Агентлагийн дарга нарыг томилуулах санал хүргүүллээ

img

Төрийн албаны зөвлөлөөс Засгийн газрын зарим агентлаг, аймаг, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын удирдлагуудын сонгон шалгаруулалтыг явуулсан билээ. Энэ удаагийн сонгон шалгаруулалтаар 15 ажлын байранд бүртгүүлсэн 35 иргэнээс 23 нь эцсийн шатанд үлдэж, төрийн жинхэнэ албаны удирдах ажилтны нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн байна.  

 

Төрийн албаны зөвлөлөөс хамгийн өндөр оноо авсан

 

Д.Мөрөнг Гадаадын иргэн, харьяатын газрын даргаар

Л.Зоригийг Татварын ерөнхий газрын даргаар

Р.Содхүүг Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргаар

Ц.Ням-Осорыг Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар

Б.Нямдавааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргаар

О.Алтансүхийг Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргаар

Б.Чинбатыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын даргаар

Ц.Шаравжамцыг Биеийн тамир, спортын газрын даргаар

Л.Бямбасүрэнг Иргэний нисэхийн ерөнхий газрын даргаар

Ховд, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргаар Б.Ганболд, Ч.Бат-Эрдэнэ нарыг томилуулахаар нэр дэвшүүлж, саналаа Засгийн газарт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Мөн шалгалтад тэнцэж, хамгийн өндөр оноо авсан  Т.Гантөмөрийг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны даргаар, М.Отгонбаярыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар томилуулахаар нэр дэвшүүлж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдод санал хүргүүлсэн байна.  Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар М.Буяндэлгэрийг томилуулахаар НИТХ-ын дарга Ц.Сандуйд ханджээ. 

 

В.Бат

СЭТГЭГДЭЛ БИЧИХ