Эрдэнэтийн тухай улс төргүй яриа

img

Эрдэс баялгийн эдийн засагч Л.Наранбаатар

 


 

 

Эрдэнэт 1978 онд ашиглалтанд орсоноос хойш 2015 оныг хүртэл нийт 4,2 сая.тн зэс агуулсан 14,9 сая.тн баяжмал үйлдвэрлэж борлуулжээ. Борлуулалтын орлого нь балансын бүртгэлээр 10,4 тэрбум ам доллар.

 

 

Одоогоор үлдэгдэл нөөц нь дахиад 4 сая.тн зэс байна. Өнөөдрийн зэсийн үнээр тооцвол 20-24 тэрбум ам долларын бүтээгдэхүүн. Энэ нь МАК-ийн эзэмшдэг стратегийн орд болох Цагаан суваргын зэсийн 4ш орд гэсэн үг. Эрдэнэтийг ашиглалтын жилээр нь харвал 38 жил ажилласан хөгшин уурхай шиг санагдах боловч нөөцөөр нь авч үзвэл идэр насан дээрээ байна. Би 1979 онд төрсөн гэхээр Эрдэнэт надаас нэг насаар ах. Хүний амьдралаар бол параболынхоо орой дээр би ч, Эрдэнэт ч ирсэн гэсэн үг л дээ. Нас явах тусам хүн өтөлж доройтдог шиг жил ирэх тусам Эрдэнэтийн зардал нэмэгдэж, орлого нь хумигдах болно. Учир нь уурхай гүнзгийрч хөрс хуулалт, тээврийн зардал нэмэгдэхээс гадна, зэсийн агуулга буурч байгаа учраас 1тн зэс үйлдвэрлэх зардал байнга өсөх юм. Энэ бол байгалийн хууль.

 

 

 

Ядаж байхад дэлхийн зах зээлд зэсийн нийлүүлэлт илүүдэлтэй, ойрын ирээдүйд үнэ олигтой өсөхгүй шинжтэй. Хямрал удаан үргэлжилбэл Эрдэнэт санхүүгийн маш хүнд байдалд орно. Одоо ч орчихсон байгаалдаа. Сүүлийн 4 жил харин мэргэжлийн уурхайчин хүн очиж ажилласан тулдаа бүтээмжээ өсгөх замаар зардал хэмнэж, санхүүгийн хүнд байдлыг гоншигнолгүй давж гарсан байх. Дайран дээр давс гэгчээр Жастын Батхүүгийн өрийн асуудлаас болоод Эрдэнэт 109 сая ам долларыг гадаадын банкинд төлөх болсон нь бөөн дуулиан шуугиан. Улс төрчдийн элдэв шахаа, зээлийн барьцааны бай болсоор ийм болсон түүхтэй. Надад тэтгэвэрт гарахаасаа өмнө амжуулах ажил их байгаа. Үр хүүхдээ боловсролтой, ажилтай амьдралтай болгох, чадвал тодорхой хуримтлал үлдээх гэх мэт. Үүнтэй адилхан Эрдэнэт хаагдахад Монголчууд юутай үлдэх вэ гэдгийг одооноос бодох хэрэгтэй юм. Уурхайн нөхөн сэргээлтийн зардлын хуримтлалыг одооноос бий болгох, ажилгүй болох уурхайчдын нийгмийн асуудлыг шийдэх, өөр орлох ажлын байр бий болгох, тэр битгий хэл Эрдэнэт хотыг яаж "сүнс" хот болгохгүй байх вэ гээд түмэн асуудалтай нүүр тулах нь гарцаагүй.

