БЗД-ийн айлууд маргааш цахилгаанд залгана

Нийслэл хотод зургаан мянган өрх цахилгаангүй байгаа тухай судалгаа бий. Эрчим хүчний яамнаас уг асуудлыг шийдэхэд хөрөнгө, санхүүгийн асуудал тулгарч байгаа учраас эхний ээлжинд Баянзүрх дүүргийн XXI, XXVII хорооны 1500 өрхийг цахилгаантай болгох ажлыг эхлүүлсэн.
Маргааш Баянзүрх дүүргийн 11-р хороо Товчооны задгайн айл өрхүүдийг цахилгаанд холбохоор баригдсан дэд станцыг хүчдэлд залгах арга хэмжээ болох юм байна. Тус арга хэмжээнд Эрчим хүчний яам, УБЦТС ТӨХК-ийн холбогдох албаны хүмүүс оролцох аж.
Цахилгаангүй 6 мянган өрхийн дийлэнхи хувийг СХД, БЗД-т оршин суудаг айлууд эзэлдэг байна
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