Сум, дүүргийн ИТХ-ын сонгуультай холбогдуулан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Д.Амарбаясгалан хэвлэлийн бага хурал хийлээ. Тэрбээр өрсөлдөгч хүчин АН-аас МАН-ыг сонгуулийн амлалтаасаа буцсан хэмээж байгаа үгүйсгэж, “Бид Засгийн газрын ирэх дөрвөн жил хэрэгжүүлэх мөрийн хөтөлбөртөө бүгдийг тусгасан. Жил бүр мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг дүгнээд явна. Сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийг хэтэрхий улстөржүүлж байна. Эдийн засгийг тогтворжуулах зорилгоор төр, засгаас ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрийг, бага хүүтэй урт хугацааны хөгжлийн зээлийг судалж, авсан бондныхоо хугацааг сунгах зэргээр хувилбар дэвшүүлэн хэлэлцэж байна. Бид АН-аас хийж байгаа дайрсан гүтгэлгийн мэдээлэлд дор бүр нь тайлбар хийж байна. АН-ын зүгээс орон нутгийн сонгуулийг хэт улс төржүүлэн илт гүтгэн дайрсан үйлдэл гаргаж байгаад харамсаж байна.” хэмээлээ.
Н.Энх
Уншиж байна |