 

 

Оросууд манайхыг бодвол уул уурхайн салбарт арай илүү оймс элээж, хашир суусан туршлагатай юм болохоороо хувьцаагаа зараад Эрдэнэтийн уурхайг нөхөн сэргээх зардал болон ирээдүйд тулгарах нийгмийн хариуцлагын бэрхшээлээс зугтаачихлаа. Онгойсон нүх ямар Оросын нутагт үлдэх биш. Тэдэнд юуны хамаа байхав. Иймэрхүү залийг манай алтны магнат Мянгаа хүртэл хийдэг л юм. Ордынх нь нөөц дуусаад ирэхээр өөр компанид зарчихаад, хаалт, нөхөн сэргээлтийн зардлаас нь зугтчихдаг. Олон овоотын алтны үндсэн орд иймэрхүү жишгээр зарагдаад одоо худалдаж авсан Батхүү нь дампуурчихсан сууж байгаа биздээ. Эрдэнэтийн 49%-ийг авсан Монголын зэс компани иймэрхүү эрсдэл ирнэ гэдгийг тооцоолж авсан гэж найдъя. Оросуудаас хэдээр, ямар үнээр авсан гэдэг нь надад үнэндээ сонин биш. Харин Эрдэнэтээс хүртэх Монголчуудын татварын орлогыг хэрхэн бууруулахгүй байх вэ? Монголын иргэд, туслан гүйцэтгэгч компаниудыг хэр удаан хугацаанд ажлын байртай байлгаж чадах вэ? Зах зээлийн эрсдэлтэй алхамуудыг хэрхэн удирдаж чадах бол гэдэг нь надад сонин байна.

 

Эрдэнэтээс 6 дахин их нөөцтэй Оюу толгой ордын мажорити буюу 66%-ийг өмчлөгч Айвонхоу Майнз ихэнх хувьцаагаа Рио Тинто-д зарж, хяналт бүхэлдээ Рио Тинто-д очиж байхад бид юу ч дуугараагүй. Одоо Рио Тинто төслийг удирдаж байгаа менежерийн ажлын хөлс гээд жилд гарсан үйлдвэрлэлийн зардал болон хөрөнгө оруулалтын нийлбэр дүнгээс 6%-иар шимтгэл аваад сууж байгаа. Ашигтай ажиллах эсэх энд огт падгүй. Алдагдалтай, их зардалтай ажиллуулах тусам харин Рио Тинто-д орох орлого нь нэмэгдэнэ. Энэ орлого нь Оюу-Толгой ордоос Монголд төлж буй нөөц ашиглалтын төлбөртэй бараг дүйх байх. Хөрөнгө оруулалтын гэрээнд нь ингээд заачихсан. Бид энэ тухай бүлх залгисан юм шиг л таг дуугүй байгаа. Бид бас Эрдэнэс Тавантолгойг Хятадууд 100% хяналтандаа оруулж, 200 ам долларын үнэ хүрч буй нүүрсийг нь 27 ам доллароор хэдэн саяар нь гаргаж байхад бид таг дуугүй л сууж байгаа. Эрдэнэс Тавантолгойн энэ оны эхний хагас жилийн санхүүгийн балансыг харвал Тавантолгойн ордын сор болсон нүүрсийг 5 жил хямд зарчихаад 247 тэрбум төгрөгийн хуримтлагдсан цэвэр алдагдалтай, 737 тэрбум төгрөгийн өр төлбөртэй, компанийн тухай хуулиар аль хэдий нь дампуурлаа зарлахдаа тулчихсан байж байдаг. Энэ тухай хэн ч юу ч ярихгүй л байна. Эрдэнэтийн хувьд Монгол зэс гэдэг тэр компани хувьцааных нь минорити буюу 49%-ийг Оросуудаас худалдаж аваад Монголынх болгочихож. Зэсийн үнэ өсөхгүй, 49%-ийг худалдаж авсан өртөгөө нөхөж чадахгүй дампуурвал Монголын зэс компанийн л хохь болно. Эрсдлийг тэд үүрнэ. Харин эсрэгээрээ Монголын засгийн газар 100% мэдэлдээ аваад элдэв шахаа хийж, Эрдэнэс Тавантолгойн жишгээр дампууруулбал эрсдэл нь харин бидэнд шууд хамааралтай болно. Нэг зүйлийг онцолж хэлэхэд 49%-ийг хуулийн дагуу авсан эсэх нь харин зайлшгүй шалгах ёстой асуудал шүү...

