааны өдөр" арга хэмжээ  тус яамны Мутарын түшээ хүндэтгэлийн танхимд болно.

 

Төрийн ордонд

 

10.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барина.

 

10.00 цагт: ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбатад Засгийн газрын хуралдааны мэдээллийн танхимд ажлын хэсгийнхэн "Хотын эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл"-ийг танилцуулна.

 

11.00 цагт: АН-аас байгуулагдсан ажлын хэсэг орон нутгийн сонгуулийн талаар болон сонгогчдын бүртгэлийн асуудлаар хэвлэлийн хурал хийнэ.

 

Үндэсний номын санд

 

11.00 цагт: Казахстан Улсын Тусгаар тогтнолын 25 жилийн ойн баярыг тохиолдуулан Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам Монгол Улсын Үндэсний номын санд “Казак номын булан” нээх ёслолын үйл ажиллагааг хамтран зохион байгуулахаар боллоо. БНКазУ-аас Монгол Улсад суугаа Элчин Сайдын яам англи, монгол, казак, орос хэл дээрх Казахстаны улс төр, эдийн засаг, нийгмийн болон бусад чиглэлийн холбогдолтой номууд мөн алдарт яруу найрагчид, зохиолчдын урлаг, утга зохиолын бүтээлийг манай номын санд хандивлаж, танилцуулах болно. Утас: 99161385

 

Үндэсний мэдээллийн төвд

 

11.00 цагт: 21 аймагт Дэлхийн банк, Швейцарийн хөгжлийн агентлагаас хэрэгжүүлж буй “Тогтвортой амьжиргаа 3” төслийн 105 ажилтныг үндэслэлгүйгээр халж Монгол хүний эрхэнд бүдүүлгээр халдсан талаар 21 аймгийн төлөөлөл мэдээлэл хийнэ.

 

Хавдар судлалын үндэсний төвд

 

11.00 цагт: Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Хавдар судлалын үндэсний төвд ажиллаж, элэг шилжүүлэн суулгах тоног төхөөрөмж худалдан авах 1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэнэ. Утас: 325044, 99092568

 

"Mонгол ньюс"  мэдээллийн төвд

 

11.30 цагт: Монголд хүнд үйлдвэрийн суурь тавигдаад 30 жил болж байгаа хэдий ч өнөөдөр Монголд нэг ч хүнд үйлдвэр байхгүй болсон талаар Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн дарга асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан С.Ганжууржав болон анхны төмөрлөгийн үйлдвэрийн ажилчдын төлөөлөл хамтарч хэвлэлийн бага хурал зарлалаа.

 

Хөдөлмөрийн ордны 2 давхарт

 

13.00 цагт: Хүүхдийн мөнгө олгож эхэлсэнтэй холбогдуулан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэл хийнэ.  Утас 70136997

 

МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд

 

16.00 цагт: СУИС-ийн Дүрслэх, дизайн урлагийн сургуулийн уран бүтээлч багш нарын "Орон зай" нийгэмлэгийн 25 жилийн ойд зориулсан хамтарсан үзэсгэлэнгийн нээлт болно.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Хууль санаачлах эрхгүй этгээд хуулийн төсөл өргөн барина гэж юу яриад байнаа. Су.Батболд арай өөрийгөө хууль санаачлагч хэвээрээ гэж эргүүтээд байна уу?
2016-10-12