О.Магнай МАН-ын даргыг гүтгэсэн үү

О.Магнай “Монгол Ардын нам 100 хоногт” хэрхэн ажилласныг судалж, тайлан гаргаснаа өчигдөр танилцуулсан билээ. Энэ үеэрээ МАН-ын дарга М.Энхболд өөрийн ах дүү, хамаатан садны 20 хүнийг төрийн албанд томилсон гэх мэдээллийг өгсөн.
Тэгвэл МАН-ын дарга М.Энхболд мэдэгдэл гаргаж, О.Магнайг гүтгэлэгээ таслан зогсоохыг шаардлаа.
М.Энхболд мэдэгдэлдээ “Миний бие өөрийн ах дүү, амраг садны хүнийг төрийн албан тушаалд санал болгосон, албан тушаалаараа шахалт үзүүлж томилуулсан зүйл байхгүй. Хүү Э.Анарын хувьд банк санхүүгийн чиглэлээр Япон улс, АНУ-ын Колумбын их сургуулийг төгссөн, мэргэжлийн хүн. Одоогийн хашиж буй албан тушаалд очиход нь би ямар нэг байдлаар нөлөөлөөгүй, боловсрол, мэдлэг, тодорхой хэмжээний туршлага хуримтлуулж, эрмэлзэл тэмүүлэлтэй монгол залуусын нэгэн адил өсөн дэвжиж яваад нь эцэг хүний хувьд талархалтай ханддаг.
Иймд бодит үнэнд нийцэхгүй худал мэдээлэл тарааж, УИХ-ын дарга, МАН-ы дарга миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан гүтгэлгээ таслан зогсоохыг Ардчилсан нам, түүний гишүүд, тухайлан О.Магнай танаас шаардаж байна” гэжээ.
В.Бат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