 

Энэ салбарт ажиллаж байгаа хүний хувьд, Монголд зэс хайлуулах үйлдвэр барих боломжийг судлах Үндэсний хөгжил шинэтгэлийн хорооны судалгааны багийн гишүүнээр ажиллаж байсан судлаачийн хувьд өөрийн үзэл бодлоо та бүхэнтэй хуваалцлаа. Энд дурьдагдсан тоо баримт нь Metals Mongolia, Discover Mongolia зэрэг олон улсын хөрөнгө оруулалтын чуулганаас олж авсан мэдээллүүд болно. Цаашид Эрдэнэтийн өртөг зардал, санхүүгийн мэдээлэл, уурхайн төлөвлөлтийн илүү нарийн мэдээлэл олж авч чадвал тооцоо судалгаан дээр тулгуурлан илүү сонирхолтой мэдээлэл хүргэнээ...

 

Үргэлжлэл бий...

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Зөвлөлтийн эдийн засгийн давуу талд итгэгчдийн нэг нь АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч Поул Самүэлсэн байсан. АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен
2016-10-16
Зочин:
Социализм оршин тогтнож чадах болов уу? Мэдээж чадна. Капиталист нийгэм өөрөө өөрийгөө устгана, төвлөрсөн социализм түүний орыг эзлэх шинжтэй. АНУ-ын Харвардын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Иозеф А. Шүмпитер
2016-10-16
Зочин:
Хямрал нь хувийн хэвшлийн чөлөөт системын уналт биш, харин төрийн эмгэнэлт уналт байсан юм. АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналт Мильтон Фридман
2016-10-16
Зочин:
Их хямрал нь ажилгүйдэл ихэссэн бусад хүнд хүчир үеийн нэгэн адил төрийн алдаатай менежментээс болсноос биш, хувийн эдийн засгийн угаасаа тогтворгүй чанараас үүдээгүй гэдэгт асуудлын гол нь оршиж байна. АНУ-ын Чикагогийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Нобелийн шагналтан Мильтон Фридман
2016-10-16
Зочин:
Хүмүүс бол “зах зээлийн хууль” хэмээх машин биш, харин эдийн засгийн ухааны гол төвд байх ёстой. АНУ-ын Висконсоны их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ричард Т. Элай
2016-10-16
Зочин:
Сайн эдийн засагч, муу эдийн засагчийн хооронд нэг л ялгаа байдаг. Муу эдийн засагч юмны харагдаж буй талаар л хязгаарладаг бол, сайн эдийн засагч алив зүйлийн үл харагдах тал, урьдчилан харах ёстой талын аль алиныг тооцдог. Францын нэрт улс төрч, эдийн засагч Фрэдэрик Бастиа
2016-10-16
Зочин:
Чиний бодлоор улс төр эдийн засгийн ухаан нь баялаг бүтээх тухай лавлагаа, миний бодлоор бол улс төр эдийн засгийн ухаан нь үйлдвэрийн бүтээгдэхүүнийг хорондоо өрсөлдөж буй анги хооронд хэрэхэн хуваахыг тодорхойлж буй хуулийн лавлагаа юм. Английн нэрт эдийн засагч Дэвид Рикардогоос нэрт эдийн засагч Мальтуст бичсэн захианаас
2016-10-16
Зочин:
Бүрэн хэмжээний ажил эрхлэлтэд дөхөж очих цорын ганц арга зам бол аажим боловч нухацтай замаар хөрөнгө оруулалтыг нийгэмчлэх явдал мөн. Английн Кембриджийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс
