Зурагт, хөргөгч амьжиргааны төвшин тодорхойлох үзүүлэлтэд ашиглагдаагүй

img

Өрхийн амьжиргааны төвшин доогуур 660 мянган хүүхдэд мөнгийг нь олгож эхэлсэн байна.  Өөрөөр хэлбэл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд босго оноо тогтоох журам гаргасны дагуу өрхийн мэдээллийн нэгдсэн санд байрлаж буй амьжиргааны төвшний 502.567 гэсэн босго онооноос доогуур багтаж буй 660 мянган хүүхдэд сүүлийн гурван сарын мөнгийг нь олгож эхэлжээ. Харин үлдсэн 400 мянга орчим хүүхдэд мөнгийг нь 2019 оноос олгох гэнэ. Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны “Хүнс тэжээл нийгмийн халамжийн нэмэлт санхүүжилт” төслийн зорилтот хүрээг тодорхойлох үндэсний зөвлөх Р.Олонбаяр “Иргэд босго оноотой холбоотойгоор хүсэлт гаргаж болно. Хорооныхоо хөдөлмөр халамжийн мэргэжилтэнд хандаж аль хэсэгт багтсан гэдгээ мэдэж болно. Бид гурав дахь удаагийн судалгаагаар мэдээллийн санг шинэчлэхээр ажиллаж байна. Үндэсний статистикийн хорооноос өрхийн нийгэм эдийн засгийн судалгаа гаргадаг. Энэ судалгаанаас өрхийн амьжиргаанд хамгийн их нөлөө үзүүлж буй үзүүлэлтийг сонгон авч амьжиргааны төвшин тодорхойлох судалгааг хийдэг. Зурагттай, сахлын машинтай бол энэ айл баян гэж тооцогдлоо гэж мэдээлэл цацагдаж байна. Зурагт, хөргөгч  амьжиргааны төвшин тодорхойлох үзүүлэлтэд ашиглагддаггүй. Тухайн ам бүлийн гишүүн, насны хязгаар, гишүүдийн боловсролын түвшин, гэр бүлийн тав тухтай байдлыг хангасан үзүүлэлт, ажил эрхлэлт, боловсролын байгууллагын үйлчилгээнд хамрагдалт, хөгжлийн бэрхшээл, боловсролын түвшин гэх мэтчилэн олон хүчин зүйлийг багцаар нь ашиглаж амьжиргааны төвшинг тодорхойлдог” гэсэн юм.

 

Эх сурвалж: www.polit.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

zochin:
ene tuvshin togtooh sugalgaa ali 2 jiliin umnu AN ehluulsen odoo gaihaad bh uum ter ued eseguutseed chumeegui bolson biz dee shoudaha boliod mergen so.goltoo henii ch hamaaralguigeer uuruu hii hen negnii ugend itgelguigeer
2016-10-13
Зочин:
odoo l bolj ehelj bn.
2016-10-12
Зочин:
ЗӨВ ШҮҮ
2016-10-12