Засаг солигдож 105 иргэн ажилгүй болжээ

img

 

Сангийн яамнаас Дэлхийн банк болон Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Тогтвортой амьжиргаа” төслийг 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Энэ төслийн гурав дахь үе шат өнөө жил үргэлжилж байгаа. Гэвч төслийн 21 аймаг дахь Сум дэмжих багуудын 105 ажилтныг үндэслэлгүйгээр ажлаас нь халжээ. Энэ талаар Ховд аймгийн СДБ-ын ахлагч С.Эрдэнэчимэг, Архангай аймгийн ахлагч Д.Батсайхан, Баянхонгор аймгийн ахлагч Д.Бямбасүрэн нарын хүмүүс мэдээлэл хийв.

 

“Тогтвортой амьжиргаа-3” төслийн хүрээнд сум дэмжих баг нь аймаг бүрт таван хүний гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Тодруулбал, хяналт үнэлгээний мэргэжилтэн буюу багийн ахлагч, санхүү төлөвлөлтийн мэргэжилтэн, иргэдийн оролцоог дэмжих хөтөлбөрийг хариуцсан мэргэжилтэн, бүтцийн шинэчлэлт хариуцсан мэргэжилтэн, худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн гэсэн таван хүний бүрэлдэхүүнтэй баг нэг аймагт ажилладаг байсан аж.

 

Улмаар 21 аймгийн 105 мэргэжилтэнг бүтцийн өөрчлөлт хийх болсон үндэслэлээр ажлаас нь халжээ. Ажлаас халах шийдвэрийг есдүгээр сарын 28-нд гаргасан байна. Гэвч энэ оны тавдугаар сард СДБ-ийн гишүүд Дэлхийн банкны төсөл хариуцсан удирдагч Хелена Рекстэй уулзахад төсөл тогтвортой үргэлжлэх ба алжын байр, цалин хөлс баталгаатай гэдэг хариултыг хэлж байсан аж.

 

Энэ бүхнээс үзэхэд өмнөх Засгийн газрын үед ажилд орсон нь ажлаас халагдах шалтгаан болсон. Бүтцийн өөрчлөлт нэрээр улсөрийн зорилгоор ажлаас нь хоморголон халсан гэдгийг хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байна.

 

Энэ талаар Ховд аймгийн СДБ-ын ахлагч С.Эрдэнэчимэг “Энэ бол цэвэр улстөрийн агуулга, зорилготой үйл ажиллагаа гэж бид харж байна. Учир нь сангийн яамны төрийн нарийн бичгийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч н.Нямаа гэх хүн биднийг халах шийдвэрээ гаргасан. Бичигт аймаг бүрт ажиллаж буй сум дэмжих багийн гишүүдийг шинээр бүтцийн зохион байгуулалтад орж буй учраас халсан тухай дурдсан байна. Энэ нь өмнөх засаглалийн үед ажилд орсон гэдэг үндэслэлээр халж байгаа гэсэн утгатай байна. Бид ч тэгж хардаж байгаа. Улмаар маш яаралтай сонгон шалгаруулалт зарлаж өөр хүмүүсийг ажилд авна гэсэн байна. Гэвч ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр МАН-ын хүмүүсийг томилох гэж байна гэж бид хардаж байна” хэмээв.

 

Ажлаас халагдсан иргэд нэг сая 200 мянган төгрөгийн цалин авдаг байжээ. Улмаар эрх ашгаа хамгаалахаар 11 аймгийн 47 төлөөлөгч Улаанбаатар хотноо ирээд байгаа юм байна. Тэд хууль бус шийдвэр гаргасан байгууллага шийдвэрээ эргэн харах хүртэл Олон улсын байгууллага, Хүний эрхийн байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ.

 

Г.Тэгшсүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Одоо гоншигноод хэрэггүй энэ 2 нам адилхан засгийн эрх авсан нь халаа сэлгээ хийдэг. 2 хар хэрээ бие биенийхээ харыг гайхав гэдэг үзэгдэл болоод байгаа шүү дээ.Одоо ямар ч аргагүй
2016-10-12
зочин:
Ардчилсан нам л энэ ажлын эхийг тавьсан шүүдээ.төрийг данхайлгаж төрлүүдээрээ төрийн албыг ардчилсан нам л дүүргэсэн.Жишээ нь хөгжлийн банд
2016-10-12
Зочин:
ан- ы үёд маш олноор нь халсан. оронд маш сул хүмүүс очиж иргэд аан-г хичнээн хохироов?
2016-10-12
Зочин:
ТӨрөөс юу ч битгий горьд. Замаа хөөсөн чинь дээр.
2016-10-12