2016-10-16
Зочин:
К.Марксаас хойш эдийн засаг гэж нэг утгат зүйл байхаа больсон. Бүгдийн хүлээн зөвшөөрсөн макро загвар гэж өнөөдөр эдийн засагт байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн хүлээн зөвшөөрсөн эдийн засгийн ухаан гэж л бий. АНУ-ын нэрт эдийн засагч, профессор, шинжээч Марк Скаузен
2016-10-16
Зочин:
Хувийн эдийн засаг нь жолоогүй буюу удирдлагагүй машинтай адил. АНУ-ын Мэссэачусэттсийн Технологийн их сургуулийн профессор, Нобелийн шагналт эдийн засагч П.А. Самүэлсон
2016-10-16
Зочин:
Капитализм нь угаасаа тогтворгүй бөгөөд капитализмын үед бүгдийг хамарсан ажил эрхлэлтийг бий болгох үндэсгүй юм. Английн Кембриджийн их сургуулийн профессор, нэрт эдийн засагч, Олон улсын валютын сан, Дэлхийн банкийг үүсгэн байгуулагчийн нэг Жон Мэйнард Кейнс
2016-10-16
Зочин:
Хувийн өмч нь мөргөлдөөн, ангийн зөрчил үүсгэх шалтгаан болохоос гадна боолчлолын нэг хэлбэр мөн. Алдарт эдийн засагч Карл Маркс
2016-10-16
Зочин:
Хувийн өмч гэдэг бол ердөө л бүтэлтэй болсон дээрэм, тонуулаар булааж авсан олз, омог юм. АНУ-ын Харвард, Чикаго, Стэнфордын их сургуулийн профессор, нэрт эдийн засагч Ч.Б.Вэблэн
2016-10-16
Зочин:
Өмч, хөрөнгө бол хулгай. Францын нэрт эдийн засагч, улс төрч, философич, социологч П.Ж.Прудон
2016-10-16
Зочин:
Нобелийн шагналт эрдэмэтэд буурай болон хөгжиж байгаа улс орнуудын хөгжлийн загвар болох Конвергенцийн онолыг боловсруулан гаргасан. Уг онолоор бол буурай болон хөгжиж байгаа орнууд батлан хамгаалах, эрчим хүч, уул уурхай, боловсрол, эрүүл мэндийн салбараа хувьчилж болохгүй, 100 хувь төрийн мэдэлд байлгах ёстой гэж үзсэн. Эс тэгвэл газрын баялагийг нь гадаад, дотоодын эдийн засгийн алуурчид дээрэмддэг, улс төрчид болон хүн ард нь боловролгүй, хүмүүжилгүй, ёс суртахуунгүй зэрлэг, бүдүүлэг, шуналтангууд болж хувирдаг, ард түмэн нь өвчин эмгэгт баригддаг болохыг нотолсон. Монгол орон минь Нобелийн шагналтнуудын заасан замаар бус, гадаад дотоодын эдийн засгийн алуурчдын заасан замаар замнаж байна. Болгоомжлогтун, сэрэгтүн.
2016-10-16
Зочин:
МАХН МАН , АН хоёр манай нийгмийг өөрчилж шинэчлэн хүн төрлөхтний жишигт хүргэхэд үнэлж баршгүй хувь нэмэр оруулсан. Гэвч ярьж хэлж байгаагаасаа авахуулаад арга техник сурц нь улам адил болон улс төрийн нам гэхээсээ юугаа ч хаана ч хэзээ ч зарахад бэлэн, ариун нандин юм гэж огтоос үгүй хэсэг толгойлогчийн эрх ашигт үйлчилдэг өрсөлдөгч мафи бүлэглэлүүд, олигархи тогтоц болон хувирч байна. Энэ хоёр нам аль алин нь өдгөө улс төрийн үүрэг ролио дуусгасан учир Монголын ирээдүй улс төрийн шинэ хуваагдал, шинэ орон зай, шинэ стратегийг шаардаж байна. Баабар Батбаяр
2016-10-16
Зочин:
Буурай болон хөгжиж байгаа улс орны хөгжлийн хамгийн зөв зам нь батлан хамгаалах, эрүүл мэнд, боловсрол, эрчим хүч, уул уурхайн салбарыг 100 төрийн өмчид байлгах социалист эдийн засгийн чиглэлийг баримтлах, харин бусад салбарыг 100 хувийн өмчид байлгах капиталист эдийн засгийн чиглэлийг баримтлах явдал юм. Конвергенцийн онолыг боловсруулсан дэлхийн нэрт эдийн засагчид
2016-10-16
Зочин:
Хятад улс конвергенцийн онолоор амжилттай хөгжиж байна. Орос араас нь ороод явж байна. Конвергенцийн онолын мөн чанар нь капиталист, коммунист нийгмийн аль сайныг нь авч оновчтой хослуулах явдал юм. Капиталист, коммунист нийгмийн байгуулалын аль алин нь дэлхийн суут ухаантнуудын бодож олсон нийгмийн байгуулалууд юм. Аль нэгийг нь хатуу баримтлах нь туйлширал юм. Конвергенцийн онолоор бол байгалийн баялаг, эрчим хүч, боловсрол, эрүүл мэнд, батлан хамгаалах салбаруудыг хувь хүнд, хувийн болон гадаадын компанид өгдөггүй, 100 хувь төрийн мэдэлд байлгадаг. Харин аж үйлдвэр, хөдөө аж ахуй, зам, барилга, хүнс, хөнгөн үйлдвэрийн гэх мэт салбаруудыг хувьчилж, чөлөөт зах зээлийн жамаар нь явуулдаг. Энэ бүхнийг үндсэн хуулиндаа тусгаж өгдөг.
2016-10-16
Зочин:
Хэрэв бурхадын орон гэж байсан бол, тэд ардчилсан төртэй байх сан. Засаглалын тийм “төгс хэлбэр” учраас ардчилал хүмүүст тохирохгүй байгаа юм. Жан Жак Руси
2016-10-16
Зочин:
Ардчилал монгол хүмүүсийн халуун эх оронч сэтгэл, хүн чанар, хүний мөс, цэвэр ариун ёс суртахуун, шударга үнэнийг дээдлэх үзэл бүхнийг 26 -хан жилийн дотор бүрмөсөн уусган устгаж булшилсан. Одоо бид улам бүр хүн чанараа гээж, зөвхөн идэж уухаа боддог адгуусан амьтны шинж чанарыг өдрөөс өдөрт олж, соёлт хүн төрөлхтний хөгжил дэвшлээс улам бүр холдсоор байна. Бид бүхэлдээ хүн дүрстэй адгуусан амьтад болсоор байна. Монголын нийгэм бүхэлдээ АН-аас болж бузартсан. Ардчилал дахин Монголд бүү үзэгдэг.
2016-10-16
Зочин:
Хятадын удирдагчид Ардчилал гэж солиорсон залуучуудынхаа бөөрийг 1990 онд Тэн-Ан-Миний талбайд сугалаад хаячихсан. Манай Батмөнх мэтийн аймхай, хулчгар, эр зориггүй удирдагчид 1990 онд Сүхбаатрын талбайд Ардчилал гэж солиорсон Элбэгдорж, Бат-Үүл мэтийн залуучуудад хоёр гараа өргөөд буугаад өгчихсөн. Үр дүнд нь Хятад улс дэлхийн хамгийн хөгжилтэй хүчирхэг гүрэн болж хөгжсөн бөгөөд харин Монгол улс эдийн засгийн хувьд дэлхийн хамгийн ядуу, хүн ард нь оюун ухаан, ёс суртахууны хувьд бүрэн дампуурсан улс болж хувирсан. Энэ бол гашуун боловч үнэн. Ардчилал бол аюулт дайсан.
2016-10-16
Зочин:
Ардчилал, даяарчлал, олон ургалч үзэл, олон намын систем, залуу улс төрч, төр муу менежер, сонгуулийн хар машин, гуравдах хөрш, чөлөөт зах зээл, өмч хувьчлал, хувийн өмч, эрх чөлөө, ашигт малтмалын ордын лиценз, лицензийн наймаа, гадаадын хөрөнгө оруулалт энэ бүхэн чинь буурай хөгжилтэй Монгол орны газрын хэвлийн болон бусад баялагийг дээрэмдэж авахын тулд эдийн засгийн алуурчдын Дэлхийн банк, Вашингтоны зөвшилцөл гэх мэтийн зохиосон үлгэр юм. Энэ үлгэрийг Ардчилсан нам 26 жил ярьж байна.
2016-10-16
Зочин:
Ардчиллыг үе үе цусаар угааж байх хэрэгтэй. Дэлхийн нэг нойморын зэс үйлдвэрлэгч Чилийн удирдагч Августо Пиночет
2016-10-16
Зочин:
Манай улсын ард түмэн хэдэн мянган жилийн турш дангаар ноёрхох засаг төрийн дор зовж шаналж ирлээ. Сэтгэлдээ бодогдож буйгаа амаар гаргаж хэлдэгггүй, худлыг мэдэвч өөрийн биеийн аюулгүйг бодож худал хэлдэг, шийтгэл залхаалтаас зайлсхийж хууран мэхэлдэг, ийм маягаар худал хуурмаг байдал амьдралын хэвшил болж, төлөв тулхгүй байдал өдөр тутмын дадал хэвшилд нэвтэрч, ичдэг нэрэлхдэг хүн үгүй, нэгэн биеийн цэвэр ариун байдал бүгд арилж алга болон, чухамдаа эх орноо бодох энэ тэр үнэндээ байхгүй болсон байв 130 жилийн өмнө Японы их соён гэгээрүүлэгч Фукузава Юкичийн хэлсэн үг
2016-10-16
Зочин:
Манай гариг дэлхий дээр засаглалын олон янзын хэлбэр туршигдсаар ирсэн, цаашид ч туршигдах болно. Хэн ч ардчиллыг төгс төгөлдөр, хамгийн ухаалаг гэж хэлж чадахгүй. Харин ч ардчиллыг хүн төрөлхтний түүхэнд оршиж байсан засаглалын бүхий л хэлбэрээс хамгийн муу нь гэж хэлдэг хүмүүс бий. Нобелийн шагналт, Английн ерөнхий сайд Уинстон Черчилль
2016-10-16
Зочин:
Нууцаар хийсэн бүхнийг хулгай гэнэ. Эрдэнэтийн 49 хувийг хувьд шилжүүлсэн асуудал бол яах аргагүй хулгай. Хулгай хийсэн хүнийг хулгайч гэнэ. Хулгайчтай наймаалцдаггүй, ярилцдаггүй, тохиролцдоггүй, харин хуулийн хатуу гэсгээл үзүүлдэг. Энэ бол дэлхийн хүн төрөлхтөний хэдэн мянган жилд бий болгосон соёл. Иймээс соёлт хүн төрөлхтөн гэдэг. Монгол улс цаашид соёлт хүн төрөлхтний жишигээр амьдрах хэрэгтэй.
2016-10-16
Зочин:
Эрдэнэтийн асуудлыг шийдвэрлэх маш амархан шүү дээ. Нэгдүгээрт, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг 100 хувь төрийн өмчийн компани болгох, хоёрдугаарт, эрх мэдэл албан тушаалаа хэтрүүлэн, урвуулан ашиглаж, монгол төрийн хууль, олон улсын гэрээ хэлэцээрийг ноцтой зөрчиж, Эрдэнэт үйлдвэр, Монголросцветмет нэгдлийг луйвардаж авах нууц хуйвалдаан бүлэглэж зохион байгуулсан гэмт хэргээр АН-аас сонгогдсон ерөнхийлөгч Ц. Элбэгдорж, УИХ-ын дарга асан З.Энхболд, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, яамдын сайд асан Эрдэнэбат, Пүрэвсүрэн, Болор, ХХБ-ны удирдлагуудад эрүүгийн хатуу хариуцлага тооцох.
2016-10-16
Зочин:
Оросын ерөнхийлөгч Путин төрийн өмчийг луйвардаж авсан Ходорковский, Березовский зэрэг луйварчдыг шоронд илгээхийг нь шоронд илгээж, гадаадад цөллөгт явуулахыг нь цөллөгт явуулж мафи, олигархиудаа нам дарж авсан. Харин манай ерөнхийлөгч мафи, олигархиудтайгаа нэгдчихсэн явж байдаг…..
2016-10-16
Зочин:
Орос ах нар Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулж өгсныхөө төлөө 49 хувийг нь эзэмшиж жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хүртэж байсан юм. Гэтэл Эрдэнэтийг байгуулж, бүтээж, ажлуулахад түй ч байхгүй нэг этгээд 49 хувийг нь эзэмшиж, жил бүр хэдэн зуун тэрбум төгрөгийн ногдол ашиг хармаална, харин монголын 3 сая ард түмэн үлдсэн ногдол ашгийг нь долооно гэхээр ард түмэн дургүйцэн хилэгнээд байгаа юм.
2016-10-16
Зочин:
Эрдэнэтийг 100 хувь төрийн өмчийн компани байлгахын эсрэг үйл ажиллагаа явуулсан ямарч УИХ, Засгийн газар, ямар ч улс төрч мөн чанартаа ард түмнийхээ эсрэг үйл ажиллагаа явуулж байгаа луйварчин, мафи, олигархиудын гар хөл гэж үзэхээс өөр аргагүй. Болгоомжлогтун, сэрэгтүн.
2016-10-16
Зочин:
Эрдэнэт үйлдвэр бол Эрдэнэтчүүд, нийт монголчуудын бахархал юм. Энэ бахархал нь мөнгөнөөс мянга дахин илүү хүчтэй. Гэтэл энэ бахархал уруу нь хэдэн мөнгөтэй луйварчид төр, засагтай нь цуг нийлээд хүйтэн ус цацаад байхаар нь ард түмэн дургүйцээд байгаа юм. Татвар, ногдол ашиг нь өөр өөр зүйл. Ямарч аж ахуйн нэгж улсад татвар төлдөг. Харин Эрдэнэт бол Монголд байхгүй их ногдол ашиг өгдөг үйлдвэр. Мафийнхан, луйварчид, олигархиудын арааны шүлс нь гоожоод Эрдэнэт уруу дайраад, зүтгээд байдагийн цаад учир нь татварт бус, харин ногдол ашигт байгаа юм. 20 дугаар зууны нийт монголчууд, Эрдэнэтийн 6000 ажилчны хөлс хүчээ асгаруулсан ажлын үр дүн буюу жил бүрийн ногдол ашгийн 49 хувьтай тэнцэх хэдэн зуун тэрбумтэй тэнцэх төгрөгийг тавхан луйварчин жил бүр хармаалаад, үлдсэн 51 хувьтай тэнцэх ногдол ашгийг монголын 3 сая хүн хувааж долооно гэхээр ард түмэн дургүйцээд байгаа юм.
2016-10-16
Зочин:
Иргэний эр зориг гаргаж зууны луйвар буюу Эрдэнэтийн луйварыг илчилсэн Нямдоржид нэн талархаж байна. Эрдэнэт үйлдвэрийн дүрмийн сан хэдэн их наяд төгрөг байдаг. Эрдэнэт үйлдвэрийг 400-хан сая доллараар луйвардаж авна гэдэг нь 90 саяын үнэтэй жип машиныг 9 сая төгрөгөөр үнэгүйдүүлэн залилаж авсантай яг адил юм . Энэ шударга ёс уу, улс төрчдөө!!!
2016-10-16
Зочин:
Эрдэнэтийн асуудлаар ярих эр зоригтой хүн Монголд Нямдоржоос өөр байсангүй. . Эрдэнэт үйлдвэр жилд хамгийн багаар бодоход олон арван тэрбум төгрөгийн ногдол ашиг өгдөг. Түүний 49 хувийг нь Эрдэнэтийг луйвардаж авсан 5 -хан луйварчин хармаална. Үлдсэн 51 хувийг нь Монголын 3 сая хүн хувааж хүртэнэ. Энэ шударга ёс уу? Улс төрчдөө!!!
2016-10-16
Зочин:
Эрдэнэтийг луйвардаж авсан асуудал 1990-ээд оны Орос орныг санагдуулна. 1990-ээд онд Оросын бүх өнгөтэй өөдтэй үйлдвэрүүдийг Березовский, Ходорковский мэтийн 10-аад олигархи, луйварчид хувьчлал нэрээр дээрэмдэж аваад олсон бузар мөнгөөрөө Оросын төр засгийг худалдаж авсан байдаг. Гэтэл бурханы авралаар Путин гарч ирээд эдгээр олигархи, луйварчдыг шоронд илгээхийн шорон илгээж, заримыг нь эх орноосоо зугтаалгаж харийн гүрэнд үүрд цөллөгт явуулсан. Оросын ойрын сургамжит түүх Монголд 20-иод жилийн дараа яг дүрээрээ давтагдаж байна. Монголын мафи, олигархиудыг Монгол төр нэгэнт дийлэхээ болжээ. Одоо Монголчууд 1910-1920 онд Монгол улсаа Хятадаас аврах тусламжийг Оросоос гуйсан шиг Монгол улсаа дотоодын мафи, олигархиудаас аврах тусламжийг Путинээс гуйхаас өөр аргагүй болоод байна.
2016-10-16
Зочин:
Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйлдвэрүүдийг хувьчилж авах, газрын баялагийн үр өгөөжийг нийт Монголчуудтайгаа бус цөөхүүлээ хүртэхийг санаархагчид гаргадаг юм шүү дээ. Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчит компани болвол үр өгөөжийг цөөн хэдэн улс төрчид, олигархиуд, оффшортнууд бус, харин нийт Монголчууд маань хүртэнэ. Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувийн компанид өгөх нь зүйтэй гэж ярьж байгаа нөхдүүд бол мөн чанартаа хувийн атгаг шуналдаа хөтлөгдсөн, Монгол түмнийхээ эсрэг бодол санаатай этгээдүүд юм.
2016-10-16
Зочин:
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна.
2016-10-16
Зочин:
Дэлхийд зэсийн оборлолт, баяжуулалт, цэвэр зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чили улсад нийт зэсийн хүдэр олборлолт, баяжуулалт, цэвэр зэс үйлдвэрлэлийн 84 хувийг 100 хувь төрийн өмчит аварга CODELCO компани гүйцэтгэж байна. Харин Чилийн зэсийн хүдэр олборлолтын 16 -хан хувийг хувийн болон гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн 70 орчим жижиг компаниуд гүйцэтгэж байна. Эдгээр 70 орчим уул уурхайн жижиг компаниуд олборлосон бүх зэсийн хүдрээ 100 хувь төрийн өмчит зэсийн хүдэр баяжуулах, цэвэр зэс үйлдвэрлэх Empresa Nacional Minena ENAMI компанид тушаадаг байна. Энэ бүхнээс үзэхэд дэлхийд зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлдэг Чилид зэсийн хүдэр олборлох, баяжуулах, цэвэр зэс гаргах бүх үйл ажиллагааг 100 хувь төрийн өмчит компаниуд гүйцэтгэж байна. Иймд Монголчуудын саалийн үнээ болсон зэсийн хүдэр олборлох, баяжуулах Эрдэнэт үйлдвэр маань 100 хувь төрийн өмчид байх нь нийт Монголчуудын эрх ашиг, олон улсын жишигт нийцэж байна. Төр муу менежер, шахааны бизнес гэсэн нэр томъёог уул уурхайн үйл
2016-10-16
1:
salbart niitleg tohiolddog bolon yalt ch ugui tohioldoh zuilsiig bugd tootsoolj biah yostoi.
2016-10-16
Монгол:
Эрдэнэтийн 49 хувийг хувьчлаагүй нь үнэн, худалдан авалт нь ч худлаа, хулгай л юм. ЗГ баталгааг Эрдэнэбилэгт гаргаад ард түмнээсээ нуусан байна.
2016-10-14